Өчигдөр болсон Истанбул хотын даргын нөхөн сонгуульд Туркийн эрх баригч нам дахин ялагдал хүлээжээ.
Сөрөг хүчний намын нэр дэвшигч Экрем Имамоглу нийт саналын 54 хувийг авчээ. Тэрээр гуравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан ч Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам сонгуулийг будлиантай явагдсан хэмээн үзээд дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан юм.
Шударга ёс, хөгжлийн намаас дэвшигч Бинали Илдирим сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотын шинэ даргад баяр хүргэжээ.
Энэхүү сонгуулийн дүн “Хэн Истанбулд ялна, тэр Туркт ялна” хэмээн хэлж байсан Эрдоганы хувьд томоохон цохилт болсон аж. Сонгуульд хоёр дахь удаагаа ялсан Имамоглу тус хот болон улсын хувьд “шинэ эхлэл” ирж байгааг зарласан байна.
Эх сурвалж: BBC