ШАЛГАЛТЫН ДҮНГ БҮРТГЭЛИЙН ДУГААРААР НЬ ДЭЛГЭЦЭНД ШУУД ХАРУУЛЖ БАЙЛАА
Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр 09.00 цагт орон даяар эхэллээ. Энэ жил ЭЕШ өгөхөөр 18130 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчийн 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байна. Шалгалт өгсөн хүүхдүүд ямар оноо авснаа шууд мэдэх боломжтой гэдгээрээ энэ жилийн ЭЕШ онцлог. Тиймээс ЭЕШ хэрхэн явагдаж, шалгуулагчид оноотойгоо хэрхэн танилцаж байгааг сурвалжлахаар нийслэлийн 23 дугаар сургуулийг зорилоо.
Биднийг 10.00 цагийн үед очиход шалгалтын хугацаа дуусахад 20 минут дутуу байв. Тусгайлан бэлтгэсэн өрөөнд шалгалтын хуудас унших төхөөрөмж хоёрыг байрлуулжээ. “Хүүхдүүд шалгалтаас хоцрох тохиолдол жил бүр гардаг. Хэрэв хоцорсон бол шалгалт дахин авахгүй. Тиймээс шалгуулагчид шалгалт өгөх газраа нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Энэ жил засагч машин нэвтрүүлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийг анги танхим руу бичиж тэмдэглэх зүйлгүйгээр оруулж, цаанаас нь харандаа, баллуур, үзүүрлэгчийг нь өгч байна” хэмээн Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ ярилаа.
Өмнө нь хүүхдүүд ЭЕШ-д хэдэн оноо авсан нь шууд мэдэгддэг байв. Харин энэ жил анхны болон хэмжээст оноо гэдэг зүйл гараад ирмэгц учрыг нь олохгүй, гайхаж сандарсан хүн олон байв.
Шалгалтын хугацаа дуусаж, шалгуулагчид орж ирлээ. Тэд тайзны өмнө хөндлөн зассан хоёр эгнээ ширээний өмнө зогсож, материалыг нь хэрхэн засаж буйг анхааралтай харна. Хурааж авсан бар кодтой шалгалтын материалыг хуудас шалгагч машинаар уншуулж, авсан оноог шалгуулагчийн бүртгэлийн дугаараар нь дэлгэцэнд шууд харуулж байлаа. Жижиг принтерийн дайтай энэхүү шалгагч машин шалгалт өгсөн хүүхдүүдийн анхны оноог 0-100-гаар үнэлнэ. Шалгуулагчдын ихэнх нь 28-67 оноо авч байв. “Энэ бол анхны дүн. Хэмжээст дүнг маргааш (өнөөдөр) тодорхой болгоно” гэж Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлэв.
Өмнө нь хүүхдүүд ЭЕШ-д хэдэн оноо авсан нь шууд мэдэгддэг байв. Харин энэ жил анхны болон хэмжээст оноо гэдэг зүйл гараад ирмэгц учрыг нь олохгүй, гайхаж сандарсан хүн олон байв. “Хэдэн оноо авсан гэсэн үг вэ. 100 оноо авахаас 30 хүрэхгүй оноо авчихлаа” хэмээн гайхна. “Та нарт анхны болон хэмжээст онооны талаар тайлбарлаж өгөөгүй юм уу” гэж асуухад “дүнгээ шууд мэднэ гэсэн. Өөр юм хэлээгүй” гэв. ЭЕШ өгч буй хүүхдүүд онооны талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь эндээс харагдаж байлаа.
Анхны оноогоо мэдсэн хүүхдүүд 24 цагийн дараа www.ieec. mn цахим хаягаар бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой аж. Хэмжээст дүн гэдэг нь шалгуулагчдын оноог 200-800 руу шилжүүлж бодохыг хэлж байгаа юм байна. Тодруулбал, улсын хэмжээнд Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалт дууссаны дараа 32 шалгалтын төвийн оноог харьцуулж, хамгийн өндөр анхны оноо авсан хүүхдийг 800 оноо авсан гэж үзээд доош нь жагсаах юм.
“Улсын хэмжээнд 32 шалгалтын төв бий. Нэг шалгалтын төвд шууд засалтын хоёр машин бий. Засагч машины тохиргоо хичээл бүр дээр өөр. Тиймээс тухайн хичээлийн шалгалт дуусахаар машиныхаа тохиргоог өөрчлөөд явна гэсэн үг. Сая шалгуулагчид 100 онооноос хэдэн оноо авснаа харлаа. Засагч машинууд дээр давхар хяналтын бичлэг хийж байгаагаас гадна интернэтэд холбогдоогүй гэдгийг хэлмээр байна. Тиймээс хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Хүүхдүүд өөрсдийн нүдээр харж буй учраас илүү баталгаатай” хэмээн Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ тайлбарлав.
Энэхүү шилэн системийг боловсролын салбарт нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой талаар БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяраас тодруулахад “Элсэлтийн ерөнхий шалгалтад авсан оноондоо эргэлзэх явдал өмнө нь гардаг байсан. Мөн шалгалтын үеэр ажиллах хүний нөөц дутмаг, шалгалтын материалыг 14 хоног засварладаг зэрэг хүндрэл их байлаа. Харин орчин үеийн технологийг нэвтрүүлснээр эдгээр бэрхшээлийг нэг дор шийдэх ач холбогдолтой” гэв.
Г.Санжааханд