Одоогийн Дундговь аймгийн нутагт эрт цагт Хур харцага нэрт бөх амьдарч байсан тухай домог яриа бий. Энэ бөх эзэн ноёндоо гомдож нутаг орноосоо дайжиж дүрвэн одоод, тухайн нутаг бөх цөөтэй болсон гэх домогтой. Харин нэгэн арваны өмнө тус аймгаас улсын хэмжээнд яригдах сайн бөх төрж улсын харцага цолонд хүрч арав шахам жил шуугиулжээ...
2004 оны их наадмын нар гудайхад Дундговьчууд үнэндээ л баяртай суусан байх. Төрийн наадамд дараалан түрүүлчихээд байсан их аваргыг нутгийнх нь аймгийн начин хүү хаяж, цааш барилдсаар их шөвгийн наймд үлдэж байгаа юм чинь. Дараа жил нь зааны төлөө зүтгэж явсан Х.Мөнхбаатарт унасан. Их монгол улсын ойгоор тав давж, багш нь зодог тайлж, уйлж, улаан дээлтэй патиардуулж юм юм л болсон. Тавын даваанд ч хэд хэд унав.
Өвөрхангайн Д.Болдбаатарт нэг шороодлоо. 2009 оны бороотой наадамд харцага цолоо батлахдаа одоогийн аварга С.Мөнхбатыг зургаа дээр хаяж байсан даа. Өргөөнд ч түрүүлж үзүүрлэв. 2012 оны төрийн их наадамд гурав дахиа зургаа давж Гунаажавын Эрхэмбаярт унаж заан цолноос атгаад алдлаа. Одоогийн лидерүүд харайгаад байгаа харцага цолноос хэдэнтээ зулрах гээд болсонгүй дээ. Ер нь төрийн наадмыг харцагаар эхэлж, харцагаараа л дуусч байгаа бололтой. Гэхдээ тэр харцага шиг харцага байж чадсаан. Одоо ч гол дүрээс гараад явчихлаа. Сонирхогчид маань Пүрэвжав гэдэг чинь ямар бөх байлаа гэх маягтай. Цаг цагаараа үе үеэрээ.
Өргөөнд даваа бүртээ өөр мэх хийн гялалзсаар түрүүлсэн, сар шинээр наймд үлдсэн гээд дурдмаар амжилтууд ч бий. Шуудагнаас дотуур хашиж шахаж татдаг хувилбараар олон хүний элэг бүсийг тайлуулсан даа. Барьцтай барьцгүй хавирчихна.
Нэгэн аймгийн цолтон “Танай харцага шиг гартай улсын цолтонтой би барилдаж үзээгүй ээ. Хэд барьц сэлээд цээжнээс цус амтагдсан...” гэсэн нь санууштай л үнэлгээ.
Төрийн их наадамд гурван удаа наймд үлдсэн харцага түүнээс өөр алга. Лхагвасүрэнгийн хүүд өнөө цагийн Хангай, Бат-Өлзий шиг шуугиулж явсан өдрүүд бий юм шүү...