Өнгөрөгч өдрүүдээр уран сайхны сэлэлтийн дэлхийн цувралын сүпер шигшээ тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа. Украйны шигшээ баг 3 өдөр үргэлжилсэн уг тэмцээнээс нийт 7 алтан медаль хүртсэн байна. Цуврал тэмцээний сүүлийнх болох сүпер шигшээд Украйны шигшээ баг анх удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Нийт дэлхийн 9 хотыг дамжиж эцсийн дүнгээ гаргасан уг цуврал их дуулгын тэмцээний улирлын нийлбэр дүнгээр Канадын баг тэргүүлсэн байна.
Будапештэд болсон уг тэмцээнд Украйны баг 94.4667 оноотойгоор хамгийн өндөр тавцанд багаараа зогссон бол Испаний баг 91.6333 оноотойгоор удаалсан юм. Харин улирлын нийлбэр дүнгээр түрүүлсэн Канадын шигшээ баг 89.7667 оноотойгоор гуравдугаар байранд орсон.
Сонирхуулахад уг тэмцээн нь Токио, Бээжин, Грийнсборо, Күэбэк, Барселона, Парис, Александруполис, Казан зэрэг дэлхийн 8 хотоор аялаад Унгарын нийслэлд бариандаа орцгоож буй нь энэ юм.
Б.Энх-Амгалан