Монгол Улсад сарын дундаж цалин тавдугаар сарын байдлаар нэг сая 157 мянган төгрөг буюу 436 орчим ам.доллар байна. Энэ нь дэлхийн дунджаас гурав дахин бага гэсэн үг юм. Өнгөрсөн онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага НҮБ-ийн гишүүн орнуудын хэмжээнд сарын дундаж цалинг 1480 ам.доллароор тооцож байсан юм.
Харин нийт хүн амын тоонд харьцуулсан орлогын хэмжээг тооцвол нэг хүнд ногдох орлого 3270 орчим ам.доллар байгаа “Worlddata”-ийн судалгаанд дурджээ. Судалгаанд багтсан 80 улсаас Монгол Улс 64 дүгээрт бичигдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Индонезээс бага, Боливаас өндөр гэсэн үг ажээ.
Дотоодын зах зээл дэх хэрэглээний сагсны үнэд харьцуулан тооцдог иргэдийн худалдан авах чадвараар Монгол Улс 137 орноос 112 дугаарт буюу БНАСАУ-ын өмнө бичигдсэн байна.
Монголд ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны I улиралд 2010 оны IV улирлаас гурав дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин ердөө 63.6 хувиар нэмэгджээ.
Байгууллагын төрлөөр нь авч үзвэл Төрийн өмчит үйлдвэрийн газарт дундаж цалин хамгийн өндөр буюу нэг сая 450 мянган төгрөгтэй байгаа бол хоршоодын цалин хамгийн бага буюу 548 мянган төгрөг байна.
Б.Дашням