Перу улсын Куско мужид орших Апуримак голыг гатлах гүүрийг жил бүр буулган шинийг хийдэг байна.
Кү'есвачака хэмээн нэрлэх уг гүүрийг гараар нэхдэг бөгөөд энэхүү уламжлал 600 жилийн түүхтэй аж. Инкийн эзэнт гүрний хамгийн нөлөө бүхий хотуудыг холбосон энэхүү гүүрийг анх ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 2013 онд бүртгэжээ.
Нутгийн бүхий л иргэд шинэ бүхнийг холбох гүүр барихаар цуглардаг гэх үеэс үед ам дамжсан уламжлал бий.
Уламжлал ёсоор зөвхөн эрчүүд гүүрийг хийх ажилд гар бие оролцохыг зөвшөөрдөг байна. Харин эмэгтэйчүүд нь голын дээд хэсэгт цуглаж жижиг олснуудаа өвсөөр хэлхэн хийдэг.
Сэргээн босголтын эхний өдөр эрчүүд хуучин гүүрийг тойрон зогсож, жижиг олснуудаас бүрдсэн том олсыг хэлхдэг. Гүүрний гол түшлэг нь тус бүр нь 120 орчим ширхэг нарийн олсоос бүрддэг гурван үеэс бүрдсэн 30 см орчим зузаан олстой аж.
Өрх болгон хоёр үетэй олсыг гараар нэхэж өөрсдийн хувь нэмрээ оруулдаг. Илүү уян хатан болгохын тулд өвсийг эхлээд дугуй чулуугаар нүдэж дараа нь усанд дэвтээдэг байна.
Хүн бүр ажлаа хийгээд завгүй байх үед тосгоны оршин суугчид гэрээсээ авчирсан модон зуухандаа хоол хийн ажилчдыг хооллоно. Ихэвчлэн тахиа, хулд загас, төмсөөр хийсэн хоол нь өвсөн гүүр хийх ажлын үед хамгийн түгээмэл хүнс юм.
Гүүрийг өвсөөр хийдэг учир удахгүй ялзардаг тул өвсийг огтлож унаган доор урсах голын урсгалд хөвүүлдэг байна.
Гурав дахь өдөр зоригт эрчүүд гүүрийг гатлангаа шалыг бариултай жижиг олснуудаар холбож бусдыг гатлахад аюулгүй болгодог. Гүүрийг хийхэд ямар ч орчин үеийн материал, багаж болон машин ашиглаагүй зөвхөн өвс болон хүний хүч чадлыг ашиглан хийдэг юм.
К'Эсвачакагийн сэргээн босголт жилд нэг удаа болж, дөрөв дэх өдрөө хоол хөгжмөөр өндөрлөдөг нь зургадугаар сарын хоёр дахь Ням гарагт таардаг ажээ.