Баруун Африкт гарсан эбола вирусын халдвар Либери, Сьерра-Леоне, Испани, АНУ зэрэг арван улсад тархаж, 11 мянга орчим хүн хорвоог орхиж байсан түүхтэй. Уг вирусын хоёр дахь том тархалт одоогийн байдлаар Төв Африкийн орнуудад болж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эбола вирусын голомт Төв Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Уганда улсад тархсан тухай мэдэгдлийг зургаадугаар сарын 14-нд гаргажээ. Тус бүс нутагт онц байдал зарлаад байна.
Хэдийгээр НҮБ-ын эрх баригчид дэлхий нийтийн хэмжээнд онц байдал зарлаагүй ч өвчний тархалтад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Гол нь тус бүс нутагт уг өвчинтэй тэмцэх санхүүгийн бололцоо хангалтгүй байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлд олон улсын нийгэмлэгүүд санхүүжилт босгох хэрэгтэй талаар дурджээ.
Төв Африкийн дээрх орнуудад эбола вирусын улмаас 1400 орчим хүн хорвоог орхисон байна. Уганда болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад уг вирустай холбоотой 2100 хэрэг бүртгэгдээд байгаа аж.
Эх сурвалж: Business insider