Хоёр жилийн өмнө буюу 2017 оны зургаадугаар сарын 4-нд манай орон Япон улсад бүтээсэн өөрсдийн нэр дээрх анхны хиймэл дагуул “Мазаалай”-г хөөргөж байсан. Харин одоо анх удаа Монголдоо бүтээсэн хиймэл дагуулыг хөөргөх төсөл боловсруулан, хөрөнгөө босгож буй юм. Хэрэв төслийн санхүүг шийдэж чадвал Монголд хийсэн анхны хиймэл дагуул “Тэмүүлэл” 2021 онд хөөрнө. Энэ талаар “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд гар бие оролцсон, “Тэмүүлэл” хиймэл дагуулыг бүтээх төслийн эрдэмтдийн нэг Т.Төртогтохтой ярилцлаа.
-“Мазаалай” хиймэл дагуулыг хэрхэн бүтээж хөөргөсөн бэ?
-2015 онд Японы Кьюшүгийн технологийн институтэд Д.Амартүвшин доктор бид хоёр суралцахаар очсон юм. Тэнд Д.Эрдэнэбаатар доктор сурч байсан ба сургуулийн багштай хиймэл дагуул бүтээх төслийн тухай ярилцчихсан байв. Тухайн төслийн хүрээнд таван орноос гурав гурван эрдэмтэн нийлж тус бүрийн хиймэл дагуулыг хамтдаа бүтээхээр болсон юм. Төсөл хиймэл дагуул хөөргөөгүй орнуудад хөнгөлөлттэйгөөр хиймэл дагуул бүтээхэд нь туслах зорилготой. Кьюшүгийн их сургууль дээр хиймэл дагуул хийхэд шаардлагатай материал, нөөц, сансрын орчны тест хийдэг лаборатори зэрэг байдаг нь бидэнд их давуу тал болсон. Гана, Бангладеш, Нигери, Япон, Монгол гэсэн таван улсын төлөөлөл оролцсон ба Бангладеш, Гана манай гурван улс анх удаа хиймэл дагуул хөөргөх байв.
Бид хиймэл дагуул бүтээхийн хажуугаар өөрсдөө сурч буй докторантууд байсан учир хамтарч ажиллан, хиймэл дагуулаа хөгжүүлэх явц хоёр жил шахам үргэлжилж 2017 оны нэгдүгээр сард хөөргөхөд бэлэн болсон. Ингээд хоёрдугаар сард нь Японы сансрын агентлаг “JAXA”-д хүлээлгэн өгсөн. “JAXA”-ийн Олон улсын сансрын станц дахь модуль буюу автомат удирдлагатай гараар бидний хийсэн хиймэл дагуулыг задгай сансарт гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэвч тус байгууллага дангаараа пуужин хөөргөх боломжгүй тул бид өөр пуужинд дайх шаардлагатай болсон юм. Тиймээс Олон улсын сансрын станцад байрлан ажилладаг нисгэгчдийн хангамжийн пуужинг хөөрөх үед нь тааруулж, хиймэл дагуулуудаа пуужинд байрлуулсан. Сансрын нисгэгчдийн хангамжийг жилд дөрвөн удаа хүргэдэг бөгөөд энэ удаа АНУ-ын Кеннедигийн сансрын станцаас хөөрсөн юм. Тийнхүү хангамж очих үед Олон улсын сансрын станцад байсан нисгэгч манай хиймэл дагуулуудыг пуужингаас гарган “Jaxa”-гийн модульд холбосноор бид төвөөс удирдан задгай сансарт гаргасан.
Сонирхуулахад манай хиймэл дагуул хүн төрөлхтний бүтээсэн бүхий л тээврээр дамжсан байгаа юм. Тухайлбал бид хиймэл дагуулаа бүтээчхээд “JAXA”-д хүргэж өгөхдөө жижиг учраас машинд бариад явчихсан, дараа нь галт тэргээр Токиод очоод, буудлаасаа автобусанд сууж төв байранд нь очсон. Тэгээд “JAXA” ачааг аван Америк руу нисэх онгоцоор нисэж бүх ачааг зөөвөрлөгч кранаар пуужинд байрлуулсан ба эцэст нь пуужинд хөөрч сансрын станцад очсон юм.
-“Мазаалай” хиймэл дагуул ямар хэмжээтэй байсан бэ? Түүнийг хэрхэн ажиллуулсан бэ?
-“Мазаалай” 10 см3 хэмжээтэй, ердөө 1.3 кг жинтэй. Бид түүнийг зургаан сар гаруй хугацаанд удирдан, төвөөс команд өгч ажиллуулсан ба үлдсэн хугацаанд хиймэл дагуул маань өөрөө бие даан ажилласан. Ингэхдээ жижиг хэмжээтэй батарей суурилуулж түүнийгээ нарны зайн хураагуураар цэнэглэж байсан юм. “Мазаалай” наранд гарахдаа цэнэгээ хуримтлуулж, сүүдэрт орохдоо хэрэглэн дуусгах маягаар өдөрт дэлхийг 14-15 удаа тойрдог тул батарей нурах асуудал бидэнд тулгарсан. Гэхдээ хөрөнгө мөнгөний бололцооноосоо болоод жижиг батарейтай хийхээс өөр сонголт байгаагүй.
-Та нар бол анх удаа хиймэл дагуул хийж үзэж буй шинэ эрдэмтэд, тэгэхээр сургуулийнхаа багш нараар заалгах шаардлага тулгарсан л байлгүй?
Хиймэл дагуул хийхэд хамгийн гол зүйл нь систем инженерчлэл байдаг. Кьюшүгийн их сургууль өмнө нь хиймэл дагуул хөөргөж байсан туршлагатай тул Японы багш нар цогц системийг бүтээх арга барилыг заадаг. Харин “Мазаалай”-г бүтээж, хөгжүүлэхэд бид тэдний заасан чиглэлээр өөрсдөө судалгаагаа хийн бүтээсэн.
БИД ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦЫН ЗУРГИЙГ СЕЛФИДЭЖ АВСАН
-“Мазаалай хиймэл дагуул ямар үүрэгтэй байсан бэ?
-Хиймэл дагуул хөгжүүлэхэд үүргээс нь эхэлдэг. Учир нь бид юу хийхээ мэдэж байж судалгааны чиглэлийг тодорхой болгодог. Төслийн хэмжээнд “Мазаалай” боловсролын зорилготой байсан. Харин бид өөрсдөө хиймэл дагуул маань сансарт юу хийх вэ? гэдэгт тулгуурлан зургаан даалгавар гаргасан. Нэгдүгээрт, Сансраас дэлхийн зургийг авах. Бидэнд хамгийн эхэнд бодогдсон санаа бол энэ байв. Хоёрдугаарт, Төрийн дууллаа радио долгионоор цацах. Гуравдугаарт, Сансрын цацрагт чип эвдэрдэг, эсвэл чип дотор сөрөг эффект үүсдэг асуудал байдаг. Үүнийг бүртгэх боломжтой гэдэг нь өмнөх Кьюшүгийн судалгаанд харагдсан. Тиймээс тэр цацрагийг бүртгэж судлах.
Дөрөвдүгээрт, Нэг хиймэл дагуулын мэдээг дэлхий дээрх олон газарт авч болдог. Учир нь “Мазаалай” гэхэд л дэлхийг өдөрт 14-15 тойрдог, түүний 4-5 нь л Монголын дээгүүр өнгөрдөг. Бусад үед нь өөр улсуудын дээгүүр явж өнгөрнө. Тиймээс бид “Мазаалай” өөр улсуудын газрын станцтай холбогдож чадаж байна уу гэдгийг мэдэхийг хүссэн. Үүний ачаар нэг станцаас 5 өдрийн аяллын мэдээллийг нь авснаас хамтарч ажилласан таван оронтойгоо сүлжээ үүсгэн илүү их дата хүлээж авах боломж нээгдэх юм. Энэ маань таван улс байж байгаад сүүлдээ 7 болсон. Сүүлд Тайвань, Тайланд улсууд газрын станцаараа хамтарч ажиллахаар тохирсон юм.
“Cubesat” буюу жижиг хиймэл дагуулыг хийх болсон үндэслэл нь ерөөсөө л сансрын технологийн боловсролыг оюутан залууст эзэмшүүлэх явдал юм. Үүнийг 2000 оны эхээр анх дэлхий нийтээр хийх болсон.
Тавдугаарт, Дөрөв дэх даалгаврын дагуу олон улсын газрын станцуудыг ашиглан бид хиймэл дагуулын байршлыг тогтоох боломжтой болно. Энэ яг л GPS-ийн урвуу үйлдэл гэсэн үг. GPS олон хиймэл дагуул ашиглан дэлхий дээрх нэг объектын байршлыг тогтоодог бол бидний туршилт олон станцад бүртгэгдсэн цагийн зөрүүг ашиглан сансар дахь нэг объектын байршлыг тогтоох явдал юм. Зургаадугаарт, Хиймэл дагуул сансарт эргэлдэж байх үедээ янз бүрийн молекул, атомуудтай мөргөлдсөнөөс болж хурд нь саарч, улмаар дэлхийн татах хүчинд татагдан унадаг. Тиймээс хиймэл дагуулын эргэлдэж байсан тухайн орбитын орчны нягт ямар байсан бэ гэдгийг судлахыг зорьсон. Үүнийг өмнө хэдий судалж байсан ч биднийх шиг жижиг хиймэл дагуулаар туршиж үзээгүй юм.
-Эдгээрээс бүтэлгүйтсэн даалгавар бий юу?
-Бидний хамгийн их хүсэж байсан ч чадаагүй нь зураг авах даалгавар. Гэхдээ зураг авах гэхээсээ илүү зургаа татаж авахад асуудал гарсан. Сансар жингүйдэлтэй орчин учраас эргэхэд төвөгтэй байдаг. Тиймээс бид дэлхийн зургийг авахын тулд жижиг хэмжээтэй соронз байрлуулж камераа дэлхий рүү харуулсан юм. “Мазаалай” дэлхийн зургийг байтугай Олон улсын сансрын станцын зургийг станцаас салж байхдаа селфидэж авсан. Гэвч тухайн зурагнуудын хэмжээ “Мазаалай”-гийн дамжуулж чадахаас их байснаас болж бид татаж авч чадаагүй. Бид бүтээж байхдаа энэ эрсдэлийг тооцоолсон ч байгаа нөөц, хөрөнгөнөөс шалтгаалаад азад найдахаас өөр сонголт байгаагүй. Учир нь ердөө 10 см3 хэмжээтэй хиймэл дагуул дотор зургаан даалгавар гүйцэтгэхийн тулд маш олон зүйл суурилуулах шаардлагатай байсан юм.
Мөн Төрийн дуулал эгшиглүүлж чадаагүй. Сансраас Төрийн дуулал цацна гэдэг богино долгионы радиотай адилхан л даа. Тодорхой долгионоор цацна гэсэн үг. Бид 437 мегагерц давтамжаар цацсан ч тэр нь хүнд сонсогдохоор, радио хүлээж авч чадахаар байгаагүй. Энэ мөн л хөрөнгө, төсөв багатай байсантай холбоотой. Хэрэв бидэнд хангалттай төсөв нь байвал төрийн дуулал эгшиглүүлэх, газрын зураг авна гэдэг тийм ч хүнд асуудал биш. Олон улсын сансрын технологид пуужин хөөргөх, хиймэл дагуул бүтээхэд үргэлж давхар нөөцтэйгөөр хийдэг ингэснээр эрсдэлийг багасгана. Харин бидэнд тийм боломж байсангүй.
-Бусад даалгавраа хэрхэн амжилттай биелүүлсэн бэ?
-Бусад дөрөв нь цэвэр шинжлэх ухааны даалгавар байсан ба ийм даалгаврын үр дүн нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар илэрдэг. Эдгээр даалгаврын хүрээнд хиймэл дагуул дээр гардан ажилласан эрдэмтдийн хоёр ч илтгэл олон улсын хуралд тавигдсан. Үр дүн нь олон нийтэд нээлттэй хэвлэгдэж гарсан. Харин “Мазаалай” унасан ч датануудаа аваад үлдчихсэн учир чипний судалгаа үргэлжилж байгаа. “Мазаалай” нэг жил орчим сансарт ажиллаж байгаад унасан, унахдаа агаар мандалд орж ирээд газарт буухаасаа өмнө шатаж дууссан.
-Эдгээр туршилт, шинжлэх ухааны даалгаврыг урьд нь өөр оронд хийж байсан уу?
-Чипний гэмтлийн судалгааг өмнө Кьюшүгийн институт дээр хийж байсан бөгөөд түүний үргэлжлэл болж хийгдэж байгаа юм. Гэхдээ дэлхийг ямар өнцгөөр тойрохоос шалтгаалан цацрагийн хэмжээ өөрчлөгддөг тул бидний судалгаа харьцангуй өөр.
-Багийн гишүүдийн үүрэг ямар байсан бэ?
-Миний хувьд төв процессорын системийг бүрэн хариуцаж дэд системүүдийг холбох ажлыг хийсэн. Харин Д.Эрдэнбаатар тэжээлийн систем болон бичиг цаасны ажлыг амжуулсан. Энэ ажлын ихэнх хувь нь баримт бичгийн ажил юм билээ. Эхлээд хийх зүйлийнхээ төлөвлөгөөг бүрэн гаргаж байж бүтээх ажилдаа ордог. Д.Амартүвшингийн хувьд камерын системийг хариуцсан.
-“Мазаалай”-г бүтээх болсон шалтгаан нь юу байв. Эхлэлийг нь хэн тавив?
-Энэхүү “Cubesat” буюу жижиг хиймэл дагуулыг хийх болсон үндэслэл нь ерөөсөө л сансрын технологийн боловсролыг оюутан залууст эзэмшүүлэх явдал юм. Үүнийг 2000 оны эхээр анх дэлхий нийтээр хийх болсон. Учир нь сансрын технологи бол өртөг ихтэй салбар бөгөөд маш урт хугацаа зарцуулдаг тул үр дүн нь харагдахгүй байх талтай байдаг. Урт хугацаа зарцуулдгаас болж шинэ хүн сургаж авахад хүндрэлтэй байсан юм. Тиймээс шинээр залуусыг сургах богино хугацааны, өртөг багатай хиймэл дагуул хийе гэсний үндсэн дээр энэ технологи бий болсон.
2010 оны үед НҮБ-ын гадаад сансрын зөвлөл Кьюшүгийн их сургуультай хамтран тэтгэлгээр хөгжиж буй орнуудын сансрын технологи эзэмшихийг хүсэж буй оюутнуудыг сургахаар болсон байдаг. Энэ хөтөлбөрийн дагуу анх манайхаас Б.Амгаланбаатар гэдэг хүн Японд очсон юм. Тэгээд тухайн сургуулийн Чо багштай их ойрхон нөхөрлөж монгол оюутнуудыг суралцуулахыг зөвлөсөн байдаг. Б.Амгаланбаатар Японд суралцаад “Мазаалай”-гаас арай том 30 см3 хиймэл дагуул дээр ажиллаж байсан туршлагатай монголчуудыг манай Чо багшид таниулсан хүн юм. Ингээд тухайн үед Монголд сурч байхдаа “лаазан доторх хиймэл дагуул” зэрэг жижиг загвар, төсөл хийж байсан бид Чо багштай 2015 онд танилцсан түүхтэй.
Бид заавал МУИС гэхгүй, бусад сургуулиудтай хамтран ажиллаж шаардлагатай. Хиймэл дагуул сонирхдог бусад сургуулийн оюутнуудыг оролцуулж сургаад явах боломжтой.
-Та Японд суралцсан тухайгаа яриач? яг ямар чиглэлээр суралцсан юм бэ?
-Өмнө нь Японд суралцана гэж огт боддоггүй байлаа. Би өөрөө МУИС-ийг физик, электроникч мэргэжлээр төгссөн. Их сургуульд байхад физик их заалгадаг, түүндээ их дургүй байлаа. Электроникийн ангид юун физик ороод байгаа юм бэ? Гэж боддог байв. Тийнхүү төгсөөд мөн сургуульдаа энэ чиглэлээрээ магистр хамгаалсан. Энэ үед гадаадад доктороор сурна гэж бодож байсан ч европын орнуудыг их сонирхож байв. Тэгсэн 2015 оны үеэр сансрын хиймэл дагуул чиглэлээр сурах боломж олдож, сонирхож байсан болоод ч тэр үү Монголд хэрэгжиж байсан “сансрын инженерчлэл ба хэрэглээ” 1000 инженерийн төслийн дагуу Японд суралцахаар явсан юм. Тэнд очоод миний хамгийн их баярласан зүйл нь физик заалгадаг байсан явдал байв.
Ялангуяа энэ нь шинжлэх ухааны суурь инженерчлэлд маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Зарим хүмүүс инженерчлэл гэхээр хэтэрхий их хэрэглээ талруугаа ороод онолоо хаячихдаг. Гэтэл инженер хүн бол тэрхүү онолыг бодит хэрэглээ рүү авчирч байдаг учраас аль алийг нь давхар ойлгож байх хэрэгтэй. Ийм давуу тал байсан болохоор бид тэнд байсан Бангладеш, Гана, Нигери зэрэг орны хүмүүсээс илүү түвшинд байсан. Дээр нь “Робокон" тэмцээнд оролцож байсан тул ур чадвараараа ялгараад ирсэн. Ер нь эхний жил анх удаа хамтран ажиллаж байгаа хүмүүс чинь нэгнийгээ сайн мэдэхгүй. Харин хоёр дахь жилээс эхлээд сайн хүмүүс нь тодорч гарч ирсэн нь бид гурав, Монголын эрдэмтэд байв. Манай төсөл англи хэл дээр байсан бөгөөд олон улсын хүмүүс байсан тул бид хоорондоо англиар ойлголцдог байлаа. Харин Японд сурч, амьдарсан гэхэд хэлийг нь их муу сурсан. Ингээд гурван жил орчим суралцаад 2018 оны есдүгээр сард нутагтаа ирсэн.
ТЭМҮҮЛЭЛ БОЛ БИДНИЙ ТУРШИЛТЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ
-Одоо хоёулаа “Тэмүүлэл” хиймэл дагуулын талаар ярья. “Тэмүүлэл”-ийг хаана, ямар өртгөөр, хэрхэн бүтээх вэ?
“Тэмүүлэл”-ийг гурван жилийн хугацаатай төсөл болгон хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Үүнээс хоёр жил нь хөгжүүлэлт, нэг жил нь удирдан ажиллуулах үйл явцад зарцуулагдана. Бидний тооцоогоор 350 мянга орчим ам.доллараар бүтэх боломжтой. Үүний ихэнх зардал нь хөөргөлт, туршилтад зарцуулагдана. Учир нь бид өөрсдөө хөөргөж чадахгүй, мөн одоохондоо Монголд турших лаборатори байхгүй. Гэхдээ бидний цаашдын зорилгын нэг хэсэг нь хиймэл дагуул турших лабораторитой болох явдал юм. “Тэмүүлэл”-ийг Монгол залуучууд өөрсдөө хийнэ. Бидний Японд суралцаад ирсний үр дүн нь Монгол залуустаа сурсан зүйлээ заахад оршино. Бидний ийнхүү зөвхөн монголчууд өөрсдөө бүтээж буйн учир нэгдүгээрт боломж бий, хоёрдугаарт залуустаа мэдлэг олгож дараагийн энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлдэх юм. Энэ хиймэл дагуулын үндсэн зорилго бол хүний нөөц бэлтгэх. Тиймээс “Тэмүүлэл”-ийг хэрэглээний хиймэл дагуул байлгах шаардлага байхгүй. Энэ бол судалгаа туршилтын хиймэл дагуул. Хэрэглээний хиймэл дагуулыг бид хийнэ. Гэхдээ үүнээс өмнө ядаж технологио өөрсдөө турших хэрэгтэй шүү дээ. Ямар ч технологид туршилтгүйгээр шууд бүтдэг зүйл гэж үгүй.
-“Тэмүүлэл”-ийн баг хамт олон ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?
-Одоохондоо бид 2013 онд Мобиком компани байгуулж өгч байсан МУИС-ийн “Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори”-ийн ба өөр чиглэлээр суралцдаг 18 бакалаврын оюутан, 5 магистрант, хиймэл дагуулын чиглэлээр мэргэшсэн 9 мэргэжилтэн, доктор нийлсэн нийт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Бид заавал МУИС гэхгүй, бусад сургуулиудтай хамтран ажиллаж шаардлагатай. Хиймэл дагуул сонирхдог бусад сургуулийн оюутнуудыг оролцуулж сургаад явах боломжтой.
-“Тэмүүлэл” хиймэл дагуулын “Мазаалай”-аас илүү давуу тал нь юу байна?
-Бид даалгаврыг цөөлж ердөө гурван даалгавартай байлгахаар зорьж байгаа. Энэ нь бидэнд нэг төрлийн давуу тал болж байгаа юм. Өмнөх “Мазаалай” дээр зургаан даалгаврыг биелүүлэхийн тулд хэрэгтэй зүйлсээ шигүү байрлуулж түүнээс болоод зарим эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн. Харин энэ удаад бидэнд зай ашиглах боломж байна. Мөн бидний хиймэл дагуул хөөргөж байсан маань туршлага болох юм.
Ирээдүйд хиймэл дагуулаар шийдэж болох салбаруудын суурь технологийг туршиж буй нь давуу тал. Тухайлбал алслагдсан газраас мэдээлэл цуглуулах технологийг туршина. Өмнөх “Мазаалай” дээр бүтэлгүйтсэн хэдий ч төрийн дууллыг сансраас эгшиглүүлнэ гэдэг тийм хэцүү биш. Гол нь дараа бид хэрэглээний хиймэл дагуул хийхдээ ямар технологийг туршиж, бэлдсэн байх вэ гэдэг чухал. “Тэмүүлэл” хүчин чадал, овор хэмжээний хувьд “Мазаалай”-тай яг адил.
ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ 100.000 АМ.ДОЛЛАРТ БАГТААН БҮТЭЭХ ХЭЦҮҮ
-Хэмжээ, жин адил байвч өртөг өмнөх “Мазаалай”-г хийснээс их байгааг тайлбарлаач?
-Товчоор бол Мазаалайг хямдхан хийсэн д л хамаг учир байгаа юм. Яг тооцож үзвэл хиймэл дагуулыг 100 мянган ам.долларт багтаан бүтээнэ гэдэг хэцүү. Дээр нь өмнөх удаад бид хиймэл дагуулаа турших тестийн төвүүдийг Кьюшүгийн их сургууль дээр үнэгүй ашигласан. Харин одоо бид туршихын тулд мөнгө төлнө. Мөн энд ерөөсөө тооцогддоггүй нэг зүйл нь тэтгэлэг. Японы засгийн газрын тэтгэлгээр сурсан хоёр докторыг бид өртөгт оруулж тооцоогүй. Тэдний байр хоолны төлбөр, амьжиргааны зардлыг энд хамруулж ойлгох хэрэгтэй. Одоо энэ тоо хоёр доктор биш 30 орчим мэргэжилтэн, оюутнууд болсон.
-“Тэмүүлэл”-ийг хийхэд тулгарах саад бэрхшээл нь юу байна?
-Хиймэл дагуулаа угсарч, бүтээгээд ширээн дээр тавих хүртэл манайд хийх боломжтой. Хамгийн том бэрхшээл бол санхүү бас бодлого юм. Санхүүг бид ямар нэг аргаар олж болох ч манай улсад энэ талаарх бодлого, хууль тодорхойгүй. Тухайлбал бид давтамжийн зөвшөөрөл авъя, хиймэл дагуул хөөргөх гэсэн юм гэхээр манайд хэн, хаана, яаж бүртгэж авах нь тодорхойгүй байсан. Энэ тодорхойгүй байдал их саад болж байгаа юм. Гэхдээ “Мазаалай”-аас хойш бага ч гэсэн туршлагатай болж байна. Угтаа энэ чиглэлээр хийгээд, яриад эхлэхээр бодлого зохицуулалт, хууль журмыг нь гаргах байх гэж бодож байна.
Бид туршилтыг Японд хийнэ. Хиймэл дагуул пуужин дотор хөөрч байх үедээ маш их чичиргээ мэдэрдэг. Тэр чичиргээнд тэсэх эсэхийг шалгах чичиргээний туршилтын төхөөрөмжийг өөр олон зүйлд, жишээ нь ямар нэг материалын бат бөхийг шалгахад, аж үйлдвэрийн салбарт ашиглаж болно. Тиймээс энэ төрлийн төхөөрөмж, лаборатори манай улсад хэрэгтэй.
-“Нано хиймэл дагуул” гэж нэрлэж буйн учир юу вэ?
-Ер нь бол жижиг учраас л нано гэж нэрлэж байгаа юм. Хэдэн тонны том хиймэл дагуулаас 100-1000 дахин бага учраас ерөнхийд нь “нано” гэж байгаа юм. “Мазаалай”, “Тэмүүлэл” хоёул нано хиймэл дагуул. Бас микро гэж байдаг. Энэ нь нано хиймэл дагуулыг бодвол 10-100 дахин том.
-Энэхүү хиймэл дагуулыг бизнесийн чиглэлээр ашиглана гэж байсан?
“Тэмүүлэл” хиймэл дагуулыг өгөх ашиг зөвхөн маркетинг дээр гарч ирнэ. Яг бодит хэрэглээний хиймэл дагуул хийгээд эхлэхэд бизнес болон хөгжих юм. Жишээ нь хиймэл дагуулыг хөдөө аж ахуй, газар тариаланд ашиглах боломжтой. Ургацынх нь аль хэсгээр гандаж, хуурайшсан байна зэргийг мэдэж болно. Эсвэл ургамал, жимсний өвчлөлийг ч тодорхойлох боломжтой. Мөн уул уурхай, барилга, авто замын салбаруудад ашиглаж болох ба энэ чиглэлийн бизнес дэлхийд сүүлийн 5 жилд эрчимтэй хөгжиж байна.
Харин “Тэмүүлэл” дээр бизнесийн компаниудад “танайх компанийнхаа нэрэмжитээр эсвэл нэрийн өмнөөс энэ хиймэл дагуулыг хөөргөөд сурталчилж болно” гэдэг боломж олгож байгаа юм. Хиймэл дагуулын бүтэж, хөөрч, ажиллах гурван жилийн хугацаанд нэрийн бүтээгдэхүүн, бараа гаргаж болно. Өөрсдийгөө ч мөн шинжлэх ухааныг дэмждэг байгууллага гэдгээ харуулах юм.
-“Тэмүүлэл” төслийг танилцуулсан, уулзалтын үр дүн хэрхэн гарав?
-Энэ сарын дөрвөнд болсон албан ёсны танилцуулга, уулзалтад төр засгийн төлөөлөл, судалгааны байгууллага, хувийн компани, сургуулиуд идэвхтэй оролцсон. Уулзалтаас маш олон сайхан санаа, санал зөвлөмжүүд гарсан. Үнэхээр хэрэглээний хиймэл дагуул бүтээвэл бидэнд хэрэгтэй гэдгийг хүмүүс хэлж байсан. Гэхдээ одоогийн байдлаар бид ямар нэг ивээн тэтгэгч олоогүй байна.
САНСРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛД СУРАЛЦСАНААР БУСАД САЛБАРТ ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ БОЛДОГ
-Монголд сансрын лаборатори, агентлаг байгуулбал бид бүхэнд ямар ашиг, давуу талтай вэ?
-Сүүлийн үед сансар судлал арилжааны зорилготой болж эхлээд байна. Гэхдээ сансрын нэг онцлог нь тухайн хиймэл дагуул, пуужин, туршилт зэргийг улс нь хариуцдаг. Тухайлбал “Мазаалай” хиймэл дагуулыг МУИС хөөргөсөн байлаа ч гэсэн Монгол улс өмчилнө. Монгол улсын объект болж бүртгэгддэг. Тэгэхээр улс энэ салбарт заавал оролцох ёстой. Бид хийхгүй бол бусад орны технологи бидэнд нөлөөлнө. Жишээ нь гадаадын нэг орны хиймэл дагуулын хэсэг Монголын говьд уналаа гэхэд түүнийг хэрхэн зохицуулах тухай хууль байдаггүй.
Хиймэл дагуул, пуужин хоёр үүрэг, зориулалтаараа л ялгаатай болохоос системийн хувьд ижил. 2000 оны үед анх Cubesat хиймэл дагуулын төсөл дээр ажиллаж байсан инженер залуучууд Apple компанид орж, I phone гар утсыг бүтээхэд оролцсон байдаг.
Уг нь олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн. Түүний дагуу сансрын объект унаж ирвэл эзэнд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй. Сансар нисгэгчид Монголд буулт хийх шаардлага гарвал аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн. Гэтэл дотоодод үүнийг зохицуулах байгууллага байхгүй. Ийм байгууллага зайлшгүй байгуулагдана. Энэ бол цаг хугацааны асуудал. Нөгөө талаасаа 100 кг хүртэлх жинтэй хиймэл дагуулыг бид их сургуулийг түшиглэн лаборатори байгуулж хийж болно. Гэхдээ улсаас эзэмших ёстой зүйлийг дан ганц нэг сургууль авч явна гэдэг боломжгүй. Учир нь үүнд маш олон салбар, хэрэглэгчид хамаарагддаг.
-Одоогийн байдлаар сансар судлалтай холбоотой бодлого нь ямар байгаа вэ? Сансрын зөвлөл гэж гаргасан шүү дээ?
-Сансрын зөвлөлийг саяхан манай танилцуулга уулзалт дээр сансрын нисгэгч Гүррагчаа гуай шүүмжиллээ. Энэ зөвлөл нь үндэсний хиймэл дагуул хөөргөх бодлогын хүрээнд байгуулагдсан. Орон тооны бус албан зөвлөл учраас үйл ажиллагаа нь тогтмол биш учраас яг юу хийгээд байгаа нь харагдахгүй байх шиг. Тиймээс тус зөвлөлийг эрчимтэй ажиллахыг хүссэн зөвлөмж зургадугаар сарын 4-нд болсон уулзалтаас гаргасан.
-Японд байгаа шиг сансрын туршилтын төвийг Монголд барих боломжтой юу? Боломжтой бол ямар өртгөөр, хэдий хугацаа шаардах бол?
-Сансар судлалаар мэргэшсэн есөн мэргэжилтний судалгааны чиглэл нэг зүйл дээр давхацдаггүй. Тэгэхээр тийм сансрын туршилтын төв барихад манайд боловсон хүчин хангалттай бий. Одоохондоо тийм тос биш ч ядаж 50 кг жинтэй хиймэл дагуулыг туршиж чадахуйц төв байгуулах боломжтой. Бидний тооцоогоор 2 сая орчим ам.доллар болох байх. Сансрын туршилтын төв байгуулах нь ганц сансар судлалд бус бусад аж үйлдвэр, технологийн салбарт ч хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хиймэл дагуул бол хамгийн цогц боловч хамгийн хэцүү инженерчлэлийн систем. Хиймэл дагуул, пуужин хоёр үүрэг, зориулалтаараа л ялгаатай болохоос системийн хувьд ижил. 2000 оны үед анх Cubesat хиймэл дагуулын төсөл дээр ажиллаж байсан инженер залуучууд Apple компанид орж, Iphone гар утсыг бүтээхэд оролцсон байдаг. Тэгэхээр сансрын чиглэлийн инженерчлэлд суралцсанаар бусад салбарт хөрвөж чадахуйц чадвартай болдог. Учир нь адилхан л систем дээр ажиллаж байгаа шүү дээ. Бидний туйлын зорилго сургуулиа төгсөөд ямар ч инженерчлэлийн чиглэлээр ажиллах чадвартай боловсон хүчнийг бэлтгэх явдал юм. Үүний төлөө, сансар судлалыг хөгжүүлэхийн төлөө бид зүтгэсээр байх болно.
-Цаг зав гаргаж ярилцсан Танд баярлалаа
-Баярлалаа.