Сүүлийн үед дижитал шилжилт, цахим үйлчилгээний талаар их ярих боллоо. Энэ нь бүх бараа үйлчилгээг цахимжуулна гэсэн үг биш юм. Харин алслагдсан нутагт амьдардаг иргэдэд боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай хүргэх тухай юм.
Эрүүл мэндийн салбараар жишээ авбал хөдөө байгаа эмч төвийн эмчтэй цахимаар холбогдон, видео уулзалт зохион байгуулах, зөвлөгөө авах, тэр бүү хэл мэс заслаа хамтран хийх боломж хэдийнэ бүрдээд байна.
Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологид үндэслэн төр иргэдэд үзүүлдэг олон төрлийн үйлчилгээ илүү хүртээмжтэй болгоход анхаарч эхэллээ. Нөгөө талаас манай улсын харилцаа холбооны компаниуд их хэмжэээний хөрөнгө оруулалт татан, дэд бүтэц буюу сүлжээ, шилэн кабель, дата төв зэргээ хэдийнэ байгуулаад байна. Энэ нөхцөлд төр хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаас дижитал шилжилтийн үр нөлөө шууд хамаарна.
Маргааш Шангри ла зочид буудалд болох Digital Enterprise 2019 хурлаар дээрх сэдвийг тал талаас нь хэлэлцэнэ. Мобиком корпораци, Монголын бизнесийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй энэ хурлаар хиймэл оюун ухааны шинэ эрин, инновац, интернэтийн ирээдүйн талаар ч хөндөх юм. Хуралд Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, УИХ-ын гишүүн А.Ундраа, Үндэсний дата төвийн дэд захирал Б.Батжаргал болон мэдээллийн технологи, санхүүгийн салбарын шилдэг мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хурал 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.
"Digital Enterprise 2019" арга хэмжээний хөтөлбөр: