Америк гольфчин Гэри Вүүдлэнд дэлхийн чансааны нэгт бичигддэг Брүүкс Коепкаг буулгаж авснаар Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, мэргэжлийн цуврал тэмцээний анхны түрүүгээ авсан байна. Брүүкс Коепкагийн хувьд өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бөгөөд энэ жил ч мөн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтаж байсан билээ.
Англи гольфчин Жастин Рөүс финалын шатанд эхлэлээ сайн тавьсан ч, тоглолтын төгсгөлд алдаа гаргаснаар өөрийнхөө тус тэмцээнд түрүүлэх боломжийг үгүй хийсэн. 38 настай ахмад туршлагатай тамирчны хувьд карьертаа ердөө ганц удаа мэргэжлийн тэмцээнд түрүүлж байсан юм. Таван жилийн дараа хоёр дах түрүүгээ авахад ойрхон байсан ч залуу гольфчин Гэри Вүүдлэнд түүнд боломж олгосонгүй.
Өнгөрсөн 4-р сард Мастерс тэмцээнд түрүүлж шуугиан тариад байсан 43 настай Тайгер Вүүдс энэ удаагийн тэмцээнд мөн л амжилт тааруухан оролцлоо. Өндөр чансаатай дэлхийн шилдгүүдийн хувьд тун халгаатай тэмцээн болсон гэхэд хилсдэхгүй. Харин залуу гольфчин Гэри Вүүдлэнд өөрт олдсон боломжийг хангалттай ашиглаж, мэргэжлийн тэмцээний анхны түрүүгээ авсан нь энэ байлаа.
Д.Энхбаясгалан