Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсад үргэлжилж байна. Тэмцээний эхний тоглолтод Бразилын шигшээ баг итгэл төгс ялалт байгуулаад байсан бол аваргын төлөө тэдний гол өрсөлдөгч гэж байсан Аргентины шигшээ баг өчигдөр Колумбд хожигдлоо. 2:0 харьцаатай өндөрлөсөн тус тоглолтод Колумбын шигшээ багаас сэлгээгээр орж ирсэн Рожер Мартинез, Дуван Запата нар 2:0 гоолдсон юм.
Мөн тухайн өдөр Венесуэл Перу улсууд тоглож 0:0 харьцаатай тэнцсэн бөгөөд Венесуэлийн шигшээ багаас Луис Дел Пино Маго 75 дахь минутад улаан хуудас авав. Энэ нь тэмцээний анхны улаан хуудас байсан юм.
Харин өнөөдрийн хувьд Парагвайн баг урилгаар ирж оролцож буй Катартай 2:2 харьцаагаар тэнцэж, Уругвай Эквадорыг 4:0 харьцаагаар хожив. Ингэснээр тэмцээний эхний тойрог дуусахад нэг тоглолт үлдээд буй бөгөөд тус тоглолт маргааш өглөөний 07:00 цагаас Чили, Японы хооронд болох юм.