АНУ ба түүний холбоотнууд Орос, Хятадын харилцаа улам бүр ойртож буйг ажиглахын сацуу “Дайсан бүр аюултай. Гэхдээ тэд нэгдвэл дэлхийн аюул болно” гэсэн зөвлөгөөг санавал зохилтой. Эрсдэл өсөж буй нэг жишээ нь Оросын тэнгисийн цэрэг хүчирхэгжиж, далай тэнгист АНУ-ын хөлгүүдтэй тулах боллоо. Саяхан Оросын байлдааны хөлөг Америкийн Chancelorsville хөлөгтэй Зүүн Хятадын тэнгист бараг мөргөлдөх шахаж, 50 метр зайтай өнгөрсөн байна.
Хүйтэн дайны ихэнх хугацаанд Хятад, Орос хоёр зай барьж байв. Харин сүүлийн хэдхэн жилд Ерөнхийлөгч Ши Жиньпин, Владимир Путин нар улам бүр ойртсоор байна. Энэхүү дулаарал Евразийн бүсэд зонхилох нэгдсэн эвсэл үүсгэж болзошгүй байгаа нь XXI зууны хамгийн чухал геополитикийн чиг хандлага боллоо. 2018 онд Восток хэмээх цэргийн томоохон хамтарсан сургуулилт Орос, Хятадын Сибирь орчмын хил дээр болсон. Оросын хэдэн зуун мянган цэрэгтэй хятадын цэргийн албан хаагчид нэгдэж, офицерууд нь тэврэлдэж байгаа зураг хэвлэлээр тарж байв.
Хоёр улсын тэнгисийн сургуулилтын тоо нэмэгдэж, Номхон далайгаар зогсохгүй Балтын тэнгис, хойд мөсөн далайд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Ши, Путин нар Орост уулзаж, бие биенээ “хамгийн сайн найз” хэмээн нэрлэв. Эдийн засаг, дипломатын харилцаа зузаарахын сацуу цэргийн холбоо бидний нүдэн дээр хөгжиж байна. Ийм холбоонд тодорхой учир шалтгаан бий. Асар олон хүн амтай Хятад улс дэлхийн гүрэн болж буй ч амин чухал байгалийн нөөц дутагдалтай. Орос улс эдийн засгийн хувьд доройтсон хэдий ч ой, ус, эрдэс, алт, нефть, хийн асар их баялагтай.
Хоёр улсын тэнгисийн сургуулилтын тоо нэмэгдэж, Номхон далайгаар зогсохгүй Балтын тэнгис, хойд мөсөн далайд хүрчээ.
Хил залгаа хоёр үндэстэн нэг нам, нэг хүний засаглалаар илэрдэг авторитар төртэй нь нийтлэг шинж. Тэд ардчиллыг түгээж, хүний эрхийг дэмжих өрнөдийн, ялангуяа АНУ-ын эв хавгүй хүчин чармайлтад таагүй ханддаг. Энэ бүгд цэргийн албан ёсны эвсэл байгуулдаггүй юм гэхэд хамтын ажиллагаагаа дээшлүүлэх нэгдмэл хөрс суурь болж байна. Гэхдээ Оросын тал юу хүсэж байгаадаа болгоомжтой хандах ёстой.
Хятадын удирдлага Сибирийн зах хязгааргүй, хүн ам сийрэг, эрдэс баялгаар арвин нутгийг шимтэн ажигласаар ирсэн. Ноён Путин авьяаслаг тактикч боловч хэрэв албан ёсны эвсэл рүү алхам хийвэл хэтэрсэн үүрэг хүлээх стратегийн алдаа гаргаж магадгүй юм. Цаг хугацааны явцад эвсэлд зонхилогч нь Москва биш Бээжин болох нь дамжиггүй. Гэвч одоохондоо Хятадтай ойртсоноор орос шинэ зах зээл, улс төрийн дэмжлэг, хамгийн чухал нь АНУ-ыг сөрөх тэнцвэр олж авч байна.
Британи ЕХ-оос гарч буй, Италийн эсэргүүцэл, Польш, Унгарт авторитар засаглал гүнзгийрч байгаа зэрэг хүчин зүйлийн улмаас тус тив АНУ-тай бодлогоо уялдуулах орон зай хумигдаж буй. Ийм нөхцөл байдал Хятад, Оросын түншлэлд оролцогч хоёр тал харилцааныхаа үнэ цэнийг дээгүүр үнэлэх боломж олгов. Түүнчлэн Евразийг хамарсан “Бүс ба зам” төсөл дэх Оросын оролцоо бүс нутгийн жижиг улсуудыг татах хүчин зүйл болж буй.
Геополитикийн ийм асар том өөрчлөлтийг зуу гаруй жилийн өмнө Британийн газар зүйч, геополитикийн шинжээч Халфорд МакКиндер олж харжээ. Тэрбээр 1904 онд Эзэн хааны газар зүйн нийгэмлэгт ирүүлсэн “Heartland Theory” хэмээх баримт бичигтээ “дэлхийн арлыг” (Еврази ба африк) захирсан үндэстэн (үндэстнүүд) эцэстээ дэлхийг захирна гэсэн онол дэвшүүлсэн билээ. Мөн тэр үед Америкийн тэнгисийн цэргийн офицер, стратегич Алфред Махан сөрөг таамаг дэвшүүлж, далайн гүрнүүд АНУ, Британи, Австрали болон холбоотнууд Евразийн зонхилогч хүчинтэй тэмцэх чадвартай байна хэмээн бичиж байв.
Аль ч онол нь өнөөгийн ертөнцийг нарийн буюу бүрэн зураглаагүй боловч XXI зууны геополитикийн үндсэн чиглэлийг илэрхийлж байна. Одоо АНУ ба түүний холбоотнууд Орос, Хятадын гүнзгийрч буй хамтын ажиллагааг нарийн ажиглах ёстой. Хэтийн төлөвийн талаар тагнуулын мэдээ цуглуулах, Европын нэгдлийг аль болох дэмжих, холбоотны хүрээгээ хүчирхэгжүүлэх, азийн захын бүсүүдэд түншлэл, найрамдлаа зузаатгах хэрэгтэй байна.
Жэймс Ставридис