-Олон улсын 200 эрдэмтэн оролцсон хурал болж байна-
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал болж байна. Уг хуралд БНХАУ, Япон, Энэтхэг зэрэг олон улсын болон Монгол улсын эрдэмтэд, БСШУСЯ, БОАЖЯ, ШУА–ийн удирдлага тэргүүтэй 200 гаруй судлаач оролцож байгаа юм.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын анхдугаар бага хурлыг 2017 онд зохион байгуулсан ба хоёр жил тутамд зохиож байхаар тогтсон. Уг хурлын үндсэн зорилго нь байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шинжлэх ухааны ололт амжилт, нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг сайжруулах юм.
БОАЖЯ-ын сайдын зөвлөл Ё.Нямдаваа “Монгол орны хүрээлэн буй орчин байгалийн зүй тогтлоор өөрчлөгдөж байдаг учраас үүнийг бодлого болгож тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэлийг харгалзаж үзэх шаардлагатай. Иймээс энэхүү хурал нь хүрээлэн буй орчны асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлоход чухал нөлөөтэй юм. Монгол орны нийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилтөт автсан, нийт бэлчээрийн 57 хувь нь доройтсон зэрэг тулгамдсан асуудлууд бидэнд байна” хэмээн ярилаа.
Энэ удаагийн олон улсын хурал
- Хүрээлэн буй орчны судалгааны чиг хандлага
- Хүрээлэн буй орчны менежмент ба бүс нутгийн хөгжил
- Хүрээлэн буй орчны боловсрол
гэсэн үндсэн гурван салбар чиглэлээр болж байна.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хэрхэн хамтрах тухай хуралд хэлэлцэж байна. Хурлын оролцооноос харахад үр дүн нь маш сайн гарна гэж харж байна” гэв.
Арван орны 200 орчим судлаачид оролцсон уг хуралд 100 гаруй илтгэл хэлэлцүүлэх юм. Хурал энэ сарын 13-14 хооронд үргэлжилнэ.
БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор Ван Тао “Миний бие элсний салхин нүүдлийг зогсоох, цөлжилттэй тэмцэх аргын талаар илтгэл тавилаа. Энэ чиглэлээр манай хоёр орон хамтран туршилт судалгааны төв байгуулсан. Хамтран ажиллахад шинэ санаа, мэдлэг ур чадварын хувьд асуудал гараагүй ч төслийг үргэлжлүүлэн хийхэд хөрөнгө оруулалт, дэмжлэг дутмаг байна” гэлээ.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын бага хурал нь:
- Байгалийн нөөц ба ашиглалт
- Хүрээлэн буй орчны төлөв байдал ба загварчлал
- Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчны нөлөөлөл
- Экологи, хүрээлэн буй орчны судалгааны арга, аргачлал
- Байгаль орчны бодлого ба тогтвортой байдал
- Эдийн засгийн коридор ба интеграц
- Улс хоорондын, салбар хоорондын судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа
- Шинжлэх ухаан, бизнесийн салбарын үр ашигтай хамтын ажиллагаа ба кластер хөгжлийн зарчим
- Нөхөн сэргээлт, хянах арга технологи
- Хаягдал бохир усыг цэвэрлэх технологи ба менежмент
- Экологийн тогтвортой байдал ба нүүрстөрөгчийн бага ялгаруулалтын технологи
- Байгаль орчны үнэлгээний хэмжилт, үзүүлэлт ба арга зүй
- Ойн хомстол, доройтол ба хүлэмжийн хийн ялгарал
- Ногоон энерги ба тогтвортой хөгжил
- Байгаль орчны боловсрол гэсэн сэдвийн хүрээнд зохиогдож байна. Хурлын дараа гадаадын зочид, төлөөлөгчдийг хамруулсан хээрийн судалгааны аяллыг энэ сарын 15-16-нд зохион байгуулах аж.