УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас баталсан Захиргааны ерөнхий хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг хүлээн авч, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд Хэнтий аймагт тогтмол ажилладаг хүний хувьд тус аймгийн иргэд УИХ-д төлөөлөлтэй болох хүсэлтээ илэрхийлж байгааг дурдав. Сонгуулийн зардалтай холбоотой асуудлыг аймгийн түвшинд ч шийдэж болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо гарц гаргалгаа гаргах ёстой гэлээ. Хэрэв ийм боломжгүй бол үлдсэн жилийн хугацаанд Хэнтий аймгийн 42-р тойргийг би төлөөлье гэсэн санал гаргалаа.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Төр шийдвэр гаргахдаа иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөх болов уу гэж боддоггүйн тод жишээ нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт боллоо. Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийн эрх ашгийг бодолгүй хуулийн цоорхой харсан дүгнэлтийг гаргалаа. Төлөөлөл болж сууж байгаа УИХ-ын гишүүд энэ хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах юм бэ. Өш хонзонгоо одоо болих хэрэгтэй. Төрийн механизм, хуулийн заалтыг хатуу үгүйсгэж болохгүйг та бүхэн хатуу анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авахгүй. Гишүүд ч санал нэгтэй хүлээн авахгүй байх гэж бодож байна. Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийн эрх ашгийг хөндөж байна. Ямар боломж байна, хуулийн гаргалгааг олж үзээч ээ. УИХ дээр сууж байгаа хүмүүсийг хар, цөөхөн хэдэн хүн л байна. 2016 оноос би удаа дараа шаардаж байна. УИХ-ын төлөвшил, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг сайжруулахын тулд намуудыг хариуцлагажуулах хэрэгтэй байна.
УИХ-ын дэд дарга Ж.Санжмятав: Үндсэн хуулийн цэц хөдөөний хэдэн өвгөчүүл суугаад цаг агаар ойр зуурын юм хууч хөөрч байгаа юм шиг мэдээлэл аваад 50, 50 хувиар нь шийдэж байна. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын асуудал олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн болохоор Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзээд нөхөн сонгуулийн асуудал дээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байна. Гишүүд үнэхээр Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэж үзэж байгаа бол танхимдаа орж ирж саналаа өгөх хэрэгтэй.