Хүн төрөлхтний хэрэглээнд олон зуун жилийн түүхтэй шүлтлэг усыг анагаах эрдэмтэй рашаан, амьдралыг залуужуулагч оргилуун булагтай холбон ойлгох нь түгээмэл. Өдгөө ч хүчиллэг усыг цангаа тайлах төдий бус, бодисын солилцооны тэнцвэрийг хангах, эрүүл энх амьдрах, урт наслах нууцын эцэс төгсгөлгүй эх сурвалж хэмээн үзсээр байна. Дэлхийн тэргүүлэх компаниуд шүлтлэг усны үйлдвэрлэлд хошуурч буйн шалтгаан ердөө энэ. АНУ-д 17 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй лонхонд савласан шүлтлэг усны үйлдвэрлэл хурдацтай нэмэгдсээр. “Бүгд эрүүл мэнддээ анхаардаг болсон цагт энгийн ус хэрэгцээ хангахаа болилоо” хэмээн Bloomberg Intelligence-ийн Kен Ши тайлбарлав.
Шүлтлэг усны хэрэглээ олон арван жилийн түүхтэй. Гэхдээ ердөө сүүлийн хэдхэн жилийн дотор шүлтлэг ус зах зээлд жинхэнэ тэсрэлт үүсгэж нэр хүндтэй оддын сонголт, сошиал мэдээллийн хэрэгсэл, эрүүл мэндийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч болж хувирлаа.
Одоо ч савласан усны аварга зах зээлд багахан хувь эзэлж буй шүлтлэг усны үйлдвэрлэл АНУ-д дөрөвдүгээр сараар төгссөн бүтэн жилд даруй 36 хувиар өсөж 270 сая ам.доллар болсныг статистик судалгааны SPINS компани тооцоолжээ.
Шүлтлэг усны наймаа мөнгөний эх булаг гэдэг нь тодорхой. Харин энэхүү онцгой ус маань хэрэг дээрээ үнэхээр онцгой эсэх нь тодорхойгүй.
Зарчмын хувьд шүлтлэг ус гэдэг нь ердөө л электролит үүсгэх давс, рН түвшнийг нь ихэсгэхийн тулд хүнсний сода нэмсэн цэвэршүүлсэн ус юм. Шинжлэх ухааны талаас тайлбарлагчид шүлтлэг усанд эргэлзэнгүй ханддаг бол ийм усыг дэмжигчид бие махбодын хүчил, шүлтийн тэнцвэр бариулж, крантны уснаас илүү цангаа тайлдаг хэмээн мэтгэдэг. Гоожуурын усны рН нь саармаг буюу долоо орчимд хэлбэлздэг бол АНУ-д борлуулалтаараа тэргүүлж буй Essentia шүлтлэг усных доод тал нь 9.5 хэмээн үйлдвэрлэгч нь тайлбарлаж байна.
Хэрэглэгчид шүлтлэг усанд өндөр үнэ төлцгөөж, тамирчид болон олон нийтэд алдартай хүмүүсийн нэрээр компаниуд сурталчилгаа өрнүүлдэг болов. Америк хөл бөмбөгийн од Том Брэди хатуу дэг барьж өглөө бүр хагас литр шүлтлэг ус ууж байна. Эрүүл мэнддээ санаа тавигчдын хүрээнд нөлөөтэй, жүжигчин Гвинет Пэлтроугийн Goop брэнд мөн л шүлтлэг ус үйлдвэрлэгч Flow брэндтэй түншилж байгаа. Flow нь лонхолсон усаа “байгальд
тохиолддог хэмжээний эрдэс бодис, электролиттэй”, рН-ийн түвшин 8.1 хэмээн сурталчилдаг. Жүжигчин Марк Уолберг, рэппер Шон Комбс нар AQUAhydrate хэмээх шүлтлэг ус лонхлогчийн хөрөнгө оруулагчид.
Амьдралын таатай нөхцөлийг байнга эрэн хайгч америкчууд шинжлэх ухааны үндэслэл муухан сурталчилгаатай байлаа ч эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хошуурах нь түүхэн уламжлал. Компаниуд ч хэрэглэгчдийнхээ онцлогийг овжин ашиглаж премиум үнэтэй ус үйлдвэрлэцгээж байгааг Калифорни дахь CCD Helms- man-ы хүнсний бүтээгдэхүүний тренд судлаач Кара Нильсен тайлбарлав. Шүлтлэг шинж гэсэн сурталчилгаа нь хоол хүнс, уух усандаа анхаарагч хэрэглэгчдийн шинэ залуу үеийнхэнд бүр ч онцгой нөлөөтэй байгаа юм.
Уг зах зээлд тэргүүлэгч Es- sentia компанийн борлуулалт жилийн дотор бараг 80 хувь өсөж 181 сая ам.долларт хүрснийг Чикагод төвтэй, зах зээлийн судалгааны IRI фирм тооцоолжээ. Савласан ундаа, усны үйлдвэрлэлд тэргүүлэгч, уламжлалт аваргууд ч уг салбарт анхаарлаа хандуулах болов.
Шүлтлэг усны трендэд нэгдсэн Coca-Cola компани Smartwater усныхаа есөн рН бүхий “өдөр тутмын цангаа тайлагч”, “ууршуулж нэрсэн” шүлтлэг хувилбарыг өнгөрсөн онд гаргалаа. Шүлтлэг гэсэн тайлбаргүй ч “рН тэнцвэр бариулдаг”, PepsiCo Inc-ийн LIFEWTR усны борлуулалт 2018 онд 36 хувиар өссөнийг IRI тооцоолжээ.
Лесли Паттон