ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛЫГ САЙН МЭДДЭГ УЧРААС ХӨРӨНГӨӨ ОРУУЛАХГҮЙ БАЙГАА ЮМ
Эдийн засагч Н.Дашзэвэг “Монголыг сайн мэддэг хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахгүй байгаа юм” хэмээн томъёолсон юм. Ингээд түүний Тавантолгойн нүүрсний ордын талаарх “гаргалгааг” уншигчдадаа хүргэж байна.
-Тавантолгойн асуудал олон нийтийн анхааралд байсаар байна. Энэ үед аль нэг талыг бариагүй, мэргэжлийн хүний байр суурь чухал байна?
-Юуны түрүүнд Тавантолгой шиг ийм том орд дээр том стратеги хэрэгжүүлэх ёстой. Тэр том стратегийг хэрэгжүүлэгч нь Эрдэнэс Тавантолгой компани, түүний хувьцаа эзэмшигч Засгийн газар, Ерөнхий сайд. Жижиг тавантолгойд бол ийм том стратеги хэрэгжүүлэх потенциал байхгүй. Тэгээд ч тэд бушуухан шиг нүүрсээ зөөж гаргаад, уурхайгаа хаах л бодолтой байгаа байх. Том стратеги хэрэгжүүлэхийн тулд гадагшаа гурван зүйлийг судлах, мөн дотроо гурван зүйлийг сайжруулах ёстой. Гадагшаа судлах зүйл нь гол хэрэглэгч, өрсөлдөгч, хамтрагч гурав. Дотроо сайжруулах зүйл нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, зах зээлд гарах дэд бүтэц, компанийн засаглал юм.
-Гадаад гурван хүчин зүйлээ тодруулахгүй юу?
-Гол худалдан авагч урд хөршийн сонирхлыг бид судалж байх ёстой. Тэдний хувьд монголчуудыг дотор нь хагаралдуулаад, нүүрсний үнийг унагаад л байх сонирхолтой. Нүүрсээ нэн яаралтай нэг цонхоор зардаг болмоор байна гэж би олон жил үглэж байгаа. Алсдаа энэ мэхэнд унахгүй тулд урагшаа Гашуунсухайт руу, зүүн тийшээ Бичигт руу төмөр зам тавьж хятадын нэг хэрэглэгчийн барьцнаас гарах хэрэгтэй.
Гол өрсөлдөгч бол Орос. Анзаарч байх ёстой бусад өрсөлдөгчид Австрали, Индонези, АНУ, Канад зэрэг улс.
Оросууд “Танай нүүрсийг Хятадын зүүн эрэгт очоод өрсөлдөхүйц байх тарифаар зөөгөөд өгье” гэдэг санал тавьж байна. “Монголыг чангалаад байвал ингээд Орос руу гаргачих юм байна. Бид тоглолт хийж чадахгүй нь” гэсэн ойлголтыг хятадуудад өгөхийн тулд энэ шугам бидэнд стратегийн ач холбогдолтой. Түүнчлэн коксын үйлдвэр барих хэрэгтэй. Солонгос, Япон, Хятадын үйлдвэрүүдэд таарсан коксыг нийлүүлэх чадвартай болчихвол бид гол худалдан авагчийн сонирхолд хөтлөгдөхгүй.
Гол өрсөлдөгч бол Орос. Анзаарч байх ёстой бусад өрсөлдөгчид Австрали, Индонези, АНУ, Канад зэрэг улс. Орос дотроо сүүлийн үед маш хүчтэй хоёр өрсөлдөгч бидний яг ар нуруун дээр гарч ирж байгаа нь Якут, Тува. Якут бол Бам (транссибирийн төмөр замын салаа) уруу 321 км төмөр замаар холбогдчихсон оху-ын зүүн эрэгт нүүрсээ аваачин зарж байгаа. Тувагийн нүүрс 3000-4000 км хол ч гэсэн оросууд нүүрсний тээвэр дээрээ татаас өгөөд байх боломжтой. Тувагийн нүүрс манайхаар ороод мөрөн, Эрдэнэтээр дамжаад хятад руу гарах боломж бас бий. Одоо бид мөрөн рүү төмөр зам тавих гэж байна.
Тавигдчихвал увсаар дамжаад Тува руу төмөр зам тавихад ойрхон харагдаад байгаа юм. Оросууд ийм сонирхолтой, харин энэ нь маш их эрсдэлтэй. Хэрэв бид Орост ийм боломж олгочихвол Орос, Хятад улстай бартер хийж монголыг нүүрсний гол зах зээлээс шахах эрсдэл ойрхон байна. Хятадын импортын хэрэгцээ нь 30-40 сая тонн коксжих нүүрс байна. Үүнийг нь дан ганц монгол бүрэн хангачих боломжтой. Гэтэл ардаас тувачууд гараад ирлээ. Төмөр замыг мөрөнгөөс цаашаа явуулах хэрэггүй.
-Гол түншийн тухайд юу хэлэх вэ?
-Гол түнш гэж юу яриад байна вэ гэхээр ЭТТ-д стратегийн хөрөнгө оруулагч татмаар байгаа юм. Стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нь компанийн хувьцааны томоохон хэсгийг авдаг, 10 хувиас дээш эзэмшдэг, урт хугацаанд компанийн ашгийг харж тооцоолдог, мөн өөрөө нэмж зээл өгдөг ч юмуу, тусалдаг хүмүүсийг хэлнэ. Яагаад гэвэл нүүрс өөрөө үнийн хувьд тогтворгүй, их эрсдэлтэй, мөн өрсөлдөгч ихтэй байгаа.
-Дотроо сайжруулах гурван зүйл дээр нэмж юу хэлэх вэ?
-Үйлдвэрлэлийн түвшнээ сайжруулна. Нүүрсийг угааж баяжуулж зарах нь зөв. Төмөр замаар хэрэггүй хог хаягдал тээвэрлэхгүй, зардалд хэмнэлттэй гэсэн үг. Кокс нь нүүрснээсээ 3-5 дахин илүү үнээр зарагддаг тул Солонгос, Япон хүрэх боломжтой. Гол хэрэглэгчийн бодлогод баглагдахаас биднийг аварна гэдгийг өмнө нь хэлсэн. Тийм болохоор нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмөр замуудыг төлөвлөгөөний дагуу барих хэрэгтэй.
-Төрийн өмчит компанийн засаглал сайн байх нь их чухал
-Тавантолгой дээр ажиллах компаний засаглал ил тод байх ёстой. Хамгийн итгэл үнэмшилтэй, мэргэжлийн байх хэрэгтэй. Эрдэнэс-Тавантолгой компани дэлхийн хэмжээнд ажиллаад ирэхээр хөрөнгө оруулагчид ЭТТ-ийн ТУЗ, хяналтын хороо, гүйцэтгэх удирдлагуудын чадавхийг харна. ТУЗ бол дэлхийн жишгээр хараат бус байх нь олон. ТУЗ-ийг жишээ нь есөн гишүүнтэй гэж бодъё. Тэдний 5-6 нь хараат бус, салбар салбарын хувьцаагаар мэргэшсэн хүмүүсээс бүрдүүлэх хэрэгтэй.
ТУЗ бол дэлхийн жишгээр хараат бус байх нь олон. ТУЗ-ийг жишээ нь есөн гишүүнтэй гэж бодъё. Тэдний 5-6 нь хараат бус, салбар салбарын хувьцаагаар мэргэшсэн хүмүүсээс бүрдүүлэх хэрэгтэй.
Ингэвэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Мөн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал зэргийг тогтмол байлгамаар байна. Сонгуулиар эрх баригч нам өөрчлөгдөнгүүт өөр даргатай болчихдог тогтолцоо маш хор уршигтай. Уг нь удирдлагууд олон жил ажилласан бол илүү итгэл үнэмшил төрнө шүү дээ.
Монголыг сайн мэддэг хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулахгүй байгаа юм. Нөгөө л улстөрчид нь шахаа их хийдэг, удирдлага нь байнга солигддог, ах дүү нараа тавьдаг, тэр бүү хэл нүүрсний квотыг нь хуваагаад авчихдаг гээд муу нэртэй.
-Улстөрчдийн хэт хамааралтай удирдлага байгаад гол бурууг тохож ирсэн. нэг тийм ерөнхий үл итгэх ойлголттой болчихлоо?
-Компанийн мэргэжлийн түвшинд удирдах чадвар л унаж байгаа юм. Стратеги тактикийн тоглолтоо боловсруулаагүй, салбараа судлаагүй, ирээдүйн хандлагаа ойлгоогүй, өрсөлдөөний нөхцөл байдлаа мэдэхгүй ийм хүмүүс л компанийг алж байна. Одоо ЭТТ-н хувьд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байхад хувьцаа тараах хэрэггүй юм. Өөрсдийнхөө ашгаар хөрөнгө оруулалтаа хийхэд бид хүү гэж төлөхгүй.
Компаниа хөл дээр нь бостол, өрсөлдөх чадвартай болох хүртэл нь ногдол ашиг тараах ямар ч хэрэггүй. ЭТТ нь дэлхийн зах зээл дээр маш олон компанитай өрсөлдөж байна. Австрали, Орос, АНУ, Канадын гээд маш олон компанитай Хятад, Солонгос, Япон, Хонконгийн зах зээл дээр өрсөлдөж байна. Алсаа сайн хараад зах зээлээ сайн судлаад тэдэнтэй яаж насан туршийн холбоо тогтоох вэ гэдгээ анхаарч ажиллах менежмент хэрэгтэй.
• Кокс нь нүүрснээсээ 3-5 дахин илүү үнээр зарагддаг тул Солонгос, Япон хүрэх боломжтой.
• IPO гаргахын тулд ЭТТ-н хувьцааг авах гэж байгаа талуудад оруулсан мөнгө 50, 100 жилийн дараа ч байнга өсөж байна гэсэн ойлголтыг л өгөх хэрэгтэй.
• Компаниа хөл дээр нь бостол, өрсөлдөх чадвартай болох хүртэл нь ногдол ашиг тараах ямар ч хэрэггүй.
-Таны хэлээд байгаа эдгээр дотоод гадаад сайжруулалтуудыг яаралтай хийх гаргалгаа юу вэ?
-УИХ, ЗГ Эрдэнэс-Тавантолгойгийн зүгээс дээр олон улсад IPO хийнэ гээд байгаа биз дээ. Энэ IPO-г заавал хийх шаардлагатай. IPO нь хөрөнгө оруулалтыг хангадаг дэлхийн тогтсон механизм юм. IPO гаргахын тулд ЭТТ-н хувьцааг авах гэж байгаа талуудад оруулсан мөнгө 50, 100 жилийн дараа ч байнга өсөж байна гэсэн ойлголтыг л өгөх хэрэгтэй.
Тавантолгой дээр хэнийг оруулах вэ гэсэн асуудал олон жил яригдсан. Өмнө яригдаж байсанчлан 49 хувийг хятадад өгчихвөл давуу тал бий, сул тал ч бий. Нэг талаар тэд бидний борлуулалтыг хангаж өгөх ч нөгөө талаар бидний нүүрс зарах үнийг бариад байх юм. Үүний эсрэг тактик болгож дангаар Солонгос японыг оруулмаар байгаа ч Хятад улс төмөр замын татвараа үе үе нэмэх, төмөр замын квотоор биднийг шахдаг ч юмуу асуудлууд гарч ирэх байх.
Тавантолгой дээр хэнийг оруулах вэ гэсэн асуудал олон жил яригдсан. Өмнө яригдаж байсанчлан 49 хувийг хятадад өгчихвөл давуу тал бий, сул тал ч бий.
Энэ дээр бас нэг юм байна, хятад манайхаас сайн чанарын нүүрс авчихаад өөрсдийнхөө тааруу чанартай нүүрстэй холиод цаашаа зардаг бололтой. Бид ч гэсэн өөрсдийн сайн чанарын коксжих нүүрсээ бусад нүүрстэйгээ хольж зармаар байна.
Санаагаар болдог бол гурав хуваагаад оруулчихмаар байгаа юм. 16 хувийг нь Солонгост, 16 хувийг нь японд, 16 хувийг нь хятадад гэх мэтээр өгчихвөл бидэнд тэр гуравтай харьцахад хялбар. 49 хувьтай харьцахад хэцүү, их хүнд нөхцөл тавиад байдаг. Гурван 16-тай харьцахад харин амар байх юм. Одоо IPO хийх хувилбар дээр тогтож байна. IPO нь бүх талуудын балансыг нь хангаад оруулж ирэх хувилбар болж таарах гээд байна. Тиймээс IPO хийхийн тулд хөрөнгө оруулалтын төслөө маш сайн бичих, талуудтайгаа сайн ажиллах хэрэгтэй. Оруулж ирэх гэж хичээж байгаа талуудынхаа голлож харах эрсдэлүүдийг урьдчилан гаргаад, түүнээс гарах арга замаа ч тайлбарласан байх хэрэгтэй.
-Тавантолгой дээр таны сая ярьсан гадаад болон дотоод гурван сайжруулалтуудаа хийгээд, компанийг хамаагүй үр ашигтай ажиллуулаад явахад ирээдүй нь хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ?
-Нэгдүгээрт төсвийн орлого нэмэгдэнэ, хоёрдугаарт ажлын байр нэмэгдэнэ. Боловсролын салбар бол төсвийн орлогоор л хөгжинө. Нөгөө талаар компани томрох тусам тэнд ажлын байр нэмэгдэнэ, бизнесийн орчин сайжирна. Ханган нийлүүлэгчид олширно. Тэгэхээр улсын компани томорсноор улс орон даяараа л үр шимийг хүртэх нь ойлгомжтой.
-Тавантолгой баялгаараа Эрдэнэтээс хамаагүй том. Тэгэхээр Тавантолгойг хөдөлгөснөөр Монгол улсын нүүр царай хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Мэдээж өөрчлөгдөнө. Тавантолгойг дагасан бүх бизнесүүд дагаад хөгжинө. Бололцоотой бүх юмаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Улс тэр чигээрээ л хөгжинө.
-Тавантолгойг хөдөлгөж чадсан Ерөнхий сайд түүхэнд нэрээ үлдээх том ажил биз?
-Тэгэхийг хэн байг гэх вэ. Тавантолгой чинь Эрдэнэтээс ч том биз дээ. Тавантолгойн кластер гэж хөгжүүлээд аймгуудаа бүсчлэн хөгжүүлж болно. Асар хүчирхэг Тавантолгой “Зүүн бүсийн гурван аймгаас бид ийм төрлийн бизнесийг урт хугацаанд дэмжиж, хэрэгцээндээ худалдан авч ажиллана” гэж зарлана гээд төсөөлөөд үз. Тэгэнгүүт хотын компаниуд тэр аймагт салбараа нээнэ. Дагаад ажлын байр нэмэгдэнэ. Тэнд мөнгө эргэлддэг болно. Урт хугацааны 40, 50 жилийн гэрээ хийнэ.
-Японд Toyoto-г дагаад муж бүрт жижиг жижиг үйлдвэрүүд байдаг шиг л ойрын үед Тавантолгойг дагаад Монголын аймаг бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих юм байна гэж ойлголоо. У.Хүрэлсүхийн засгийн газрын нэрийн хуудас болохуйц ажил нь Газрын тос боловсруулах үйлдвэр юмуу Тавантолгойн IPO болно гэж ярьж байгаа. Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд амжих болов уу?
-Нэг жилийн хугацаа байхад амжих боломж бол байна. Яахав жаахан хоцорч л бий. IPO-г тийм хурдан хийхгүй. Бүр жилийн өмнөөс л сурталчилгаагаа хийгээд явдаг. Гэхдээ Тавантолгойг сонирхож байгаа стратегийн хөрөнгө оруулагчид байж л байгаа. Бид чинь хэдэн жилийн өмнөөс л Орос, Хятадыг оруулж ирнэ гэж тоглоод дахин дахин тендер зарлаад буцаагаад байсан биз. Одоо хурдлуулахгүй бол улам л цаг алдана. Якут, Тувад асар том коксжих нүүрсний үйлдвэр зах зээл дээр гарч ирэх гээд байна. Якут 30 сая, тува 30 сая гаргаад ирэхэд бид яах болж байна. Хятад Орос хоёр нийлээд бартер хийчихэд л бид шахагдаж гарах гээд байна. Хятадын хувьд аварга үндэстэн учраас монгол дээр тоглолт хийгээд байна. Яваандаа уусгах, эдийн засгийн хувьд хараат болгох сонирхолтой. Бид үүнийг нь мэдэж, давж тоглодог хар хайрцагны бодлоготой л байх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
М.Чимэг