“Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт гал гарч, өнгөрсөн бямба гарагт 78 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгджээ.
Хүүхдүүдэд яаралтай үзлэг хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 13 хүүхдийг хэвтүүлэн эмчилсэн байна. “Хүүхдүүдийн биеийн байдал гайгүй болсон тул 12 хүүхдийг ням гарагт эмнэлгээс гаргасан. Нэг хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Бие нь гайгүй, өнөөдөр энгийн тасагт шилжинэ” хэмээн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяа мэдээллээ.