БНХАУ-ын эрх баригчид 1989 онд Тяньаньмэний талбайд оюутнууд, ажилчдын ардчиллын төлөө тэмцлийг нухчин дарсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Тяньаньмэний талбайд Төрийн далбааг мандуулж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа юм.
1989 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 4-ны өдрүүдэд Хятадын орчин үеийн түүхэнд байгаагүй томоохон бослого дэлхий нийтийн анхаарлыг татсан. Бээжин хотын төв талбайд нэг сая орчим хүн цуглан инфляц, засгийн газрын авлига, үг хэлэх эрх болон улс төрийн оролцоог хязгаарласныг эсэргүүцэн жагсаж байсан юм. Угтаа Коммунист намаас өөрчлөлт хийхийг шаардан жагсжээ.
Эцэст нь БНХАУ-ын Төрийн зөвлөл 300 мянган цэрэг хөдөлгөж, Тяньаньмэний талбайд жагсаж байсан иргэдийн тэмцлийг цэрэг зэвсгийн хүчээр цус урсган нухчин дарсан. Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуус амиа алдсаныг нотлох баримт байхгүй. Хятадын Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.
Эдгээр өдрүүдэд дарсан гэрэл зургуудыг хүргэж байна.