Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн хамгаалдаг, хамгаалах байрны орчин, нөхцөл ямар байгааг нүдээр үзэх гэж зорьсон бидний сурвалжилга үргэлжилсээр...
/Хүүхдийн тусламжийн 108 утасны түр хамгаалах байрны талаар хийсэн “..” өмнөх сурвалжилгыг энд дарж уншина уу./
Зарим тохиолдолд бүр гэр бүл асран хамгаалагч нь бидний үйлчилгээнээс татгалздаг.
108 утасны түр хамгаалах байрнаас гараад бид “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төв”-ийг зорилоо. Хаалгаар оруут хичээл хийн суун инээмсэглэх бяцхан охид биднийг угтлаа. Яг л төрсөн эгч дүүс шиг харилцах эдгээр охид хамтдаа суух өөр ширээ байхгүй тул гал тогооныхоо ширээн дээр хичээллэж байгаа нь энэ аж. Бид нэг удаагийн улавч өмсөн хоёр давхар руу нь гарлаа. Хүүхэд яг л гэртээ байгаа мэт мэдрэмжийг эндээс авахуйц сайхан тохижуулжээ.
Үжин төв 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилготой юм.
“Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Улс даяар зөвхөн 2017 онд 187, 2018 онд 285 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь илэрсэн. Тэдгээр хүүхэд бүрийг хамгаалж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай ч бидний хүчин чадал хүрэхгүй байна. Ихэнхдээ ураг төрлийн хүн нь хүчирхийлдэг бөгөөд энэ тохиолдолд хүүхдийг давхар сэтгэл санааны дарамтад оруулж мэдүүлгээсээ буцахад хүргэдэг. Зарим тохиолдолд бүр гэр бүл асран хамгаалагч нь бидний үйлчилгээнээс татгалздаг.” гэв.
"Үжин" төв 5 ажилтантай, 2-13 насны 10 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 7-17 насны 7 хүүхэд байгаа. Тэдэнд бие махбодын, сэтгэл зүйн эмчилгээ, асран халамжлах, боловсролын үйлчилгээ зэрэг олон төрлийн халамжийг үзүүлдэг. Асрагчид нь 24 цагаар ажиллаад 48 цаг амрах хуваарьтай ч хүн хүч хомс учраас амарч чадахгүй тохиолдлууд ч байдаг байна.
“Хүүхдүүдэд ийм үйлчилгээ үзүүлэхэд санхүүгийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Сард 450 мянган төгрөгийн цалин аваад 24 цагаар, заримдаа илүү цагаар, стресс, асуудал дунд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд маань тогтохгүй байх нь аргагүй шүү дээ.” гэж А.Энхбаатар нэмэв.
Хүүхэд хамгааллын байгууллагын ажлын үр дүнг бид шаардахдаа эмчилсэн хүүхдийн тоо баримт асуудаг. Тэр болгондоо тодорхой хариу авдаггүйн учир юу билээ?
Нийгэмд сөрөг муу мэдээлэл тараах тусам хүчирхийлэгч нарт сэдэл болж байна
“Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын дэд дарга Б.Халиун “Хохирогч хүүхдүүдтэй ажиллах хугацаа хэдхэн хоног байдаггүй бас шууд үр дүн нь харагдаж бид тэдэн хүүхдийг сайн сайхан болгочихлоо гэх боломжгүй. Учир нь тухайн хүүхдийн сэтгэл санааны байдал, бие махбодоос нь шалтгаалан урт хугацааны үйлчилгээ үзүүлэх шаардлагатай.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх, даван туулах зэрэг арав гаруй үйлчилгээ үзүүлсний дараа “Би эрүүл боллоо” гэх мэдрэмж өгөх ажил бол хамгийн чухал. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх төв гэж тусдаа байх нь зайлшгүй шаардлагатай” хэмээн ярьсан юм.
Хүүхдүүд цахим орчинтой харьцах мэдлэг дутуугаас болж хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байна
“Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-аас хийсэн судалгаагаар хүүхдүүдийн гуравны нэг нь буюу 20 хувь нь фэйсбүүкээр ирсэн найзын хүсэлтийг шууд авдаг. Фэйсбүүк ашигладаг хүүхдүүдийн 85 хувь нь өөрөө болон, найз нөхдөөсөө сурсан байдаг ба эцэг эх нь цахим хэрэглээг хүүхдүүдээсээ муу мэддэг гэжээ. Энэ нь хүүхдүүдийн цахим орчинг ашиглах мэдлэг муу байгааг илтгэх бөгөөд ингэснээр цахим орчноор дамжин хууртах, хүчирхийлэлд өртөх зэрэг тохиолдлууд гардаг байна.
“Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-өөс хүчирхийлэл болсны дараа үйлчилгээ үзүүлэхээс гадна, урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй гэж ярьж байв. Хүүхдийн хүчирхийлэл гарах үед хохирогч хүүхэд хамгийн түрүүнд анхаарлын төвд ордог. Гэмт хэрэгтнийг гэсгээгээд л боллоо мэт зарим нь аашилдаг.
Гэвч тухайн хүүхэд эрүүл болохын тулд хэр удаан зовох бол? Бас бид хохирогчид л гээд байдаг цаана нь ийм эрсдэлд байгаа өөрсдийн үр хүүхдээ хэрхэн хамгаалахаа сайн мэдэхгүй байгаа юм шиг. Хүүхдийг хамгаалах, асрахад хүн бүрийн оролцоо, тусламж хэрэгтэй. Бид бүхний ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийнхээ төлөө “за” гэж хэлцгээе.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай мэдээллийг олон нийтэд ил задгай, овог, нэр, сургууль, дүүргийг нь зарлан, "сенсаци" болгон дэвэргэхгүй байх нь чухал. Учир нь нийгэмд сөрөг муу мэдээлэл тараах тусам хүчирхийлэгч нарт сэдэл болж байна гэж “Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-аас зөвлөж байна.
Үргэлжлэл бий...
Та бүхэн GoGo.mn сайтын хүчирхийллийн эсрэг сэдвээр цувралаар хийсэн бусад мэдээ нийтлэлийг ЭНД ДАРЖ /"Нийгэм" цэсний "Хүчирхийллийг үл тэвчье" дэд цэснээс/ уншина уу.