Хаалттай хаалганы цаана юу болж байгааг мэдэх хэцүү. Гэвч хүн бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж буйг зарим шинж тэмдгээр мэдэх боломжтой ажээ. Найз нөхөд, хамаатан садан, хамтран ажиллагсад, хөршүүдэд тань хүчирхийлэлд өртөж байгаа мэт шинж илэрвэл та үл тоож болохгүй.
Хүчирхийлэгч этгээдүүд овжин зальтай хүмүүс байдгийг санах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүмүүс сэтгэлээр унасан, айсан, төөрөлдсөн бас өөрсдийгөө ичгэвтэр байдалд орчихлоо гэж бодож явдаг. Тэдний өмнөөс тусламж хүсэх нь тун бэрхшээлтэй, заримдаа боломжгүй мэт санагдавч та хүчирхийллийг зогсоохын тулд оролцохоос өөр аргагүй юм.
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ
- Хань ижлээсээ айх, түүний хүслээр байх гэж хичээх
- Аливааг түүний заавраар хийх
- Байнга залгаж, хаана юу хийж буйгаа хэлэх
- Нөхөр /эхнэр/ нь араас нь байнга залгаж, зурвас бичих
- Нөхөр /эхнэрийнхээ/ сонин зан ааш, хардалт, түүнийг өмчлөх гэсэн зан араншингийн талаар байнга ярих
ДАРААХ СЭТГЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙВАЛ ТА ТООХГҮЙ ӨНГӨРӨӨЖ БОЛОХГҮЙ
- Өмнө нь өөртөө итгэлтэй байсан хүн өөрийгөө хэт доогуур үнэлдэг болох
- Зан араншин нь гэнэт өөрчлөгдсөн бол /өмнө нь маш яриа, нийтэч хүн байснаа хаалттай дуугүй хүн болох/
- Сэтгэлийн гүн хямралд орсон, юманд цочромтгой болох, амиа хорлох тухай ярих болсон бол
БИЕ МАХБОДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮМҮҮС:
- “Санаандгүй явдлаас” болоод байнга гэмтэж бэртэх
- Байнга ажил, хичээл сургуулиа таслах, олон нийтийн үйл ажиллагаанд шалтгаангүй оролцохгүй байх
- Улиралдаа тохироогүй бие хаасан хувцас өмсөх, байгууламж дотор нарны шил зүүх
НИЙГМЭЭС ТУСГААРЛАГДСАН ХҮМҮҮС:
- Хань ижилгүйгээр олон нийтийн газар явахгүй байх
- Хамаатан садан, найз нөхөдтэйгөө ховор уулздаг болох
- Мөнгө санхүү, зээлийн карт, машинаа хязгаартай ашиглах
Хэрвээ таны ойр орчмын хүнээс дээрх шинж тэмдэг илэрч байвал бусдын амьдралд өөрийгөө хошуу дүрж байна гэж бодохоос бүү эмээгээрэй. Анзаарсан ч асуудлыг нууж болохгүй. Тухайн хүний амь насанд ч аюул заналхийлж байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс цаг алдалгүй түүнтэй ярилцахыг хичээгээрэй.
ТЭГВЭЛ ХЭРХЭН ЯРИЛЦАХ ВЭ?
- Тухайн хүнтэй ганцаарчлан ярилцаарай
- Ямар нэгэн зүйл тохиолдсон эсэхийг асуугаарай
- Өөрийнхөө санаа зовж буйг эвтэйхэн ойлгуулж хэлээрэй
- Тухайн хүнд ямар шинж тэмдгүүд илэрч таны санааг зовоож буйг тодорхой хэлээрэй
- Хэрвээ тухайн хүн ярихад бэлэн биш байгаа бол та энэ сэдвээр ярилцахад, мөн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа ойлгуулаарай
- Энэ яриа зөвхөн та хоёрын дунд үлдэнэ гэдгийг хэлээрэй
- Таны таамаглал зөв эсэхийг мэдэхийн тулд яриаг нь анхааралтай сонсоорой
- Та ярилцаж буй хүнийхээ шийдвэрийг дэмжээрэй
ЮУ ХИЙЖ БОЛОХГҮЙ ВЭ
- Хохирогч гэж бодож яваа хүн танд хамгийн түрүүнд хандана гэж хүлээх
- Хэн нэгнийг шүүж, буруутгах
- Түүнийг ямар нэг байдлаар хүчлэх, дарамтлах
- Зөвлөгөө өгөх
ХААНА ХАНДАХ ВЭ?
- Цагдаагийн байгууллагын 102
- Гэр бүлийн хүчирхийллийн тусгай дугаар 107
- Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын утас
- Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 96490505 дугаарын утас
- Хорооны нийгмийн ажилтан
- Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх 1800-2000 дугаарын утас
Эх сурвалж: HelpGuide.org, ЦЕГ
Та бүхэн GoGo.mn сайтын хүчирхийллийн эсрэг сэдвээр цувралаар хийсэн бусад мэдээ нийтлэлийг ЭНД ДАРЖ /"Нийгэм" цэсний "Хүчирхийллийг үл тэвчье" дэд цэснээс/ уншина уу.