Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайханыг CEO буландаа урьж ярилцав. Тэрбээр “Мобиком корпораци”, “Клин Энержи” компанийн ТУЗ-ийн дарга, “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол”, “Ньюком групп”-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай. Зургаан хүүхдийн аав тэрээр Монголын бизнесийн зөвлөлийн даргын сонгуульт ажлынхаа хажуугаар хөрөнгө оруулалтын “НоваТерра” компаниа удирдаж байна.
-Та аль дунд сургуулийг төгссөн бэ?
-Манай аав ээж хоёр Гадаад яамнаас тэтгэвэртээ гарцгаасан. Аав маань жолооч, ээж дипломатч хүн. Би багадаа орос сургуульд сурсан. Намайг тавдугаар ангид байхад аав ээж АНУ-ын Нью-Йорк хотод томилогдон ажиллах болсон юм. Англи хэл мэдэхгүй очсон. Хүүхэд юм болохоор орчиндоо хурдан дасаж, гурван сарын дараа хичээлээ ойлгож эхэлсэн. Нью-Йорк олон соёлыг нэгтгэсэн хот. Манай ангид олон орны хүүхдүүд байв.
Америкаас буцаж ирээд нийслэлийн 54 дүгээр сургуулийг төгссөн юм. Дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсэн орж, Ж.Баясах, Д.Баярхүү багшийн шавь болсон. Ж.Баясах багш Олон улсын харилцааны дээд сургуулийг үүсгэн байгуулсан хүн шүү дээ. Мэдээж олон багштай байсан. Гэхдээ нэр дурдсан хоёр багш маань миний өдий зэрэгтэй явахад гол нөлөө үзүүлсэн, ачтай хүмүүс.
Бага байхад надад дипломатчийн ажил их сонирхолтой санагддаг байв. Аав ээжийн нөлөө ч байсан байх. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад Олон улсын харилцааны сургуулийг сонгосон.
1997 онд оны шилдэг оюутнуудыг шалгаруулахад би тэнцэж, гадаадын нэр хүндтэй их сургуульд магистр хамгаалах Засгийн газрын тэтгэлгээр шагнуулав. Дараа жил нь их сургуулиа төгсөөд АНУ-ын нийслэлд Жорж Вашингтоны их сургуульд олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр сурч, 2000 онд төгссөн.
-Анх ямар ажил хийсэн бэ?
-Америкаас ирээд аравдугаар ангид байхдаа орчуулга хийж эхэлсэн. Бага ангийнханд англи хэлний хичээл заана. Гаднын сэтгүүлчдэд аман болон бичгийн орчуулга хийж тусална. Хоногийн 20 ам.доллараар орчуулга хийнэ. 1993-1995 онд энэ нь тухайн үеийнхний нэг сарын цалинтай тэнцэж байв. 1995 оны зун Сэлэнгэд Тужийн нарсанд ЖАЙКА-гийн ойн нөөцийн судалгааны төслийнхөнтэй хоёр сар гаруй хамт ажилласан. 1,500 ам.долларын цалин авч, дийлэнхийг нь аав ээждээ өгсөн. Тухайн үедээ би их л “баян” оюутан байв.
Албан ёсны ажлын тухайд 1997 онд Гэгээрлийн яам гэж байв. Одоогийн БСШУСЯ. Ч.Лхагважав сайд манай багш нарт хандаж, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн маань ажлаасаа гарсан. Англи хэлэндээ сайн оюутан явуулаач гэсэн юм билээ. Багшийн хэлснээр би Ч.Лхагважав сайд, Төрийн нарийн бичгийн дарга Р.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Яг тэр үед Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид яаманд ирж таарсан. Тэгсэн шууд л за чи суугаад, орчуул гэлээ. Уулзалт дуустал чи ажилд орлоо гэв. Гэгээрлийн яаманд хичээлийнхээ хажуугаар нэг жил хагас ажилласан.
Дараа нь Америкт магистрт сурах хугацаандаа АНУ-ын засгийн газрын USAID гэж хөгжлийн туслалцаа үзүүлдэг байгууллагын нэг хөтөлбөрт ажиллаж эхэлсэн юм. Энэтхэг, Шри Ланка гэх мэт Өмнөд Азийн орнуудад Америкийн шилдэг технологийг нэвтрүүлэх ажил байсан. Агаарын бохирдол, усны хомстол, цэвэр усны хангамж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны менежмент гэх мэт олон салбарыг хамарч ажилласан.
2004 онд би АХБ-ны Залуу мэргэжилтний хөтөлбөрт хамрагдсан юм. АХБ жилд таван л хүнийг сонгон авдаг, өрсөлдөөн ихтэй хөтөлбөр. Энэ хөтөлбөрт тэнцсэнээр ажлын урилга хүлээн авч, би Филиппин рүү нүүсэн. Тэнд эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажиллах гараагаа тавьсан. Үүнээс хойш цэвэр эрчим хүч рүү эргэлт буцалтгүй орсон доо.