Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 5-р сарын 26-ны Ням гарагт Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг - #EUdayMongolia" Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас анх удаа зохион байгуулах гэж байна.
Уг өдөрлөг нь олон нийтэд нээлттэй бөгөөд 10:00 - 18:00 цагийн хооронд үргэлжлэх болно.
“Европын нээлттэй өдөрлөг #EUdayMongolia"-т хүрэлцэн ирснээр Европын Холбооны (ЕХ-ны) гишүүн улс орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний онцлог хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэж, өдрийг гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.
Арга хэмжээний хүрээнд ЕХ-ны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгж, болон соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, ирсэн зочидтой уулзаж мэдээлэл солилцох болно. Мөн энэхүү өдөрлөгт та хүрэлцэн ирснээр ЕХ-ны гишүүн улсууд руу хэрхэн аялах, шенгений виз хэрхэн авах тухай зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
“Европын нээлттэй өдөрлөг"-ийн товч хөтөлбөр:
10:00 Үйл ажиллагаа эхлэнэ11:00-11:30
11:00-11:30 Албан ёсны нээлт
13:00 – 17:00 Урлагийн тоглолт
18:00 Үйл ажиллагаа өндөрлөнө