Энэ сарын 15-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.7 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 10.6 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногтой харьцуулахад ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.2 хувь, үхрийн ястай махны үнэ 24.1 хувь, үхрийн цул махны үнэ 21.9 хувь, хонины ястай махны үнэ 21.8 хувиар өссөн байна.
Энэ сарын 15-ны байдлаар 1 кг үхрийн цул мах 14383 төгрөг, үхрийн /ястай/ мах 11912 төгрөг, хонины /ястай/ мах дунджаар 10658 төгрөг, адууны /ястай/ мах 9188 төгрөг, ямааны /ястай/ мах 8800 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Энэ сарын 15-ны байдлаар гурилын үнэ өмнөх сараас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.7 хувь,1-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар буурсан бол дээд зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.1 хувь, 1-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар буурсан бол 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Энэ сарын 15-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх 7 хоногоос 0.5 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 1.0 хувь,өмнөх 7 хоногоос 0.4 хувиар буурсан байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 15-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцааны үнэ 25.7 хувь, луувангийн үнэ 7.7 хувь, сонгины үнэ 5.2 хувь, хүрэн манжингийн үнэ 4.5 хувь, төмсний үнэ 3.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос байцааны үнэ 20.0 хувь, луувангийн үнэ 6.0 хувь, сонгины үнэ 5.2 хувь,төмсний үнэ 1.8 хувь, хүрэн манжингийн үнэ 1.4 хувиар өссөн байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Энэ сарын 15-ны байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 6.1 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь,“элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.3 хувиар буурсан бол задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн. Өндөгний үнэ өмнөх сараас 1.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөн байна гэж ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас мэдээлэв.