НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлж байна.

ШАЛГАЛТААР ДАВХАРДСАН ТООГООР НИЙТ 2860 ЗӨРЧИЛ ДУТАГДАЛ ИЛРҮҮЛЖЭЭ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 02-01/96 тоот удирдамжийн дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагад Боловсролын хяналтын чиглэлээр 114, Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын чиглэлээр 108, Барилгын техникийн хяналтын чиглэлээр 19, Хүнсний чанар стандартын чиглэлээр 36, Байгаль орчны хяналтын чиглэлээр 5 буюу нийт сургуулийн өмнөх боловсролын 282 байгууллагыг төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар төлөвлөж байсан. Үүнээс 274 цэцэрлэг буюу 97 хувийг хяналт шалгалтад хамруулжээ.
Шалгалтаар давхардсан тоогоор нийт 2860 зөрчил дутагдал илрүүлсэн байна. Илэрсэн дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажиллах чиглэлээр зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн нийт 1106 заалт бүхий 128 албан шаардлага, 130 заалт бүхий 30 албан даалгавар хүргүүлжээ.
Төрийн бус өмчийн цэцэрлэгийн хувьд торгуулийн арга хэмжээ ногдуулдаг бол төрийн цэцэрлэгт зөвхөн сануулах арга хэмжээ явуулдаг. Зөрчлийн мөрөөр Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтад нийт 44 сая 55 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан байна.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдээс гадна хэд хэдэн анхаармаар зөрчлүүд байна. Тухайлбал, Боловсролын хяналтаар 109 байгууллага шалгахад:
Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил илэрч байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй байгааг харуулж байгаа юм.
Хяналт шалгалттай холбоотой 25 орчим цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох юм байна. Тус цэцэрлэгүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлжээ.

ШАЛГАЛТАД ХАМРАГДСАН ТӨРИЙН ӨМЧИТ ЦЭЦЭРЛЭГҮҮД ХҮЧИН ЧАДЛААСАА 1.2-2.5 ДАХИН ИХ ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВЧЭЭ
Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр 105 байгууллага шалгажээ.
Төрийн өмчит цэцэрлэгүүдийн 15 хувь нь барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, дулаан, цэвэр, бохир усны сантехник, шугам хоолой, цахилгаан агааржуулалтын систем элэгдэлд орсон, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цэцэрлэгийн эрүүл ахуйн нөхцөл, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үндэстэй байна.
Шалгалтад хамрагдсан төрийн өмчит цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээн авсан бөгөөд анги, бүлгийн нягтрал нэмэгдэж, ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин дамжин тархах, багш ажиллагсдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байгаа аж.