БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн талаарх мэдээллийг Сайд Ё.Баатарбилэг өгч байна.
Энэ жил багшийн номыг хангалттай хэвлэж өгнө
Өнгөрсөн жил сурах бичиг хэвлэлтийн хөрөнгө оруулалт байхгүй гэх шалтгаанаар багагүй хугацаанд сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байсан. Харин энэ талаар Сайд Ё.Баатарбилэг “Азийн Хөгжлийн Банктай энэ оны дөрөвдүгээр сараас хэлэлцсээр сая наймдугаар сард эцэслэн шийдвэрлэж тус байгууллагын хөрөнгө оруулалтаар сурах бичгийг хэвлүүлж байна.
Ирэх есдүгээр сарын эхээр хэвлэлтээс гаргангуут нийслэл болон орон нутгийн сургуулиудад хүргэнэ. Харин Монгол ёс хүмүүжлийн сурах бичигт төсөв байхгүй ч өөр бусад санхүүжилтээр хэвлүүлэхээр ажиллаж байна.
Эхний хэвлэлтийн номнууд нь есдүгээр сардаа багтаад бүх сургуульдаа хүргэгдээд оччихно. Өмнө нь багш нар дундаа нэг номтой гэх мэт асуудлууд байсан бол энэ жил багшийн номыг хангалттай хэвлэж өгнө” гэсэн юм.
2019 оны нэгдүгээр улиралд сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 98 дугаар тогтоол гарсан. Тогтоолтой холбоотойгоор БСШУС-ын сайдын Дунд, ахлах ангийн сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам гаргажээ.
Журамд зааснаар зах зээл дээр сурах бичиг худалдаалахгүй. Шууд сургуулиудад хүүхдийн тоогоор ном хүргүүлнэ. Сурагчид төлбөрөө төлж, сурах бичгээ ашиглаад буцаагаад номын сандаа тушаах юм. Төрөөс бага ангийнхны сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах зардлыг хариуцдаг. Энэ үйлчилгээ хэвээрээ байх аж.