Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн эрүүл мэндийн төв наадмын гол үйл ажиллагаа явуулж байгаа газруудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд 13-р хаалган дээр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, 5-р хаалган дээр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар ард иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Хуягаас тодруулахад “Өнөөдөр нарны илч ихтэй өдөр байна. Баяр наадмын үеэр наранд цохиулах, даралт ихсэх, толгой өвдөх, зүрх дэлсэх, гэдэс хямрах зэрэг хүндрэлүүд иргэдэд тулгардаг. Энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр хурц нартай байгаа учраас иргэд нарших магадлал ихтэй.
Наршилтад хүүхэд хөгшид амархан өртдөг. Тиймээс шүхэр барих, малгай өмсөх, толгойгоо норгох, хүзүүн дээрээ нойтон алчуур тавих зэрэг арга хэмжээ авах боломжтой. Мөн баяр наадмын үеэр хүмүүсийн ходоод гэдэс хямарч, хордлого авах тохиолдол гардаг. Халуун хуушуур идсэний дараа хүйтэн ус, ундаа уух тохиолдолд хүний ходоод гэдэс хямарч, гүйлгэх шинж тэмдэг илэрдэг. Тиймээс баталгаатай, найдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, идэж уух зүйлээ зөв тохируулахыг зөвлөж байна.
Иргэд эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа яаралтай тусламжийн багууд дээр очоод зөвлөгөө авах боломжтой. Баяр наадмын үйл ажиллагаа дуустал тусламж үйлчилгээ үзүүлнэ” гэлээ.