Урд шөнө аваргуудын лигийн эрхийн төлөөх тоглолтуудын гуравдугаар шат явагдаж өнгөрлөө. Нийт болсон тоглолтуудаас олны анхаарлыг Португалийн Порто болон Аяакс клубүүдийн тоглолтууд татаж байсан юм. Чансаа дээгүүр хоёр багийн хувьд Аяакс ПАОК Салоникатай хариу тоглолт хийсэн бол Порто Оросын ФК Краснодартай тоглосон билээ.
Аяакс эхний тоглолтдоо 2-2 тэнцсэн бол хариу тоглолт ч мөн амаргүй болж талбай дээрээ 3-2 харьцаатай хожиж нийлбэр дүнгээр 5-4-оор өрсөлдөгчөө буулган авчээ. Өнгөрсөн улирлын шилдэг дөрөвт үлдсэн Аяакс аваргуудын лигийн хүрээнд талбай дээрээ таван тоглолт дараалан ялалт байгуулаад байна.
Өнөөдрийн хамгийн гол сэдэв нь яах аргагүй Порто байлаа. Тэд Оросын багт эхний тоглолтоо талбай дээр нь 1-0-ээр хожсон бол хариу тоглолтод талбай дээрээ 3-2-оор ялагдаж нийлбэр дүн 3-3 болсон. Ийнхүү Краснодар клуб эсрэг багийн талбайд олон гоол оруулсан гэдгээрээ Портог гэрт нь буулган авчээ.
Мөн сүүлийн жилүүдэд амжилт тааруу байсан Шотландын Сэлтик клуб Румыны СФР Клужд 5-4-өөр ялагджээ. Бусад тоглолтуудаас төдийлөн таамаг эвдсэн тоглолтууд гарсангүй.
н.Тулга