Өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн 15-р сургуулийн 38 хүүхэд, нэг багшаас сүрьеэгийн халдвар илэрчээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 529 хүүхэд сүрьеэ өвчний нян илэрсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар тайлбар өглөө.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
"Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдэг асуултыг ХӨСҮТ-д тавиад байгаа юм байна лээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан.
Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна. 15-р сургуульд өвчтэй багш ажилласан асуудлыг ЭМЯ хариуцахгүй. Сүрьеэгийн халдварыг нуусан гэх мэдээлэл надад байхгүй. Бид тодруулах болно" гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
ХХААХҮЯ-ААС МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ, ЖДҮ-ИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан махны нийлүүлэлт болон үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
"Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч үнийн савлагаа үүссэн нь олон түмнийг бухимдуулсан. Энэ асуудлыг шуурхай зохицуулах арга хэмжээ авч байна. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Мөн Хүчит шонхор зах болон хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байна.
Дөрөвдүгээр сарын 15-наас улсын нөөцөөс махыг 127 хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулж байна. Өдөртөө 30 орчим тонн мах тогтвортойгоор зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямдралтай үнээр борлуулж байна.
Цаашдаа нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар нийслэлийн удирдлагатай хэлэлцэж байна гэсэн юм.
Мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-ыг батлах ажлын хэсэг ажиллаж, зээлийн журам хэд хэдэн онцлох өөрчлөлтүүдийг оруулсан. Зээл олгох зөвшөөрлийг сайд өгдөг байсныг болиулж, долоон хүний бүрэлдэхүүнтэй Төсөл сонгон шалгаруулах хороо шийдвэр гаргана. Хорооны долоон гишүүний дөрөв нь ЖДҮ-гчдийн эрх ашгийг хамгаалсан чиглэлээр ажиллагаа явуулдаг МҮРХҮТ, Баялаг бүтээгчдийн холбоо зэрэг хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлов.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
"Улс төрчдийн гарын бэлэг" үзэсгэлэн дэлгэгдлээ
МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийн II байрандаа дэлгэсэн "Улс төрчдийн гарын бэлэг" үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийлээ.
Тус үзэсгэлэнд улс төрчдийн иргэдэд өгсөн гарын бэлгүүдийг цуглуулан тавьсан бөгөөд төрөл бүрийн аяга, олон төрлийн хуанли, цаг тооны бичиг, шашны эд зүйлүүд, бурхны зурагтай эд зүйл, гурил, будаа, чихэр, элсэн чихэр, архи сүү өгч байсныг гэрчлэх гэрэл зургуудыг мөн дэлгэн тавьлаа. Фото мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.
Чингэлтэй дүүргийн сургуулиудад 6 настнуудаа дараах САЙТААР бүртгүүлнэ
2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад https://parent.esis.edu.mn/#/login сайтаар хүүхдээ цахимаар бүртгүүлнэ.
Элсэлтийн бүртгэл тавдугаар сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 27-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Тус сайтаар зөвхөн Чингэлтэй дүүргийн иргэд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд бусад дүүргийн сургуульд элсэгчид хамран сургах тойргийн сургуульдаа хандах юм.
Эцэг эхийн системд хэрэглэгчээр бүртгүүлсний дараа 1-р ангид элсэгчийн хүсэлт илгээх боломжтой.
ESIS аппликейшнийг утсандаа татан бүртгүүлэх боломжтой:
appstore: https://itunes.apple.com/us/app/esis/id1445123066?ls=1&mt=8
playstore: https://play.google.com/store/apps/details?id=mn.esis.esisschool
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
ӨНӨӨ ШӨНӨ ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Өнөө шөнө Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Түүнчлэн Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх тул малчид, тээвэрчид, ард иргэдийг болзошгүй гамшгаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.