2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад https://parent.esis.edu.mn/#/login сайтаар хүүхдээ цахимаар бүртгүүлнэ.
Элсэлтийн бүртгэл тавдугаар сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 27-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Тус сайтаар зөвхөн Чингэлтэй дүүргийн иргэд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд бусад дүүргийн сургуульд элсэгчид хамран сургах тойргийн сургуульдаа хандах юм.
Эцэг эхийн системд хэрэглэгчээр бүртгүүлсний дараа 1-р ангид элсэгчийн хүсэлт илгээх боломжтой.
ESIS аппликейшнийг утсандаа татан бүртгүүлэх боломжтой:
appstore: https://itunes.apple.com/us/app/esis/id1445123066?ls=1&mt=8
playstore: https://play.google.com/store/apps/details?id=mn.esis.esisschool
СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
1. Системд бүртгүүлэх
https://parent.esis.edu.mn/#/login хаягаар нэвтрэн орж хэрэглэгчээр бүртгүүлнэ
2. Хүүхэд холбох хүсэлт илгээх
Системд нэвтрэн орж хувийн мэдээллээ дэлгэрэнгүй бүртгэснээр өөрийн хүүхдийн мэдээлэл харах хүсэлтээ ангийн багшид илгээх боломжтой болно.
/1. Та хүүхэд холбох хүсэлт гаргахын тулд хүүхдийн мэдээлэл Улсын бүртгэлийн мэдээлэлтэй тохирч байх шаардлагатай.
2. Таны хүүхдийн сурч буй сургууль, анги, бүлэг, Багшийн Овог Нэр зэрэг мэдээллүүдийг тодорхой мэдэж байх шаардлагатай./
3. Ангийн багш хүсэлтийг баталгаажуулах
Эцэг эх асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийг ангийн багш нягтлаад баталгаажуулах эсвэл татгалзах үйлдэл хийнэ
4. Хүүхдийн сурлагын мэдээлэл хүлээн авах
Хүүхэд холбох хүсэлтийн баталгаажуулалт хийгдсэнээр эцэг, эх асран хамгаалах хүүхдийн ирц сурлагын болон байгууллагын мэдээлэлтэй танилцах боломжтой.