Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 190.8 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 519 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 137 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаж, 382 төсөл, арга хэмжээнийх зарлагдахаар бэлтгэл ажил хийж байна.
Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, тээвэрлэлт болоод МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээ түүний баталгаажилтад хяналт шалгалт хийсэн. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалын хэрэгжилт Багахангай, Багануур, Налайх, Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 хувьтай хэрэгжиж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудыг хариуцах орчныг 50 метр талбайн зураглалыг хийлгэн, мэдээллийн сан үүсгэж, “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна” гэв.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан 2018-2019 оны өвөлжилтийн дүн, тайланг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг Захирагчийн ажлын албанд, 2016 оноос хойш улс, нийслэлийн төсөв болон нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг салбар, төрөл чиглэлээр нийслэлийн өмчид бүртгэж авсан тухай нэгдсэн мэдээллийг бэлтгэж танилцуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгав.
Мөн Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газар, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дараагийн хуралд танилцуулахыг Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хотын хөгжлийн газарт үүрэг чиглэл өглөө.