Энержи Ресурс компани, “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн эмнэлгүүдийн нярайн тасгийг чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийг хэрэгжүүлж байна. Төслийн 2 дахь эмнэлэг болох Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт нийт 78.3 сая төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг төхөөрөмжийг төслийн багийнхан 5-р сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, ашиглалтанд орууллаа. Үүнд нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт улсын төсвөөс хангамж, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүдийг олгожээ.
Нийт 370 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд өмнө нь Говьсүмбэр аймаг хамрагдсан бол цаашид Өмнөговь, Дундговь аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангах ажил хэрэгжиж, энэ 5 сард дуусах юм байна. Нэг аймгийн төвд жилд дунджаар 1,000 хүүхэд шинээр төрдөг, 300-400 хүүхэд эмчлүүлдэг гэж үзвэл, жилд говийн бүсийн 7,000 гаруй хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн олдоц, хүрэлцээ сайжрахаар байна.
Хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд наад захын шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүй, эсвэл хүрэлцээ муу байдгаас нярай эндэх, эмнэлэгийн тусламж хожимдож авах, өвчин нь хүндрэх тохиолдлууд байсаар байна. Ийм хүндрэлтэй байдлыг өөрчлөхөд энэ төсөл бодит дэмжлэг болох нь дамжиггүй.