Залуу гэр бүлийн хувьд чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэдэг хамгаас чухал. Учир нь ажлын бус цагийг хань ижил, үр хүүхэд гээд хайртай хүмүүстээ зориулах нь гэр бүлийн уур амьсгалд ч эерэг нөлөөтэй.
Гэр бүлийн долоон хос, нийт 14-үүлээ долоо хоног бүр ямар нэгэн сонирхолтой тэмцээн, уралдаан зохиодог уламжлал тогтоожээ. Ингэснээр тэд гэр бүлээрээ чөлөөт цагийг спиртлэг бус спортлог, нөхөрсөг, эрүүл өнгөрөөж болдог гэдгийг батлаад буй юм. Тэдний төлөөлөл болгон бид Н.Эрдэнэболорыг урьж ярилцсаныг хүргэе.
-Та бүхэн хэрхэн нэгдэж, долоон гэр бүлээрээ тэмцээн уралдаан зохиож чөлөөт цагаа өнгөрөөх болсон бэ?
-Бид 2017 оноос эхлэн тэмцээн зохиож, үүнийгээ уламжлал болгосоор байна. Гэр бүлийн эздүүд бүгд миний сайн найзууд байгаа юм. Тэр дундаа их сургуулийн бакалавр болон магистрын ангийн найзууд гэх мэтээр нэгдсэн хамт олон гэж хэлж болно. Тэмцээн уралдаан зохиохдоо найзуудынхаа санаа бодлыг нь дэмжиж холбодог гол гүүр нь гэх үү дээ. (инээв)
Мөн тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулахыг өөр нэгэн ач холбогдол нь гэр бүлийн хосын үзэл бодол, нэгэн зорилго руу тэмүүлэх эрмэлзлэлийг илүү нэгтгэдэг мэт санагдсан.
-Тэмцээнүүдээ хэр тогтмол зохион байгуулдаг вэ?
-Хаврын улиралд хүмүүс их ядардаг, зун нь хөдөө, гадаад амралт зугаалга гээд явчихдаг. Тиймээс бид есдүгээр сард хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь оруулаад ажил амьдрал жигдрээд ирэх цаг буюу намар аравдугаар сараас долоо хоногт нэг удаа тэмцээнүүдээ зохиож эхэлдэг. Гэхдээ мэдээж дунд нь хэн нэг нь гадаад руу томилолтоор явах гэх мэт гэнэтийн ажлууд гардаг болохоор 2-3 долоо хоногт нэг удаа тэмцээнээ зохиосоор оны өмнөхөн шилдгээ шалгаруулдаг уламжлалтай юм.
-Найзуудын гэр бүлийн тэмцээн зохион байгуулах санааг анх хэрхэн олж байв?
-Анх эрчүүдийн нөхөрлөлөөс л үүдсэн юм. Нэг ижил хоббитой хүмүүс хамтдаа сагсан бөмбөг, биллиард тоглоод эсвэл усанд сэлэх боломжтой. Тэгтэл өөр өөр хобби, сонирхолтой хүмүүс нийлэхээрээ шар айраг уунгаа чаддагаар нь хөзөр тоглоод сууна шүү дээ. Харин эхнэрүүд мэдээж энэ байдалд юу гэж үргэлж дуртай байх вэ дээ. Тиймээс нөхөрлөлөө урт удаан хадгалахын тулд эхнэрүүдээ хүрээлэлдээ нэгтгэсэн. Ингэснээр эхнэрүүд маань биднийг ойлгох, цаашлаад бидэнд итгэх итгэл нь ч нэмэгдэж байгаа юм. Тэгтэл хааяа нэг уулздаг бид зуслан дээрээ мах шарж идээд, хөзөр тоглоод гэх мэтээр нэг л зүйлээ давтаад байдаг байсан.
Тиймээс “Хэдүүлээ хааяа нэг тохиох уулзалтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байя” гэхэд нөгөө хэд маань ч дэмжсэн. Энэ нөхөрлөлийг бат бөх, удаан үргэлжлүүлэхийн тулд шинэ зүйлсийг хамтдаа туршиж хийж байя гэж бодсон. Нэг нь сайн чаддаг байсан ч нөгөөдүүл нь сурч болохоор шинийг эрэлхийлсэн зүйлс хийхээр шийдсэн нь гэр бүлийн цуврал тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах эхлэлийг тавьсан юм.
Мэдээж тэмцээн гэдэг зүйл өөрөө өрсөлдөөний үйл явц, аливаа өрсөлдөөнд хүн өөрөө хөгжиж байдаг шүү дээ. Тиймээс эхнэрүүд маань ч уулзахаараа зүгээр нэг яриад суух бус хоорондоо өрсөлдөж бие биеэ улам мэдэж, дотно болох давуу талтай. Нэг үгээр энэхүү нөхөрлөлөө насан туршдаа авч явахын тулд хийж байгаа зүйл маань, магадгүй бидний үр хүүхэд ч уламжлаад аваад яваасай гэж хүсдэг.
-Голдуу ямар төрлийн тэмцээн уралдаан зохиодог вэ?
-Үүнийг тэмцээн гэхээсээ илүүтэй гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй, эрүүл хэв маягаар өнгөрөөж байгаа нөхөрсөг арга хэмжээ гэж нэрлэмээр санагддаг. Бидний хоёр жилийн хугацаанд зохион байгуулсан тэмцээнүүд унадаг дугуйн уралдаан, сагсан бөмбөг, ширээний теннис, пүүл биллиард, дартс, боулинг, снүүкбол, мини соккер, буудлага, буухиа хөгжөөнт тэмцээн, мөсний шагай, ханын авиралт, мөсөн дээрх олс таталт, Монгол ардын уламжлалт тоглоом, наадгай зэргийг дурдаж болно. Энэ хугацаанд бидний зохион байгуулсан тэмцээн огт давтагдаж байгаагүй юм.