Улаанбаатар дахь Бритиш сургуулиас дөрөвдүгээр сарын 27-ны өдөр буюу энэ бямба гарагт Шангрила Моллд Британийн боловсрол соёлын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааны өмнө тус сургуулийн захирал Карен Морттой уулзаж ярилцлаа.
- Та Улаанбаатар дахь Бритиш сургуулийн захирлаар томилогдоод удаагүй байна. Сургуулийн захирлын хувиар нэн түрүүнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Ямар ч сургуулийн нэн тэргүүний зорилго нь сурагчид болон эцэг эхчүүдэд үйлчилгээ үзүүлэх байдаг. Бидний хийж буй бүхий л ажил хүүхдүүдийг сургууль дээрээ аз жаргалтай, үр бүтээлтэй байлгахын төлөө юм. Энэ хүрээнд манлайллыг нэмэгдүүлэх, дэлхийн заах арга зүйн шилдэг жишгийг мөрдүүлэх гээд олон ажлыг бид хийдэг. Нөгөөтэйгүүр эцсийн дүндээ энэ бүх ажил маань хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлийг дэмжих, тэднийг сурах үйл явцыг идэвхжүүлэхэд чиглэж байдаг. Аз жаргалтай хүүхдүүд л сайн суралцдаг шүү дээ. Тиймээс хүүхдүүд бол манай сургуулийн амин зүрх, гол цөм нь юм.
- Та боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Өмнө нь ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би боловсролын салбарт 35 дахь жил ажиллаж байна. Их Британид болон дэлхийн олон оронд сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Мөн Их Британийн Засгийн газрын Боловсролын хэлтэс, Боловсролын яамтай хамтран ажиллаж байсан. Харин багшийн ажлын гараагаа Мастер багшаар эхэлж байсан.
- Танай сургуулийн алсын хараа юу вэ?
-Энэ бол тун энгийн. Юу ч хийж байсан түүндээ мэргэшсэн, насан туршдаа суралцсаар байх дэлхийн иргэнийг бүтээх явдал. Би өөрийн замнал дээрээ жишээ авъя л даа. Намайг их сургуулиа дүүргэж байх үед компьютерийн талаар хичээл мастерийн оюутнуудад ч заадаггүй байлаа. Харин одоо хүн бүрийн халаасанд хүчирхэг компьютер буюу ухаалаг утас байна. Бидний нэг зорилго бол оюутнуудынхаа насан туршдаа сурах их хүсэл тэмүүллийг нээж өгөхөд оршино.
Манай сургуулийн гэрчилгээг дэлхийн аль ч их сургууль хүлээн зөвшөөрдөг нэг давуу талтай.
Өнөөгийн дэлхийн чиг хандлага маш хурдацтай өөрчлөгдөж байна. Ирээдүйд ямар байхыг нь таах аргагүй тийм дэлхий ертөнцөд зориулан бид сурагчдаа бэлдэж байна. Тиймээс амьдралынхаа туршид аливаад уян хатан байх, өөрчлөлтүүдэд дасан зохицох, шинэ ур чадварт суралцах, өөрийгөө одоо байгаагаас илүүгээр ахиулах зэрэг чадварууд нь хүүхдийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Танай сургуулийн өнгөрсөн хугацаанд гаргасан гол амжилтуудаас онцлон дурдвал?
-Амжилт гэдгийг хүн бүр өөрөөр хардаг байх. Бидний хувьд сурагчдаа өөрсдийнхөө зорилгыг олж харах боломжийг олгож чадаж байгаагаа маш том амжилт гэж боддог. Зөвхөн өндөр боловсролтой иргэнийг бэлтгэх бус бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, өрөөлийг ойлгож, тэдний төлөө санаа тавьж, тэдний өмнө хариуцлага хүлээж чадах иргэдийг бэлтгэх нь чухал.
Мөн бид өнгөрсөн хугацаанд боловсролын үнэлгээний шалгалтуудад өмнө нь байгаагүй өндөр дүн авч чадсан. Жишээлбэл Олон улсын зайн боловсролын сертификатыг (IDECC) нэрлэж болно. Ийм төрлийн шалгалтын үр дүн нь манай амжилтын нэг хэмжүүр гарцаагүй мөн. Гэхдээ манай сурагчид бүгд дээд боловсролын институцид элсэн орж чадсан нь бидэнд илүү чухал хэмжүүр бүхий үзүүлэлт гэж бодож байна. Сурагчдын маань дийлэнх нь гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад элсэн орж чадсан. Энэ бол бидний хувьд сайхан амжилт.
Түүнээс гадна бид өнгөрсөн жил КОБИС (COBIS)-ийн магадлан итгэмжлэлд шалгарсан. Энэ бол бидний зүгээс эцэг эхчүүдэд өгч буй чанарын баталгаа. Энэ бол би эсвэл манай багш нар сургуулиа сайн гэж тодорхойлж байгаа хэрэг биш. Харин олон улсын мэргэжлийн баг бидний ажлыг үнэлээд Улаанбаатар дахь Бритиш сургууль нь бусдаасаа онцгой, чадварлаг хэмээн үнэлсэн явдал юм.
- Та сургуулийнхаа баг хамт олны талаар танилцуулаач?
-Манай бүх багш нар Британид боловсрол эзэмшсэн. Гэхдээ үүнээс илүү давуу тал нь тэд бүгд мэргэжилдээ дурласан багш нар. Тэд багшлах үнэхээр дуртай. Бид гүйцэтгэлийн үнэлгээний маш сайн тогтолцоотой бөгөөд англи хэлтэй улс орнуудаас шалгарсан ур чадвартай багш нарыг сургуульдаа элсүүлэн авдаг. Ингээд зогсохгүй сургуулийн цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд бид багш нарынхаа ажлыг тогтмол үнэлж, сурагчдаасаа санал хүсэлт хүлээн авч, багш нар, туслах багш нар гээд ажилтан бүрээ хөгжүүлэхэд нь анхаарч, хөрөнгө оруулалт хийж байдаг. Манай удирдлагын баг сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн явцтай тогтмол танилцаж, сурагчид болон ажилчидтай ярилцан сурагчдын олж авсан мэдлэгийг шалгадаг.
Бид дэлхийн өнцөг булан бүрийн боловсролын шилдэг жишгүүдийг судалж, тэдэнтэй зэрэгцэхийг, амжилтаа ахиулахыг эрмэлзсээр байх болно.
Мөн манай сургуулийн заах аргазүй нь хамтын ажиллагаа дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл сурагчдад зөвхөн зааж зааварлах бус сурах үйл явцад тэднийг татан оролцуулна гэсэн үг. Учир нь хүүхэд бүр өөрийн гэсэн суралцах арга барилтай байдаг. Зарим сурагчид ажиглаж, зарим нь идэвхтэй мэтгэлцээнд оролцож байж аливаад суралцдаг.
- Энэ бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 27-нд танай сургууль Британийн соёл ба боловсролын нээлттэй өдөрлөгийг Шангрила Моллд зохион байгуулна. Тэгвэл энэ үйл ажиллагааны зорилго нь юу вэ?
-Энэ бол бид өөрсдийн хийдэг зүйлээ олон нийтэд танилцуулах цомхон хэмжээний үзэсгэлэн юм. Мэдээж би захирлын хувиар сургуулиа танилцуулах бол бид хэрхэн мэдлэг олгохын хажуугаар сурагчдынхаа ур чадварыг хөгжүүлж байгааг манай сурагчид жүжиг, бүжиг, дуу гээд урлагийн үзүүлбэрүүдээрээ харуулах болно.
Сургуулийн өмнөх боловсролын төвөөс эхлээд ахлах сургууль гээд манай бүх алба нэгжийн ажилтнууд эцэг эхчүүдэд сургалтын хөтөлбөр болон үйл ажиллагаагаа танилцуулах бол ахлах ангийн суралцагчид өөрсдийн суралцсан болон их дээд сургуулиудад элсэн орсон туршлагаасаа хуваалцана. Нэг үгээр манай сургуулийн одоогийн болон ирээдүйн сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан нэг өдрийн турш үргэлжлэх Шангрилад болох үйл ажиллагаа гэсэн үг. Энэ дашрамд Британийн боловсролын талаар мэдээлэл авах, Их Британийн их дээд сургуулиудад элсэн суралцахыг хүсэж буй бүх л хүүхэд залуусыг үйл ажиллагаандаа урьж байна.
- Тэгвэл Бритиш сургуулийн боловсролын тогтолцооны давуу тал болон Монголын боловсролын тогтолцооноос ялгарах гол ялгаа нь юу бол?
-Бритиш сургуулийн боловсролын тогтолцоо дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг бөгөөд зөвхөн нэг улсад зориулан загварчлагдаагүй байдаг нь гол онцлог юм. Орчин үед эцэг эхчүүд ажлын шаардлагаар амьдрах орчноо солих тохиолдол улам нэмэгдэж байна. Энэ тохиолдолд Бритиш сургуулийн сурагчид боловсролоо түр завсарласан тэр цэгээсээ эхлэн шинээр очсон улсынхаа салбар сургуульд үргэлжлүүлэх боломж олгодог. Энэ бол манай сургуулийн нэг давуу тал. Нэг үгээр дэлхий даяарх шинэ үеийн боловсролын салбарт хүн өөрийн ажил мэргэжлээ хэвийн үргэлжлүүлэнгээ үр хүүхдийнхээ боловсролд анхаарал хандуулах боломжийг Бритиш сургуулиуд олгодог юм. Мөн манай сургуулийн гэрчилгээг дэлхийн аль ч их сургууль хүлээн зөвшөөрдөг нэг давуу талтай.
-Өнгөрсөн жил Улаанбаатар дахь Бритиш сургууль Олон улсын Бритиш сургуулиудын зөвлөлийн магадлан итгэмжлэл (COBIS)-д шалгарсан тухай сэтгэл хөдөлгөм мэдээний талаар бид сонссон. Энэ талаар бидэнд танилцуулаач?
-Энэ бол боловсролын салбар дахь алтан жишиг юм. Өнгөрсөн жил дэлхий даяар Олон улсын Бритиш сургуулиудын зөвлөлийн магадлан итгэмжлэлийг ердөө зургаан сургууль авсны нэг нь Улаанбаатар дахь Бритиш сургууль юм. Сургуулийн бүхий л үйл ажиллагааг үнэлж үзсэний эцэст энэхүү магадлан итгэмжлэлийг олгодог.
Бүх л улс үндэстэн боловсролын хүчээр хөгжсөнийг түүх гэрчилнэ.
Мэдээж хэрэг заах аргазүй, сургалт, сурагчиддаа хэрхэн хандаж байгаа гээд академик амжилтыг харгалзах боловч тусгай шинжээчид сургууль дээр долоо хоногийг өнгөрөөж, хоол хүнс, аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, санхүүгийн байдал гэх мэтчилэн сургуулийн бүхий л үйл ажиллагааг үнэлж, дүгнэдэгээрээ энэ магадлан итгэмжлэл өндөр ач холбогдолтой.
- Танай сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон сурагчид тэтгэлэг олгодог. Энэ талаараа сонирхуулаач?
- Бид сурагчдын академик амжилт дээр үндэслэн 16 настай сурагчдад орон даяар зуун хувь хүртэл тэтгэлэг олгодог. Шалгалтын үр дүн, эсээ, ярилцлага зэрэг академик амжилтыг суурь болгох ч зөвхөн үүн дээр голлож анхаардаггүй. Хувийн ур чадвар, харилцаа болон багаар ажиллах чадвар зэргийг ч харгалзан үздэг. Сурагч бүр өөр өөр гэр бүлээс гаралтай. Ийм учраас манай тэтгэлэгийн нэг зорилго нь чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Бидний хувьд Монгол улсын ирээдүйд хөрөнгө оруулах нь чухал. Энэ улсын ирээдүйн хөгжил авьяас чадвартай залуу үеэс шууд хамаарна. Бүх л улс үндэстэн боловсролын хүчээр хөгжсөнийг түүх гэрчилнэ. Бидэнд олдож буй нэг сайхан боломж бол энэ үндэстний ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулж буй явдал юм.
- Та Улаанбаатар дахь Бритиш сургуулийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
- Боловсролын салбар хөгжихийн хэрээр жишиг үзүүлэлтүүд улам өсч байна. Манай сургуулийн болон ажилтан албан хаагч нарын хөгжих хүсэл тэмүүлэл хэзээ ч зогсохгүй байх гэдэгт би итгэдэг. Бид дэлхийн өнцөг булан бүрийн боловсролын шилдэг жишгүүдийг судалж, тэдэнтэй зэрэгцэхийг, амжилтаа ахиулахыг эрмэлзсээр байх болно.
Өмнө хэлсэнчлэн орчин үед хөдөлмөрийн зах зээл улам бүр даяаршиж байна. Шинэ үеийн боловсон хүчнүүд орон нутгийн эсвэл бүс нутгийн түвшинд бус дэлхийн түвшинд ажиллах болжээ. Ийм учраас сургалтын хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлэх нь бидэнд маш чухал. Өнөө цагт аливаа мэдлэгт хүрэх боломж маш ихээр нэмэгдсэн. Жишээлбэл мэдэхгүй зүйл гармагц би гар утсаа гаргаад зааврыг нь хайдаг. Тэгэхээр энэ их мэдлэгийг өөриймшүүлж, амьдралд ашиглах, хамтран ажиллах зэрэг чадварууд улам бүр чухал болж байна. Өөрөөр хэлбэл мэдлэгийг олж авахаас илүү түүнийг ашиглаж хамтдаа амжилтад хүрэх нь чухал болжээ. Тэгэхээр шинэ эрин үеийн энэ шаардлагыг биелүүлэхийн тулд бид улам бүр хичээн ажиллана.