“Gogo Cafe” ярилцлагын зочноор Соёлын сайд Чинбатын Номинг урилаа. Бизнесийн салбараас төрийн сайдын сэнтийнд суусан тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн анхаарал татсан томилгоо, энэ Засгийн газрын гишүүдийн содон шигтгээ байв.
Цаг хугацаа өнгөрсөөр.... Засгийн газрын гишүүд тангаргаа өргөснөөс хойш хагас жил болжээ. Соёлын сайд Ч.Номинтой ургах нарнаар Өглөөний гудамжинд уулзаж, төрийн ажил, хувийн амьдралынх нь түүхийн талаар ярилцсанаа Уншигч Танд хүргэж байна.
-Та бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн залуу сайд. Бас санаанд оромгүй томилгоонуудын нэг байсан. Таны хувьд энэ урилгыг анх хэрхэн хүлээн авсан бэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар болж байна. Ерөнхий сайд өөрийгөө олон чадварлаг боловсон хүчнээр хүрээлүүлж, тэдэнд итгэж, ажиллах боломжоор хангадаг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Удирдагч хүний хувьд энэ бол маш чухал чанар.
Тийм ээ, Ерөнхий сайдын урилга бол миний хувьд санаанд оромгүй гэнэтийн санал байсан нь үнэн. Миний хувьд сайн аав, ээжийн буянд ажил хийхгүй амьдарсан ч болно. Гэхдээ хүн амьдралынхаа нөхцөл бололцоог тодорхой түвшинд хангасны дараа нийгмийн сайн сайхны төлөө мэдэх чадах зүйлээ зориулах ёстой гэсэн үзэл бодолтой. Энэ хорвоод ирээд бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийхгүй байх нь дэндүү хувиа хичээсэн хэрэг гэж үздэг. Сайдын тангараг өргөхийн өмнөх өдөр надад энэ саналыг тавьсан, би ч шийдвэрээ богино хугацаанд гаргасан.
-Улс төрийн цоо шинэ замналыг сонгож, сайдын алба хаших шийдвэр гаргахад тийм амар байсан гэж үү? Энэ шийдвэрийг гаргахдаа гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөн үү?
-Миний нэг онцлог бол би аливаа шийдвэрийг маш хурдан гаргадаг, түүндээ эргэлздэггүй. Нэгэнт шийдсэн бол түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг. Хувийн бизнесээ удирдан ажилласан туршлагаасаа харахад зөв гэж үзсэн бол шийдвэрээ цаг алдалгүй гаргаж, шаргуу ажиллаж ирсэн минь алдсанаасаа оносон нь их байсан.
2021 оны нэгдүгээр сарын 29-ний баасан гарагт манай Засгийн газрын сайдууд тангараг өргөсөн. “Та надад итгэл үзүүлбэл би нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн” гэдгээ Ерөнхий сайдад хэлчихсэн байсан. Тэр үед аавыг Сэлэнгээс дуудаад, нөхөр аав хоёртоо хэлж, зөвлөлдсөн. Би гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа шийдвэрээ аль хэдийнэ гаргачихсан байсан л даа. Нөхөртөө “Бизнесээ бүрэн хариуцах нь байна шүү” гээд, аавдаа “Улс төрийн карьер руу шилжиж байгаа учир сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ шүү” гэдэг байдлаар л ярилцсан. Ээж, дүү хоёртойгоо ч ярьж, зөвлөлдсөн.
-Телевизийн салбараас шууд төрийн сайд болоод ирэхэд ямар мэдрэмж төрж байв?
-Монгол телевизэд ажиллаж байхдаа бусдын амьдралд эерэг нөлөө үзүүлэх нийгмийн бизнес хийж байсан учир Соёлын сайдаар томилогдсон нь миний ажлын агуулгын хувьд натурал шилжилт болсон гэж хардаг. Телевизийн салбарт ажиллахдаа тогтсон миний ажлын чиг баримжаанаас зөрөх зүйл ер байгаагүй. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, шилжилт хийхэд дөхөм байсан. Хэрэв би газар тариалангийнхаа салбарт ажиллаж байхад ийм санал ирсэн бол зориглож шийдэхгүй байсан болов уу.
Тухайн үед Ерөнхий сайд яагаад надад санал тавив, надаас юу хүсэж байна вэ? гэж бодсон. Би телевизэд ажиллахдаа нийгмийн үр нөлөөтэй хэр нь эдийн засгийн өгөөжтэй бизнес хийж байсан. Үүнийг л соёл урлагийн салбарт хөрвүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй болгох ажлыг төрийн бодлогын түвшинд оруулаач гэсэн санаа гэж өөртөө хүлээж авсан.
-Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы танхимд тангараг өргөдөг боллоо. Төрийн сайдын хувиар төр, түмнийхээ өмнө тангараг өргөхөд Танд юу бодогдож байсан бэ?
-Амьдралдаа анх удаа тангараг өргөсөн минь тэр. Мөн УИХ-ын чуулганы танхимд анх удаа л орж үзсэн өдөр байсан. Их сүрдсэн. “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн хуулийг биелүүлэх ажлыг Төр, Ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүнийхээ үүргийг чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангарагтай. Та бод доо, Монгол төрийнхөө хойморт үг, өгүүлбэр бүхэн нь гүн гүнзгий утга агуулгатай ийм тангараг өргөсөн хүний толгойд хар буруу бодол орж ирнэ гэж үү. Хэнбугай ч байсан хууль зөрчвөл хариуцлагаа хүлээж таарна. Харин тангараг бол ёс зүйтэй ажиллахыг ухамсарлуулсан сайхан ёслол, төрт ёсны чухал үйл ажиллагаа байсан.