Улаанбаатар төмөр зам ХНН-ээс Иргэн Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшдэг 1 тэрбум 484 сая төгрөгийн үнэ бүхий хаусын талаар мэдээлж байна. Хуулийн зөвлөх Х.Энхсүх, Дотоод аудит, дотоод хяналтын байцаагч Б.Энхсайхан нар дараах мэдээллийг өгөв:
Л.ПҮРЭВБААТАР ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШСЭН ХАУСААСАА ГАРАХГҮЙН ТУЛД БҮХ АРГЫГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА
НЭГ. "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий, Ү-2206049413 бүртгэлийн дугаартай өөрийн өмчлөлийн орон сууцыг иргэн Л.Пүрэвбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
-Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий, Ү-2206049413 бүртгэлийн дугаартай орон сууцны өмлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг “Улаанбаатар төмөр зам”-д даалгах тухай Л.Пүрвбаатарын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцжээ. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Л.Пүрэвбаатарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Л.Пүрэвбаатар гэдэг хүн хууль бусаар эзэмшиж байгааг нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн ч...
Энэ шийдвэрийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Л.Пүрэвбаатарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Л.Пүрэвбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан тогтоолоор “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй” орхижээ.
Өөрөөр хэлбэл Давж заалдах болон, Хяналтын шатны шүүх дээрх хаусыг Улаанбаатар төмөр замын өмч бөгөөд Л.Пүрэвбаатар гэдэг хүн хууль бусаар эзэмшиж байгааг нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн аж.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дээрх шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгэх, энэ ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан dgayg.
ХОЁР. Ингээд шүүхийн магадлал, тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг биелүүлж иргэн Л.Пүрэвбаатарын хууль бус эзэмшлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлэхэлжээ. явагдаж байна.
Гэтэл иргэн Л.Пүрэвбаатар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг иргэн Л.Пүрэвбаатарт шилжүүлэн өгөхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт даалгах тухай нэхэмжлэл, дээрх орон сууцыг битүүмжлэх, тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгаж өгөх” хүсэлтийг дахин гаргажээ.
Тус шүүхийн шүүгч Г.Ариунаа иргэн Л.Пүрэвбаатарын дээрх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу маргааны зүйл болох хаустай холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг Дээд шүүхийн тогтоолоор нэгэнт хууль ёсны өмчлөгч нь мөн гээд тогтоогдсон Улаанбаатар төмөр замд даалган захирамж гаргажээ.
Нэг талаас иргэн Л.Пүрэнвбаатар өөрийн хууль бусаар эзэмшиж байгаа хаусыг өөрийн нэр дээр өмчлөх тухай нэхэмжлэлийг өмнө нь шүүх хүлээн аваад энэ нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болохыг Нийслэл шүүх магадлалаар, Дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдсэн. Гэвч анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг дахин хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалт, одоо хүчин төгөлдөр байгаа дээд шатны шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэж, хууль зөрчлөө.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэх үү эсхүл анхан шатны шатны шүүхийн шүүгчийн захирамжаар үйл ажиллагаагаа зогсоох уу гэсэн эрх зүйн маргааны эх үндэс болж хууль ёс гажуудахад хүргэлээ.
Нөгөө талаас дээрх үл хөдлдөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид буюу Улаанбаатар төмөр замд шүүхийн шийдвэрийн дагуу хүлээлгэн өгөх, үүнийн албадан гүйцэтгэх тухай Дээд шүүхийн тогтоол гараад, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байв. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэх үү эсхүл анхан шатны шатны шүүхийн шүүгчийн захирамжаар үйл ажиллагаагаа зогсоох уу гэсэн эрх зүйн маргааны эх үндэс болж хууль ёс гажуудахад хүргэлээ.
ГУРАВ. Өмнө гарсан шүүхийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр. Харин иргэн Л.Пүрэвбаатар дахин нэхэмжлэл гаргаж, өмнө гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож байгаа нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хуулийн үндэслэлгүй захирамжийг үндэслэл болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан чөлөөлөх үйл ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр...-ийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна” гэсэн мөн
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “иргэний нэхэмжлэлийн талаар гарсан шүүхийн шийдвэр нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болно”,
- 8 дугаар зүйлд “нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг гйүцэтгэх ажиллага явуулахаас зайлсхийхийг хориглоно”,
- 26 дугаар зүйлд “төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийн хугацааг 30 хүртэл хоногоор хойшлуулахаас бусад нөхцөлд гүйцэтгэх баримт бичиг гүйцэтгэхийг хойшлуулж болохгүй”,
- 100 дугаар зүйлд “орон байрнаас чөлөөлөн гаргах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төлбөр төлөгчийг нүүлгэн гаргаж, орон байрыг төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр биелүүлсэнд тооцно” гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчжээ.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага өнөөдрийг хүртэл энэ захирамжийг барьж, Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүй зайлсхийж, төлбөр авагчийн эрхийг хууль бусаар хязгаарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т “иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шүүхэд гаргах гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдлыг гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болох иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийн агуулгад хамаарахгүй” болохыг нэгэнт тодорхой хуульчилжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сайн дураараа өөрт хамааралгүй дээрх захирамжийг дагаж мөрдөн, Дээд шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх тухай дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг биелүүлэхээс зайлсхийж байна.
Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу маргааны зүйл болох хаустай холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалган, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамж нь өмнө гарсан давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолуудыг биелүүлэхтэй огт хамааралгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасанчлан эд хөрөнгийг битүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай бус, энэ захирамжийн үйлчлэл нь шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хамааралгүй, зөвхөн тухайн иргэний хэргийн оролцогч буюу хариуцагч Улаанбаатар төмөр замд даалгасан.
Ийм байхад энэ хэргийн хариуцагч биш, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сайн дураараа өөрт хамааралгүй дээрх захирамжийг дагаж мөрдөн, Дээд шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх тухай дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг биелүүлэхээс зайлсхийж байна.
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ИЙН 16 000 АЖИЛЧДЫН ЭРХ АШИГ ХОХИРЧ БАЙНА
ДӨРӨВ. Л.Пүрэвбаатар хууль бусаар эзэмшсэн хаусаасаа гарахгүй байхын тулд бүх аргыг хэрэглэж байна. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд Монгол Улсын шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага татагдан орж байна. Тодорхой жишээг дээр дурдсан бөгөөд энэ үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байна.
Нэгэнт гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг шинээр ирлэрсэн нөхцөл байдал гэсэн тодорхойгүй үндэслэл гаргаж, дахин хянуулахаар Л.Пүрэвбаатар шүүхэд ханджээ. Үүнийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад зогсохгүй өмнө гарсан Дээд шүүхийн шийдвэр, өөрийн шүүхийн шүүгчийн гаргасан албадан гүйцэтгэх тухай захирамжуудаа үгүйсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн зогсоож, түдгэлзүүлэх захирамжийг энэ сарын 11-нд гаргажээ.
Ингэхдээ хэргийн оролцогчдод мэдэгдээгүй. Хэргийн оролцогчдод мэтгэлцэх боломж олгоогүй.
Ингэснээр Нийслэлийн шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдсэн иргэний хэргийн шийдвэр, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх Хан-уул дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж, түүний дагуу хийж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зогсов. Дээд шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анхан шатны шүүхийн шүүгч захирамжаараа зогсоож, түдгэлзүүлдэг хүчин төгөлдөр дээд шатны шүүхийн шийдвэрийг доод шатны шүүхийн шүүгч үгүйсгэж болдог байж боломгүй.
Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Цогтбаатар гэгч эрх зүйн чадамжгүй этгээд өөрийн төлөөлөх эрхгүй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг төлөөлж Л.Пүрэвбаатартай 2014 оны 12 сард контрактын гэрээ байгуулан уг гэрээгээр төмөр замын хөрөнгөөр Л.Пүрэвбаатарт хувьд нь хаус авч өгөх үүрэг хүлээжээ.
ТАВ. Энэ мэтээр нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс түдгэлзэх, хойшлуулах, биелүүлэхгүй байх хуулийн үндэслэлгүй байхад өнөөдрийг хүртэл шийдвэрийг хуульд заасан шаардлагын хэмжээнд биелүүлэхгүй байгаагаас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 16 000 ажилчдын эрх ашиг хохирч байна.
Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Цогтбаатар гэгч эрх зүйн чадамжгүй этгээд өөрийн төлөөлөх эрхгүй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг төлөөлж Л.Пүрэвбаатартай 2014 оны 12 сард контрактын гэрээ байгуулан уг гэрээгээр төмөр замын хөрөнгөөр Л.Пүрэвбаатарт хувьд нь хаус авч өгөх үүрэг хүлээжээ.
Энэ хууль бус гэрээг үндэслэн Л.Пүрэвбаатар төмөр замын даргаар томилогдоод 20 хүрэхгүй хоногийн дотор өөрөө хувийн барилгын компанитай ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан, төмөр замаас 1.5 тэрбум орчим төгрөгийг нэг доор шилжүүлэн, өөртөө хаус авсан.
2017 онд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг Л.Пүрэвбаатарын хууль бус өмчлөлөөс чөлөөлөн, зах зээлийн үнээр борлуулан, Улаанбаатар төмөр замын орон байрны нөхцөл муу алба хаагчдын орон сууцны хөнгөлөлт, урьдчилгаа болгон өгөхөөр манай УЗ шийлдвэрлэсэн. Энэ тохиолдолд 400 орчим өрхийн нийгмийн асуудлыг шийднэ.
Гэвч өнөөг хүртэл тухайн орон сууцаа суллаагүй тул бид арга буюу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргахад, шүүх захирамж гаргасан ч хэрэгжсэнгүй. Дээд шатны шүүхийн шийдвэрийг доод шатны шүүх нь гажуудуулж байна. Бидэнд хандах газар үлдсэнгүй. Ер нь Дээд шүүхэд хандах шаардлагагүй болж байна.
16 мянган ажилтны эрх ашгийг нэг хүн хохироож байна. Хууль дээдлэх ёсыг няцаан үгүйсгэж байна. Хуулийн гажуудал үүссэн тул бид ҮАБЗ-д гомдол гаргах болсон.
Үе үеийн замын дарга нар Ерөнхий хороотой гэрээ байгуулдаг. Гэрээг дүгнэн ажлаа хангалттай сайн хийсэн гэж үзвэл орон сууцаа өмчлөх эрх үүссэн тохиолдол бий. Гэвч Л.Пүрэвбаатарыг хангалтгүй ажилласан гэж үзэн, хугацаанаас нь өмнө ажлаас чөлөөлсөн юм. Бид энэ хүнийг Баянгол дүүрэгт байрлах орон сууцаар л хангах үүрэгтэй. Учир нь УБТЗ энэ дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Гэвч тэрээр албан тушаалын давуу байдлаа ашиглан, өндөр үнэтэй сууц авсан. Байр захиалах, бариулах үйл ажиллагаанд тухайн үеийн бусад удирдлага огт оролцоогүй. Хувийн барилгын компаниар энэ ажлыг гүйцэтгүүлсэн гэв.