Олон алдартай жүжигчид Попинг Аувеуний нүдэнд өртөх гэж хичээдэг гэдгийг та мэдэх үү? Бид кино үзэж дууссаныхаа дараа “Дүрээ олжээ” гэж гайхан шагширдаг. Тэгвэл тэдгээр дүрүүдийг сонгон шалгаруулалтын найруулагч гэх хүн сонгож авдаг билээ. Бидний сайн мэдэх “Карате жаал”, “Мулан” кинонуудын дүрийг сонгон шалгаруулсан уг гайхалтай шударга хатагтайг танд танилцуулж байна.
Попинг Аувеун нь Ази гаралтай Канадын алдарт кастинг-директор юм. Тэрээр уран бүтээлийн анхны гараагаа 30 гаруй жилийн өмнө Хонконг, Торонто хотуудад сурталчилгааны дүр сонгох ажлаар эхлүүлж байсан.
Сурталчилгааны ажилдаа гаршсаны дараа 1985 онд тэрээр анхны уран сайхны кинондоо кастинг найруулагчаар ажилласан юм. Уг киноны нэр нь "Tai-pan” бөгөөд Хятадад бүх зураг авалтаа хийсэн анхны Холливүүдийн уран бүтээл болж байжээ.
1980-аад оны сүүлээр тэрээр “Tai-Pan” кинонд хамтран ажилласан найруулагч Дэрил Дюкийн урилгаар Торонто хотыг орхиж CKVU телевизэд продюсер хийхээр очсон байна. 1990-ээд оны үед Попинг Канадын Ванкуверт зураг авалтаа хийсэн Хонконгийн нэгэн бүтээлд ажиллаж байх үедээ Хятадын кино урлагийн салбартай танилцсан байна.
Попинг Хятадад зураг авалтаа хийх канад, америк кинонуудад голчлон ажилладаг. Уг ажлынхаа хүрээнд тэрээр Сингапур, Малайз, Япон, Солонгос гэх мэт Азийн орнуудаас англи хэлээр ярьдаг жүжигчдийг цуглуулж эхэлжээ. Аувеун “Shanghai Calling”, “Man of Tai Chi”, “Outcast”, “Marco Polo”, “Mulan” зэрэг Холливүүдийн уран бүтээлүүдэд кастинг найруулагчаар ажилласан.
"Би дүр зардаггүй, оноодог. Би цалингаа кино компаниудаас л авна"
Түүний хамгийн алдартай бүтээлүүд нь алдарт жүжигчин Жэки Чантай хамтран ажилласан “The Karate Kid”, “Forbidden Kingdom” кинонууд юм. Тэрээр Netflix, Universal pictures, Legendary Pictures, Fox, Sony, DreamWorks зэрэг томоохон студиудтэй хамтран ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Попинг Хятадын залуу үеийнхэнд Холливүүдэд хөл тавихад нь туслалцаа үзүүлж зөвлөгөө өгдөг байна. Түүнд санал ирэх бүрт тэр Хятадын сургуулиудтай холбогдож тохирох хүн байгаа эсэхийг үргэлж асуудаг гэнэ.
Түүгээр ч зогсохгүй тэрээр Хятад, Хонконгт очих бүртээ залуу үеийнхэнтэй уулзалт ярилцлага, төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа зохиодог аж. Тэрээр тун шударга нэгэн бөгөөд ямарваа нэгэн уран бүтээлчид дүр оноосныхоо төлөө бэлэг, хандив авахаас эрс татгалздаг. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа "Би дүр зардаггүй, оноодог. Би цалингаа кино компаниудаас л авна" гэжээ.
Попинг Аувеун Монголд хүрэлцэн ирэх өдөр улам ойртсоор л. Магадгүй түүний нүдэнд өртөх дараагийн Холливүүдийн алдарт Ази жүжигчин та ч байх юм билүү…
Б.Намуун