XX зууны Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн зүтгэлтэн Маршал Хорлоогийн Чойбалсангийн 1921-1952 онуудад бичсэн захидлуудыг анх удаа олон нийтэд дэлгэсэн “Маршалын захидлууд” хэмээх номыг Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Тусгай архивын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан. GoGo.mn сайт "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас цувралаар хүргэж байна.
Жанжин Д.Сүхбаатарын төрсөн дүүгийн охин Цэрэндуламын Х.Чойбалсанд бичсэн захидал
Захидлын хөрвүүлэг:
Ажилчин эмэгтэй Цэрэндуламаас . 1951 оны 6-р сарын 7-ны өдөр.
Хайрт хүндэт удирдагч Маршал Х.Чойбалсан таныхаа биеийн амар мэндийг асуун лавлаж, улмаар эрүүл энх байхыг ерөөж, чин зүрхний халуун баярыг хүргэе. Таныхаа мэндийг мэдэхийн завшаанд хоёр, нэг үгийг чухал болгон сонсгож хүсэх нь:
Миний бие жанжин Сүхбаатарын төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд 74 настай эх, 5 настай хүүхдийн хамт амьдардаг ба 1936 оноос эхлэн улсдаа тасралтгүй ажилласаар ирсэн бөгөөд одоо МАХН-ын Төв хороонд Хэрэг эрхлэх газрын бичиг хэрэг ба мөнгөний кассын нярав ажлыг 8 жил гаруй хийж, энэ ажилдаа онцын алдаа дутагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд үүний зэрэгцээгээр Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн мөнгөний няравын ажлыг хавсран ажиллаж, хууль ёсны 40 хувийн нэмэгдэл цалинг авсан байсан атал ах Сүхбаатарын эхнэр Янжмааг ажлаас халмагц нэмэгдэл хөдөлмөрийн хөлсийг өгөхгүй хэмээсээр 2 жил шахам нэмэгдэл цалинг өгөөгүй болно.
Энэ нь Янжмаа даргаас надад ах дүү хэмээн дотночлон талархаж олгож байсан хэрэг бус хууль ёсоор олгож байсан хэрэг байх гэж өчүүхэн би бээр хувьдаа боддог юм. Манай эрхэм хүмүүсээс Янжмаа дарга өгч байсан хэрэг биз, бид өгч мэдэхгүй гэх зэргээр өнгөрүүлдэг болмуй.
Мөн түүнчлэн Зөвлөлт улстай соёлоор харилцах нийгэмлэгийн байгууллагад мөнгөний няравын үүрэг ажлыг үндсэн ажлын гадуур хавсран ажиллаж болмуй. Гэтэл дээр дурдагч 2 байгууллагаас миний хавсран ажилласны хууль ёсны нэмэгдэл цалин хөлсийг олгохгүй гэх зэргээр эмэгтэй намайг ахуй байдлаар дорой ядмаг амьдарлага дээр минь туслан харахгүй үл хайхран өнгөрүүлэх үг яриаг минь хүлээн авахгүй зэрэг явдлууд миний ах Сүхбаатарын Янжмааг албан тушаалаас чөлөөлснөөс хойшид тасралтгүй үзэгдэж баймуй.
Иймд би ганц өөрийн цалингаар амьдардаг ба энэ хаврын турш эх минь өвчтэй, аж амьдралын талаар туйлын дутмаг гачигдалтай байдлыг харгалзан өчүүхэн надад татвар олгох юм бол уу? эсвэл олгоогүй бол зохих зүйлийг олгохгүй байгаа зэрэг явдал дээр арга хэмжээ авахуулж өгөх талаар Намын төв хорооны Нарийн бичгийн дарга Дамба гуайд сайн ах Сүхбаатарын нөлөөгөөр бусад ажилчдын адилаар үзэж байхыг мэдэгдэж өгөхийг миний нас эцэслэсэн хайрт ах Сүхбаатарын дотны нөхөр ба ард түмний мэргэн жолоодогч хайрт ах Чойбалсан танд хичээнгүйлэн гуймуй.
Ажилчин эмэгтэй Цэрэндулам үнэн.