Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 2018 онд дэлхийн 140 орноос 99 дүгээрт бичигдэж, 52.7 оноо авсан байна. Авсан онооны хувьд 2017 онтой харьцуулахад 0.2 нэгжээр буурсныг Дэлхийн эдийн засгийн чуулганаас жил бүр танилцуулдаг улс орнуудын өрсөлдөх чадварын тайланд тусгажээ.
2017 онд Монгол Улс өрсөлдөх чадвараар 135 орноос 95 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм. Тайланг задлаад харвал 99 дүгээрт бичигдсэн Монгол Улс, 110 дугаарт эрэмбэлэгдсэн Камбож, 112 дугаарт орсон Лаос зэрэг улсын хувьд эдийн засгийн тогтвортой өсөлтөд халгаатай сул талууд оршсоор байна. Тухайлбал, хөгжингүй орнуудын Төв банкнууд бодлогын хүүгээ огцом өсгөх, худалдааны маргаан даамжрах зэрэг гэнэтийн “шок”-уудад эдгээр эдийн засгууд мэдрэг байна. Ялангуяа Монгол Улсын хувьд түүхий эдийн үнэ буурах нь томоохон эрсдэл гэж Дэлхийн эдийн засгийн чуулган онцолж байна. Мөн нүүрсний экспорт саатах нь гол эрсдэлүүдийн нэг гэж Дэлхийн банк дүгнэж байсныг анхаарах хэрэгтэй.
Монгол Улс өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээрээ 99 дүгээрт бичигдэж байгаа бол хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтээр 140 орноос 41 дүгээрт байгаа нь мөн анхаарал татаж байгаа юм. Хэдий тийм боловч дэд бүтцийн үзүүлэлтээр 103 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагуудын дүгнэлтийг харвал эдийн засгийн сэргэлт нь хэдий сайшаалтай ч энэ нь шинэ сорилтуудыг авчирч байгааг Олон Улсын Валютын Сан сануулж байсан юм. Тухайлбал, дотоодын эрэлт нэмэгдэж байгаа нь урсгал дансны алдагдлыг ихэсгэж байна гэж Олон Улсын Валютын Сан дүгнэжээ. Азийн хөгжлийн банк ч мөн ижил дүгнэлт хийж байгаа юм.
Харин Авлигын индексээр Монгол Улс 10 байраар урагшилж, 180 улсаас 93 дугаарт жагсаад байна. “Transparensy International” байгууллагаас 2018 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарласан бөгөөд 180 орны авлигын түвшинд үнэлгээ өгснөөс Монгол Улсын оноо өмнөх оноос нэгээр дээшилж, 37 болжээ. Гэхдээ 40-өөс доош оноо авсан улсуудад популизм өндөр, авлигатай тэмцэх ардчиллын гол институтуудын ажиллагаа сул байгаа ажээ. “Transparensy International”-аас Монгол Улсад "уИХ-ын гишүүдийн халдашгүй дархан байдал нь авлигын ял шийтгэлээс зугтах хэрэгсэл болж хувирсныг залруулахыг зөвлөж байна.
Э.Анхбаяр