Гүйцэтгэх захирлуудыг урин ярилцдаг CEO цуврал үргэлжилсээр байна. Социалист нийгмээс чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болохыг зорьсон, шилжилтийн үед буюу 1998 онд MSM группийг Улаанбаатарт байгуулжээ. Тус групп гаднын хөрөнгө оруулалттай, анхны компанид зүй ёсоор тооцогдоно. Анх авто машины худалдаагаар гараагаа эхэлсэн MSM групп одоо зургаан салбарт ажилладаг. Гүйцэтгэх захирлаар Марк Габел ажиллаж байна.
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Би Германд төрсөн, 40 настай. Эхнэр, хүүхдүүд маань Сингапурт амьдардаг. Бага хүүгээ жаахан томрохоор нь гэр бүлээ Монголд авчирна. Би өөрийгөө их аз жаргалтай хүн гэж боддог. Аз жаргалтай хүмүүс урт насалдаг гэдэг шүү дээ.
Анхны ажил болох Герман дахь Мерседес-Бенцийн дилер компанид би нэлээд хэдэн жил ажилласан. Өмнөд Солонгост Мерседес-Бенцийн ачааны машины бизнес эхлүүлэх ажилд томилогдон ажиллах үед компанийн зүгээс намайг Монголд очиж, автомашины зах зээлийг судлах үүрэг өгсөн юм. Ингээд би хамгийн анх 2005 онд Монголд ирж, МСМ-ийн үүсгэн байгуулагчидтай танилцсан. Тэдэнд миний хийсэн зах зээлийн үнэлгээ, авто машины худалдаа, засварын бизнесийг сайжруулах санаанууд таалагдаж, тэд надад ажлын санал тавьсан. Тэр үед би 30 нас ч хүрээгүй залуухан байв.
Удалгүй ажлаасаа гарч Монголд ирээд, өөрийгөө хөгжүүлж, шинэ ур чадварт суралцахаар шийдсэн. Мерседес шиг том компанид хүмүүс голдуу бүх насаараа ажилладаг. Би тэнд борлуулалтын дараах засвар үйлчилгээ хариуцдаг байсан бол МСМ надад борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг хамтад нь хариуцах боломж олгосон учраас би Даймлераас гарсан. Удалгүй Улаанбаатараас Бээжин нисэх замдаа эхнэртэйгээ танилцсан. Эхнэр маань Сингапур хүн, Хятад дахь Мерседест санхүүгийн Захирлаар ажилладаг байсан болохоор бид бие биенээ мэддэг байсан. Тухайн үед бас над шиг гадаад улсад ажиллаж, өөрийгөө сорих хүсэлтэй байсан. Бид анх Монголд хамтын амьдралаа эхлүүлсэн.
Монголын урт, хүйтэн өвлийг туулахад эхнэр маань надад их хань болж, бидний харилцаа хурдан бэхэжсэн. Монголд ажиллах надад маш их таалагдаж байлаа. Гол үйлчлүүлэгчидтэйгээ сайхан харилцаа тогтоосон байхад цаашдын бизнес амжилттай явдаг. Зөв хүмүүстэйгээ танилцсан байхад бизнесээ өргөжүүлэхэд илүү хялбар болдог.
-Дараа нь таны карьер хаана үргэлжлэв?
-Би 2006 онд ирээд 2011 онд ажлаасаа гарч, холимог брэндүүдийн ачааны автомашины дилер компанид ажиллахаар Сингапурыг зорьсон. Сингапур шиг хөгжингүй оронд шинэ бизнесийн суурийг тавилцах боломж тэр бүр олдохгүй шүү дээ. Би хоёр жилийн дотор Вольвог Сингапур дахь хамгийн их борлуулалттай ачааны автомашины брэнд болгож, тэгээс эхэлсэн бизнесийг нь 60 сая америк долларт хүргэсэн. Вольвогийнхон надад барилгын тоног төхөөрөмжийн бизнесээ хариуцуулах хүсэлт тавьснаар би Индонези дахь салбар луу шилжсэн. Тэнд би 200 орчим сая ам.долларын борлуулалттай бизнес хариуцаж, барилгын тоног төхөөрөмжөөр зогсохгүй уул уурхай, ой модны салбарт ч борлуулалт хийдэг болсон.
Үүний дараа би Зүүн Өмнөд Азийн үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлдэг Германы компанид ажилласан. Жилийн өмнө МСМ-ийн үүсгэн байгуулагчидтай дахин холбоо барьснаар Монголд буцаж ирээд байна. Өмнө нь автомашин, тоног төхөөрөмжийн салбарыг хариуцаж байсан бол одоо группийг бүхэлд нь удирдаж байна. МСМ-д дахин ажиллаж байгаадаа их баяртай байна. Ер нь хүний нас явахаар ажиллах газраа сонгохдоо илүү ухаалаг сонголт хийдэг юм байна. МСМ-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид Лауренц, Дэвид хоёртой би сайхан харилцаатай байсаар ирсэн. Азийн олон оронд үндэстэн дамнасан компаниудад ажиллахдаа би удирдах арга барилаа илүү сайжруулсан. Энэ туршлагаа хуваалцах боломж бүрдлээ.