gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэг компани ажиллана

Б.Чимэг
Эдийн засаг
2019-02-11
0
Twitter logo

Сайд Д.Сумъяабазар тус улсын ерөнхий сайд Н.Модид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн БНЭУ-ын нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснийг уламжлан төслийн  хэрэгжилт, ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг товч танилцууллаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вижей Такур, “Экзим Банк”-ны Ерөнхий менежер Надим нартай тус тус уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил амжилттай хэрэгжиж буй талаар ярилаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг хоёр улсын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу БНЭУ-ын “Эксим” банкнаас урьдчилсан сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Инженерс Индиа Лимитэд” компани шалгарсан. Тус компани  манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар болов.

Түүнчлэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг үзэглэлээ.

“Петротек 2019” олон улсын хуралд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалтын сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын 6000 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулжээ. Дэлхийн 27 улсын Засгийн газрын гишүүн, сайд нар оролцож, 20 орчим салбар хуралдаанд санал бодлыг хуваалцав.

Мөн Д.Сумъяабазар сайд “Хиндустан Петролиум”, “ОНГС”, “Палуужи энд Шапунжи” зэрэг  компаниуд болон Дханбад дахь Энэтхэгийн Технологийн Их Сургуулийн Уул уурхайн сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монголын оюутан суралцагчдыг Энэтхэг улсад газрын тосны гүн боловсруулалтын чиглэлээр сургаж, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллахаар санал солилцов гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан