2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын түүхэнд анх удаа Ерөнхий хяналтын сонсголыг агаарын бохирдлын сэдвээр Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос хийлээ. Энэхүү сонсголд Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд болон мэргэжлийн байгууллагууд, иргэний нийгэм, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Сонсголын санаачилж, хүсэлт гаргагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.
Нийтийн сонсголын тухай хуулинд заасанчлан агаарын бохирдлын сэдвээр нэг жилийн хугацаанд дахин сонсгол хийх боломжгүй.
Энэхүү сонсголын тэмдэглэлийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
СОНСГОЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хуулинд заасанчлан дараах төрлүүдтэй байна. Үүнд:
- хууль тогтоох;
- ерөнхий хяналтын;
- төсвийн хяналтын;
- томилгооны;
- захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн;
- орон нутгийн.
Анх удаа зохион байгуулагдсан энэхүү “ерөнхий хяналтын сонсгол”-ын зорилгыг энгийн үгээр тайлбарлавал УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх юм.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа чиг үүрэг бүхий байгууллагуудаас:
- УИХ-ын даргын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Эрчим хүчний яам
- Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо
- Нийслэлийн захирагчийн алба
Харин Ерөнхийлөгч сонсголын дундуур орж ирүүтээ “танин мэдэхүйн мэдээлэл солилцлоо. 2010 онд намайг сайд байхад батлуулж байсан хөтөлбөрийг ярилцмаар байна. Иргэдээс асуулт авдаг баймаар байна. Дэгийг өөрчилье” хэмээн үймүүлсэн юм.
Хэлэлцүүлэг, сонсголын үндсэн ялгаа нь сонсголыг хуулинд заасан дэгийн дагуу явуулдаг. Харин хэлэлцүүлгийн үед оролцогч талууд саналаа хэлж, мэтгэлцээнээр явдаг.
Иргэдийн хувьд оролцогчоор, ажиглагчаар оролцох боломжтой. Оролцогчоор оролцож байгаа бол та урьдчилж мэдээлсний дагуу санал бодлоо илэрхийлэх эрхтэй ч, бусад оролцогчоос асуулт асуух эрхгүй. Ажиглагч зөвхөн ажиглах эрхтэй.
Сонсголын тухай хуульд энэхүү нийтлэг эрхүүдийг заагаад өгчихсөн байхад Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний Иргэний нийгэм, Хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар сонсголын явцад хэд хэдэн удаа “иргэдээс асуулт авдаг баймаар байна” хэмээсэн нь хуулиа уншаагүй юм болов уу гэж бодмоор. Хуулийг та ЭНД ДАРЖ унших боломжтой.
Харин албан тушаалтны хувьд сонсголд дуудаад очоогүй бол “УИХ-ыг хүндэтгэн үзээгүй” хэмээн хариуцлага тооцох боломжтой. Анх удаа зохион байгуулагдсан сонсголын үдээс хойшх хэсэгт сайд болон дэд сайд нарын ихэнх нь сонсголыг хаяж явснаас харахад тэд нэг их ач холбогдол өгөөгүй, УИХ-ыг хүндэтгэн үзээгүйнх үү.

АГУУЛГЫН ХУВЬД
Үнэндээ 100 оролцогчтой зохион байгуулсан сонсголд ердөө 4-хөн иргэнийг оролцуулсан нь иргэдийн оролцоог маш бага хангасны нэг илрэл мөн. Түүнчлэн иргэнд сонсголын талаар мэдээлэл өгч утсаар ярихдаа, тухайн иргэн өөрийн саналаа 10 минутад багтаан илэрхийлэх боломжтой байсныг огт дурьдаагүй.
Өөрөөр хэлбэл, сонсголыг зохион байгуулагчид үйл ажиллагааны зохион байгуулалт сайн байсан ч агуулгын зохион байгуулалт тийм ч хангалттай хийсэнгүй. Үүнийг сонсголд оролцогчид ямар байр суурьтай, аль талыг төлөөлөн оролцож байгаагаа болон үүргээ мэдэхгүй байснаас анзаарч болно.
Тиймээс дараачийн удаа сонсгол зохион байгуулахдаа оролцогч талуудын эрх үүргийг сайтар ойлгуулах, оролцогчид уншиж мэдсэн байх нь зүйтэй юм.
Сонсголд ирсэн улстөрчид хэдэн жил сонссон өнөөх л мэдээллүүдээ сонсохоос залхсанаа ил тод илэрхийлэв. Хурлаас залхсан тэдний байдал бид хэдийнээ ямар нэгэн зүйлийг хийхээс аргагүйд хүрснийг, бүх зүйл “нэг л биш” болсныг илэрхийлэх мэт.
Гэсэн хэдий ч бусад бүх хурал дээр болдог “би хийх гэж байтал чи саад болсон, тэрийг хийх гэтэл мөнгө төсөвлөөгүй, чамаас болсон” хэмээн арьсаа аврах гэсэн улстөрчдийн хэрүүлээр үргэлжилсэн. Иргэд, иргэний нийгмийнхнийг харсан тэд “тийм гоё зүйл хиймээр байна” хэмээн чуулганыг телевизээр шууд дамжуулах үеэр парламентын танхимд тавьдаг жүжгээ ч тависаар л байлаа.
Юутай ч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд гээд тал талын төлөөллийг хамруулсан сонсголыг анх удаа ийнхүү “дэгэндээ өөрчлөлт оруулалгүйгээр” хийсэн нь амжилт юм.
Харин дараагийн сонсголыг “Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ” гэдэг сэдвээр хийх нь зүйтэй мэт санагдлаа.
Мөн өнөөдрийг хүртэл олон сая долларыг манай улсын засгийн газарт өгсөн олон улсын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж хэрэгжилт, үр дүнгээ нэхэх боломжийг олгох нь зүйтэй болов уу. Мэдээж иргэдийн төлөөллийг олшруулах, иргэд оролцоогоо сайжруулах нь чухал биз ээ.

СОНСГОЛЫН СОНИН ХАЧИН
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Өнөөдрийг хүртэл агаарын бохирдлыг бууруулахад 800 тэрбумыг зарчихсан юм байна шүү дээ, арай ч дээ гэв. Тэрээр сайд хүн атлаа ийм хэмжээний мөнгө зарагдсан гэдгийг ярьсаар хоёр ч жил болж байхад огт мэдээгүй байсан бололтой. Олон олон хүүхэд, насанд хүрэгчид агаарын бохирдлын улмаас амь насаа алдсаар байхад сайд Д.Сарангэрэл "энэ жил томуугаар хүүхэд үхээгүй, харин том хүмүүс үхсэн" хэмээн баяр хөөртэйгээр мэдээлж суусныг нь ажихад бас л хэцүү санагдана. Агаарын бохирдлын улмаас л хүүхдүүд үхээд байгаа юм шүү дээ Үл мэдэгч сайд гуай. Агаарын бохирдлын улмаас л хүүхдүүд ханиад хүрсэн даруйдаа хүндэрч, хатгаагаар олон олноороо амиа алдсаар л байна.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:
-Жирэмсэн эхчүүд зулбах, дутуу төрөх нь их байгаа ч яг агаарын бохирдлоос болсон гэдгийг батлах судалгаа байхгүй. Дэд сайдын хэлж байгаагаас харахад агаарын бохирдлын талаарх олигтой судалгаа огт алга. Тэгсэн атлаа багадаа 15 жилийг агаарын бохирдолтой өнгөрүүлсэн, 800 тэрбумыг зарцуулсан гэхээр бүр хэлэх ч үг олдсонгүй. Эрүүл мэндийн яам энэ хугацаанд юугаа хийж байсан юм бол оо??? 2017 онд gogo.mn сайт Улаанбаатарын хүүхдүүдийн цусанд хар тугалга байна гэдгийг анхааруулж, мэдээлсээр байтал ЭМЯ энэ асуудалд огтхон ч анхаарлаа хандуулаагүй, нэг ширхэг ч хүүхдийн цусанд хар тугалгын шинжилгээ хийгээгүй нь харамсалтай.
Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг:
-2006-2018 оны хооронд агаарын бохирдлыг бууруулахад зориулж гадаад эх үүсвэрээс 153 сая доллар /ам долларыг 2500 төгрөгөөр бодоход энэ нь 382 тэрбум төгрөг болно/ болон дотоод эх үүсвэрээс 160 тэрбум төгрөгийг зарцуулсан. Цэвэр агаар сан, гадны хөрөнгө оруулалт, улсын төсөв гэх мэт. Гэхдээ энэ тоонд Мянганы сорилын сангаас зарцуулсан мөнгөн дүн ороогүй. Яагаад гэвэл аудитын шалгалтаар тус байгууллагын архивын бичиг баримт олдоогүй???
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан:
-Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулах ажилд ухралт гарлаа. Учир нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах мөнгөнөөс тал хувийг нь хасаж, 2019 онд 75 тэрбумыг л төсөвлөсөн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:
-4604 иргэнийг хяналтын багийг ажиллуулна. Эдгээр иргэд дөрөвдүгээр сарын 15, тавдугаар сарын 15, зургаадугаар сарын 15-нд айл өрхүүдээр явж сайжруулсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээний хяналтын албан шаардлагыг иргэдэд хүргэнэ.
Ж.Батбаясгалан:
-Олон улсад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 15-18 мкв гэж байх ёстой гэж үздэг. Улаанбаатарын хувьд 2016 оны байдлаар 2,4 мкв, 2020 онд үүнийг 5кв болгохоор ажиллаж байна.
Улаанбаатарт байгаа 170 мянган оюутны 15 мянга нь машин барьж байна. 2018 оны эцэст УБ хотын авто тээврийн хэрэгслийн тоо 501 мянгад хүрсэн. Өдөр тутам 370 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Харамсалтай нь 74 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай.