Хуульч Ж.Эрхэмбаатар
БОЛОВСРОЛ:
Хэнтий аймаг, Бор-Өндөрийн ЕБС
МУИС-ийн Хууль зүйн сургууль
Калифорниа Беркелигийн их сургуулийн Хуулийн сургуулийн мастер
ХБНГУ-ын Хамбургийн их сургууль /мэргэшүүлэх сургалт/
НВУ-ын Ротердам Ирасмусын их сургууль /мэргэшүүлэх сургалт/
АЖЛЫН ТУРШЛАГА:
Сувд хууль зүйн товчоо /Хуульч/
Говь ХК /Хуулийн хэлтсийн захирал/
Легис Партнерс ХХК /Гүйцэтгэх захирал, хуульч/
Монросконсалтинг ХХК
Ананд адвокет хуулийн фирм /хуульч/

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Хууль бус шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээсэн яам, агентлагийн НЭГ Ч АЛБАН ТУШААЛТАН БАЙХГҮЙ

Төрийн албан хаагчдын хууль бус шийдвэрийн улмаас улсын төсөвт ямар хэмжээний хохирол учирч байна вэ?
2014-2017 оны хооронд үнийн дүнгээр нь яривал 35 орчим тэрбум төгрөгийн хохирлыг иргэд, аж ахуйн нэгжид учруулсан байна гэдгийг шүүх тогтоож, улсын төсвөөс олгосон байна. Жилд 7,3 тэрбум төгрөгийн хохирлыг учруулдаг гэсэн үг. Энэ тоог бид shuukh.mn сайтаас гаргаж, анализ хийж ажилласан юм. Тоон утгаар нь авч үзвэл 200 шийдвэрийн 50 орчим хувь нь эрүүгийн хэрэгт шалгагдаж хууль бусаар цагдан хоригдсон хохирлыг төсвөөс барагдуулсан байна. Үнийн дүнгээр нь авч үзвэл, нийт маргааны 60 орчим хувьд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй. Хууль бус шийдвэрийн 50 орчим хувь нь орон нутгийн удирдах байгууллага, 50 орчим хувь нь яам агентлагийн түвшинд гарч байна.
Хууль бус шийдвэртэй холбоотой хамгийн өндөр мөнгөн дүн төлсөн нь хэд байв?
Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тендэр зарлаж зам, гүүр гэх мэт ажил гүйцэтгүүлээд ажлын хөлсийг нь өгөөгүйгээс үүдсэн маргаан хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 15 орчим тэрбум төгрөгнийх. Шалтгаан нь гэрээний сахилга бат муу, үүргээ биелүүлдэггүй, гүйцэтгэлийн чанарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх мэт.
Хөдөлмөрийн маргаантай холбоотой хамгийн өндөр үнийн дүн?
Хөдөлмөрийн маргаан энэ 35 тэрбум төгрөгт ороогүй. Төрийн албаны маргааны хувьд, үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдлын дагуу ажилгүй байсан хугацааны 450 орчим сая төгрөгийн цалинг улсын төсвөөс нөхөж олгохоор шийджээ. Энэ бол зөвхөн 2017 оны тоо. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 20 мянга орчим төрийн албан хаагч ажлаас халагдсан гэх аман яриа бий. Захиргааны хэргийн шүүх дээр төрийн албаны маргаан болсон нь 660 орчим байна. Үүний 60 орчим хувьд нь хууль бусаар ажлаас халсан нь тогтоогдож, ажилтан ялжээ.
Тэр 450 орчим сая төгрөгийн хохирлыг хэн нь төлөх ёстой юм бэ. Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнууд биш үү?
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар төрийн үйлчилгээг үзүүлж байгаа албан тушаалтны учруулсан хохирлыг төр улсын төсвөөс хариуцна гэдэг. Энэ мөнгө нь Засгийн газрын нөөц сангаас олгогддог. Харин дараа нь төсвөөс гаргасан тэр хохирлын мөнгийг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас нэхэмжлэх ёстой. Дээд шатны аудитын нэгж, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл хариуцаж энэ нэхэмжлэлийг гаргахаар ийм эзэнгүй зохицуулалт хуульд бий.
Тэгээд хууль бус шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээж, төрд буцаан төлсөн албан тушаалтан хэд байна?
Бидний судалгаанд яам, агентлагийн албан тушаалтан хариуцлагаа хүлээсэн тохиолдол гарсангүй. Мөн 400 гаруй дотоод аудитын нэгжийн ажилтан, төрийн байгууллагын болон төрийн өмчит компаниудын хуулийн зөвлөхүүдэд судалгаа хийхэд “нэг ч тохиолдолд араас нь хөөцөлдөж яваагүй” гэсэн. Харин орон нутагт гурван тохиолдол Дорнод, Баянхонгор, Замын-Үүдэд гарсан. Харамсалтай нь, энэ бол нийтийн мөнгийг төлүүлье гэсэн хүсэл зоригийн улмаас гэхээсээ өмнө нь ажиллаж байсан даргыг чадах зорилгоор хийгдсэн гэдэг нь илт харагдахаар.

Төрийн албаныхны хууль бус шийдвэр иргэдэд ямар хамаатай юм бэ гэх хүн бас гарах байх?
Уг нь бол төрийн байгууллагын албан тушаалтнууд аль шатанд алдаа гаргаад байгаагаа оношилж, цаашид төрийн мөнгийг дэмий үрэхгүй байхад анхаарч ажиллах ёстой. Гэтэл тэгэхгүй байгаа учир 2019 оны гүйцэтгэлээр ч, цаашдаа ч энэ алдаа давтагдсаар байх нь. Өөрөөр хэлбэл, 35 цэцэрлэг болж бидэнд ирэх ёстой байсан мөнгийг албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийг нөхөхөд зарцуулаад байна. Ийм учир хуульчид бид “шийдвэр гаргах түвшиндээ анхаарлаа хандуулж, арга хэмжээ аваач, араас нь хөөцөлдөөч” гээд байгаа юм. Түүнээс гадна хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүд хохирлоо хурдан хугацаанд барагдуулж авч байх ёстой. Ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь л шүүхэд ханддаг. Яагаад гэхээр шүүхээр хууль бус гэдгийг нь тогтоогоод, төлбөрөө авах хүртлээ 2 жилийг зарцуулж байна. Тэгэхээр шийдвэр гаргагч “би 20 мянгыг халахад 2000 нь ирнэ дээ, түүнээс 60 хувь нь яллаа гээд бодоход бага дүн гарах нь” гэж бодно биз дээ. Тэгээд ч тухайн албан тушаалтнаас төлбөр гарахгүй, улс төлчихнө. Нэг яамны бүтцээс бүр 200 хүнийг ажлаас халсан тохиолдол ч байна.
Хэн гэдэг сайд?
Байгаль орчны яам. Нэр хэлээд яахав. Энэ 200 хүнийг халсан шийдвэрийг харахаар гурван хүний л гарын үсэг байгаа юм.
2016 оны сонгуулиас хойш гаргасан шийдвэр үү?
Тийм. Бодит амьдрал дээр тохиолдсон зүйл. Тэгэхээр улстөрийн албан тушаалтан сонгуульдаа зүтгэсэн намынхаа хүмүүсийг ажилд оруулсан бол намынхаа өмнө гайхамшигтай гавъяа байгуулчихсан. Уг нь нөгөө халагдсан 200 хүн бүгдээрээ шүүхэд хандсан бол төрийн алба тогтвортой байх бас нэг үндэс болно. Мөн тэр хүмүүсийн хохирлыг буюу ажилгүй байх үеийн цалинг нөхөн олгосон мөнгөө тухайн албан тушаалтнаас гаргуулдаг бол. Зүй ёсоороо бол нэг төрийн албан хаагчийн дундаж цалин 650 мянга гэж бодвол 200 хүний цалин гэхээр сард 150 орчим сая төгрөгийг хууль бус шийдвэр гаргагч төлөх ёстой юм.
Гэтэл нэг ч хүн хууль бус шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээгээгүй?
Тэгэхээр би итгэл дүүрэн хэдэн зуун хүнийг ч хамаагүй ажлаас халах боломж бүрдчихэж байгаа юм. Цаашид ийм алдаа гаргахгүйн тулд нэн түрүүнд хохирогчийн зарцуулж байгаа хоёр жилийн хугацааг богиносгох ёстой. Нэгэнт шүүхээр цалинг нь буцаан олгох, албан тушаалд нь буцаан томилох шийдвэр гарсан бол төлбөрийг шууд өгдөг болчихвол шүүхэд хандах хүний тоо өснө.
Хууль бус шийдвэр гаргасан албан тушааалтнаас хохирлыг барагдуулах хууль нь бол байгаа юм байна, тийм үү. Алдаа нь хаанаа байна?
Хууль эрх зүйн ямар орчин байна вэ гэдгээ эхлээд ярилцъя. Захиргааны ерөнхий хуульд албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмас иргэд, аж ахуйн нэгж хохирвол төр хариуцна, эргээд нөхөж гаргуулах ажлыг дотоод аудитын нэгж, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл хариуцна гээд заачихсан. Харамсалтай нь хуулийг хэрэгжүүлж, ашигласангүй. Аж ахуйн нэгж ажилтандаа учруулсан хохирлыг эхэлж өөрөө төлчихөөд дараа нь ажилтантайгаа шүүхдээд явж байгаа туршлага зөндөө л бий. Төр шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж ч төлдөггүй. Гэтэл үүнийгээ ашиглахгүй байгаа нь харалган байгаагийн л нэг шинж.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Хууль бус шийдвэр гаргахтай холбоотой ХУЙВАЛДААН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Төрийн албаны зөвлөл энэ дээр хамгийн гол үүрэгтэй ажилламаар санагдана.
Хариуцлагын нэг чиг үүрэг нь урьдчилан сэргийлэх. Би 200 хүнийг ажлаас халахын өмнө “халчихвал санхүүгийн хариуцлага хүлээж миний халаасан дахь мөнгөнд хохирол учирна” гэж бодоод ажлаас халахаас татгалзаж байвал урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь ажиллаж байна гэсэн үг. Гэтэл одоо бол 200 хүнийг ямар ч асуудалгүйгээр, юу ч бодохгүйгээр ажлаас халчихсан. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй, албан тушаал ч бууруулахгүй. Бүр ч эсрэгээрээ намынхнаа ажилд оруулсан гээд бүр сайшаагддаг байх. Тэгэхээр хамгийн үр дүнтэй хариуцлага бол санхүүгийн хариуцлага. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж болохгүй шүү гэдэг асуудалд манлайлан оролцож, мэдээлэл сургалт сурталчилгааг өгөх ёстой. 200 хүний нэг нь л санхүүгийн хариуцлага хүлээлгэх энэ боломжийг мэддэг байсан бол “намайг үндэслэлгүйгээр ажлаас халсныхаа төлөө миний цалинг та төлнө” гэдгийг нь хэлсэн болов уу. Магадгүй тэр албан тушаалтан ийм хуулийн заалт байдгийг мэддэггүй байж болно.
Би тэгж бодохгүй байна. Олон хүнийг ажлаас халахын өмнө ямар ч тэнэг хүн бодох нь зайлшгүй. Гагцхүү түүний ард баталгаатай “ар” байгаа болохоор л тэгж шийдэж байгаа болов уу.
Яг тийм гэдгийг судалгаагаар тогтоосон. Жишээ хэлье. Хохирлыг барагдуулах явц удаан байна гэсэн шүү дээ. Гэтэл явцыг хурдан болгоё гэдэг зүйл яригдсан юм билээ. “Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл”-д “шүүхийн шийдвэр гарсан бол сангаас мөнгийг нь даруй олгодог болгох, харин сан дараа нь нөгөө мөнгөө хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас авахын төлөө явдаг байх агуулгыг тусгасан байсан. Харин яг л таны ярьж байгаа шигээр хууль боловсруулагч улстөрчид энэ хуулийн төслийг авч үлдээд, батлагдаагүй. Одоо хэдий хууль байгаа мэт боловч гурван байгууллагын дунд нь орхисон, түүн дээр ажиллах бүтэц орон тоо ч байхгүй.
Хууль бусаар ажлаас халж байгааг хэн хэн нь мэднэ. Гэхдээ миний хохирлыг төсвөөс төлнө. Би жилийн хугацаанд хувиараа ажил хийж байгаад жилийн дараа бүх цалингаа авчихна, буцаад ажилдаа орчихно. Энд хуйвалдаан байж болох уу?
Хуулиар олгогдсон эрхзүйн орчныг өөрт ашигтайгаар эргүүлсэн тохиолдол бий. Төрийн албаны маргааны жишээ авъя. Төрийн албанаас халагдсан хүн давхар ажил хийгээд явах бололцоотой. Ажлаас халчихъя, шүүх дээр очоод ялагдчихъя гэдэг ч юм уу. Үнийн дүн нь 2,5 тэрбум төгрөгөөр хэмжигдэхээр өөр нэг жишээ хэлье. Та засаг дарга. Би танай аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байтал та зөвшөөрлийг маань хүчингүй болгочихсон. Тэгэхээр нь би таныг Захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн. Та хууль бус гэдгээ зөвшөөрч, эвлэрсэн. Энэ шүүхийн шийдвэр таны шийд хууль бус гэдгийг баталсан. Дараа нь нөгөө этгээд “би хохирол амссан” гээд Иргэний хэргийн шүүхэд 3,8 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргачихсан. Энэ тохиолдолд хууль бус шийдвэр гэдгээ түрүүчийн шүүхийн шийдвэрт зөвшөөрсөн тул ямар ч маргаан үүсэхгүй. Зөвхөн 3,8 тэрбумаас хэдийг өгөх вэ гэдэг л асуудал үүснэ. Ингээд 2,5 тэрбум төгрөгийг хангах шийдвэрийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Гэтэл өнөөх засаг дарга давж заалдаагүй. Өөрийн шийдвэрийг үнэн гэдгийг эцсээ хүртэл хамгаална биз дээ уг нь.

Тэгээд тэр 2,5 тэрбум төгрөгийг олгочихсон юм уу. Хэзээ, хаана вэ?
Олгочихсон. Сэлэнгэ аймагт 2015 онд гарсан шийдвэр. Та бидний ярьсан хардлага үнэн гэж бодъё. Тэгээд 1,2 тэрбум төгрөгтэй болчихсон үед намайг ажлаас халахад надад хариуцлага нөлөөлөх үү? Би тэр нэг тэрбум төгрөгөөр өчнөөн сайхан бизнес хийчихнэ биз дээ. Хариуцлага хэрэгжихгүй, хууль эрх зүйн орчных нь хийдлийг нь арилгаад, зарим шаардлагатай нэмэлтийг оруулж цогц болгохгүй бол зарим этгээд төрөөс 2,5 тэрбум төгрөгтэй болсоор байх магадлалтай.
Энэ оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль энэ бүх завхралыг арилгаж чадах уу?
Зарим нэг нарийн зохицуулалтыг оруулсан. Төрийн албан хаагч хууль бус шийдвэрийнхээ улмаас хувийн хариуцлага хүлээнэ, буцаан төлүүлэх асуудлыг Төрийн албаны зөвлөл хариуцна гэж оруулсан. Төрийн албаны тухай хууль харамсалтай нь та бид хоёрыг ярилцлага хийж байх энэ цаг үед амилахгүй.
Яагаад?
Хуулийг дагасан дөрвөн журам байгаа. Тэр нь УИХ дээр гацчихсан хүлээгдэж байна. УИХ ажлаа хийгээд энэ дүрэм журмаа баталчихвал Төрийн албаны зөвлөлийн үндсэн дүрэм батлагдаад, шинэчилсэн бүтцээр ажиллах боломжтой болно. Бас нэг юм бий. Ажлаас халах нэг үндэслэл нь “ёс зүйн зөрчил гаргасан бол” гэж заасан. Гэтэл ёс зүйн дүрмээ батлаагүй. Төрийн албаны тогтолцоо тэр чигтээ ёс зүйн дүрэмгүй явж байна. 2010 онд батлагдсан Төрийн албаны ёс зүйн дүрэм одоо байгаа, гэвч үндэслэл болсон хууль нь хүчин төгөлдөр бус болчихсон. Үүнийг Засгийн газар батлах ёстой, батлаагүй. Ийм төрийн албанаас бид элдэв зүйл хүсэх нь утгагүй болчихоод байна.
Сонгуулиас сонгуулийн дараа төрийн албыг “самрах” үйл ажиллагаа хэр өсч байв?
2016 оны сонгуулийн дараа төрийн албаны маргаан 58 хувь өссөн. Энэ тоог шүүхийн статистикаас харж болно. Төрийн албаны тогтворгүй байдал сонгуулиас сонгуулийн хооронд байсан чинь одоо Засгийн газрын бүтцийн өөрчлөлт орох бүрт гарч байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаасны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийн нэгээс бусад бүх даргыг нь ажлаас халсан. Засаг солигдсоны дараа очсон шинэ дарга нь ингэж солисон байгаа юм. Тэгэхээр төрийн албыг тогтвортой байна гэж хэлж болох уу? Бас нэг жишээ. ЖДҮХС дээр одоогоор 50 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн буюу найдваргүй авлага байна гэсэн тоо бий. Энэ хугацаа хэтэрсэн авлага яаж бий болов? ЖДҮХС-н үйл ажиллагааг хэд хэдэн яам руу шилжүүлж, тэр бүтэц бүрт төрийн албан хаагчид нь өөрчлөгдөж байжээ. Энэ өөрчлөх явцад нэг төрийн албан хаагч ажлаас халагдахдаа магадгүй нэг нүүр материал аваад явсан байж болно. Гэтэл тэр нүүр материал нь зээлийг төлөөгүй болохыг илтгэсэн гол нотлох баримт байхыг үгүйсгэхгүй. Энэ алга болчихвол тэр зээл төлөгдөхгүй болчихно. Үүнийг шинээр ажилд орсон хүн ойлгохгүй, мэдэхгүй. Тэгэхээр төрийн албаны тогтворгүй байдал нь байгаа нотлох баримтаа ч үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа юм.

Төрийн албаар тоглож байгаа бас нэг жишээ нь улстөрчид нөлөөлж шийдвэр гаргуулаад өөрсдөө ард нь зүгээр үлддэг. ЖДҮ-тэй холбоотой УИХ-ын гишүүд зүгээр сууж байхад, тэдний нөлөөллөөр зээлийг нь өгсөн албан хаагчид шоронд сууж байна. Нөлөөнд автахгүй байх ёстой албан хаагч хууль зөрчсөн тул суухаас аргагүй.
Би тэр УИХ-ын гишүүдийг хариуцлага хүлээхгүй өнгөрчихсөн гэж бодохгүй байна. Энэ бол найман жилийн хорих ялтай, гэмт хэрэг. 2020 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах үед шалгах болов уу. Хариуцлагын гурван төрөл байна. Эрүүгийн, ёс зүйн, санхүүгийн. Эрүүгийн хариуцлага УИХ-ын гишүүдэд хүлээлгэх ямар хэцүү болохыг бид бүгдээрээ харлаа. Гишүүд нэгнийгээ хамгаалаад аваад үлдчихдэг юм байна. Ёс зүйн хариуцлагын хувьд сайд нь огцорч байгаагаа “би ёс зүйн хариуцлага хүлээгээд” гэж байна лээ. Ёс зүйн хариуцлагыг “би хүлээж байна” гээд өөртөө ногдуулчихдаг зүйл биш. Ёс зүйн хариуцлагыг олон нийт хүлээлгэдэг юм. Жишээ нь, 2020 онд дахин сонгохгүй байх. Гурав дахь нь, санхүүгийн хариуцлага. ЖДҮХС-ийн асуудал дээр анхаарал татах 2 тушаал гаргасан байдаг. 1-т, 138 аж ахуйн нэгжид зээл олгох шийдвэр гаргасан. Үүний 125 нь төрийн өндөр албан тушаалтантай хамаарал бүхий компаниуд байсан гэж яриад байна. Энэ тушаалыг Б.Батзориг сайд байхдаа гаргасан. Энэ хууль бус тушаалын улмаас зээл авах байсан иргэд хохирчээ. Хэн тэдний хохирлыг барагдуулах юм бэ гэдэг асуудал орхигдоод байна.
Улстөрчийн нөлөөнд автахгүйгээр зоригтой “үгүй” гэж хэлэх төрийн албан хаагчдыг яаж бий болгох вэ?
Зоригоор хийчихдэг юм биш л дээ. Яамны бүтцэд байгаа бүх төрийн албан хаагчдын хувь заяа, ажил, амьдрал нь 100% улстөрчдийн гарт орчихсон. Улстөрч ямар ч хариуцлага хүлээхгүй учир хүссэн өдрөө, хүссэн хүнээ ажлаас халчихаж байна.
Гэхдээ ажилтай байх уу, шоронд орох уу гэдэг чинь асуудал биз дээ?
Тийм л дээ. Яг ямар нарийн асуудал цаана нь байгааг бид мэдэхгүй. Дүрэм байхгүй, түүнийг хурдан батал гээд байгаа нь төрийн албан хаагчийн бүхий л харилцааг тэр дүрэмд заасан байх ёстой. Өнөөдрийн улстөрчид ямар ёс зүйгүй байгааг бид чуулганы хуралдаан бүрээс бэлхнээ харж байна. Энэ ёс зүйгүй улстөрчдөөс төрийн албан хаагчдаа хамгаалах цаг болчихжээ. Нөлөөнд автахгүй байх зориг гаргалаа гэхэд тэр албан хаагчийг хамгаалдаг хууль эрх зүйн орчныг баталгаажуулах, улстөрчдөө шахах ажлууд хийгдэх ёстой. Хуульч судлаачдын зүгээс Үндэсний аудитын газрыг нийтийн эрх ашгийн үүднээс Захиргааны хэргийн шүүхэд хэсэг хуульчид өгчихсөн. Хуулинд заасан шийдвэрээ биелүүлээч гэж хэлээд хийхгүй байгаа бол шүүхийн шийдвэрээр хүчээр хийлгэхээс аргагүй.