УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ЖДҮХС-гаас зээл авсан олон гишүүн байгаа юм билээ. Энэ хүмүүсийн асуудлыг нэг дор оруулж иру болоогүй юм уу?
УЕП М.Энх-Амгалан: Үйлдэл бүхэн тус тусдаа эрүүгийн гэмт хэрэг байдаг. Прокурор хянаад хэрэг үүсгэх боломжтой гэж үзэж энэ дөрвөн гишүүнд хэрэг үүсгэсэн. Энэ бол зээл хүссэн иргэдийг тэгш боломжоор хангаагүй.
Зарим гишүүн тойргийнхоо сонгогчдын өмнөөс хандсан асуудал бий. 1000 гаруй зээлийн хүсэлтээс дээрх 4 гишүүний хүсэлтийг хүлээж авсан. Гишүүд өөрийн хамааралтай аж ахуйн нэгжид зээл авч, зориулалт бусаар зарцуулсан байж болох асуудал үүссэн учир гэмт хэрэг гэж үзэж байгаа юм гэв.
Б.Ундармаа: Б.Энх-Амгалан гишүүн надаас "Та мөрдөн байцаагчийг дарамталсан уу?" гэж асуулаа. Би мөрдөн байцаагчийг дарамталж шахаагүй. Би мөрдөн байцаагчийн дуудсан цагт очиж, 2 цаг гаруй хугацаанд байцаалт өгсөн. Сонгон шалгаруулалтын журмын дагуу материалаа өгч, хуулийн хүрээнд ажилласан.