“Warner Bros. Pictures”-ийн бүтээл, супер баатрын сэдэвт “Aquaman” кино гурав дахь долоо хоногтоо “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
“Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 30.7 сая ам.долларын орлого олсон байна. Харин олон улсын орлого нь 940 сая ам.доллароор хэмжигдэж, олон улсын “Box Office”-ийн жагсаалтыг мөн тэргүүлжээ. Ингэснээр “DC Extended Universe”-ийн хамгийн өндөр орлого олсон киногоор нэрлэгдэж байна.
Харин “Sony Pictures”-ийн бүтээл триллер, аймшгийн төрлийн “Escape Room” кино нээлтээ хийсэн даруй 18 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ. Есөн сая ам.долларын төсвөөр бүтсэн энэхүү киноны хувьд “Cinemascore”-оос B буюу төрөл жанрынхаа хувьд харьцангуй эерэг үнэлгээ авсныг кино шинжээчид онцолж байгаа юм.
Түүнчлэн “Walt Disney Studios”-ийн бүтээл, уран зөгнөлт, мюзикл төрлийн “Mary Poppins Returns” кино 15.7 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын эхний гуравдугаарт багтсан байна. Жагсаалтад гурав дахь долоо хоногтоо өрсөлдөж буй энэхүү киноны орлого 44 хувиар буурсан аж. “Mary Poppins Returns” киноны зардал 130 сая ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд олон улсын орлого нь 257 сая ам.доллар байна.
Н.Номин-Эрдэнэ