Малайз улсын хаан Султан Мухаммад V хаан ширээнээс татгалзаж байгаагаа зарлажээ.
Малайз 60 гаруй жилийн өмнө Их Британийн колоничлолоос салж, тусгаар тогтносон. Үүнээс хойш ямар ч эзэн хаан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр бууж байгаагүй аж.
Тус улсын үндэсний ордон эзэн хааны огцрох болсон шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Султан Мухаммад V хаан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөө авсан. Үүнээс нэг сарын дараа түүний Оросын мисс эмэгтэйтэй гэрлэсэн зураг олон нийтэд таржээ. Гэхдээ хуримын талаар ямар нэг албан ёсны мэдээлэл гараагүй.
Тэрбээр, эзэн хаан огцрох мэдэгдэлдээ “Малайз улсын ард түмэн эвлэлдэн нэгдэхийг эрхэмлэж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэйг” захисан байна.
2016 онд хаан ширээнд суусан Мухаммад V төрөлх хот Келантан руу буцаж, тус хотын хөгжил цэцэглэлтэд хүчин зүтгэх юм.
Малайзад есөн муж улсын язгууртнууд таван жилийн хугацаатайгаар ээлжлэн хаан ширээнд суудаг. Гэхдээ засгийн газар, ерөнхий сайдын гарт ихэнх хүч төвлөрдөг тул энэ нь ёс төдий уламжлал аж.
Эх сурвалж: BBC