Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) дарга С.Даваасүрэн 2018 оны санхүүгийн салбарт гарсан гол үзүүлэлтүүд, өөрчлөлтүүд, тэдгээрийн учир шалтгааныг сэтгүүлчдэд танилцуулсан юм. Түүний яриаг хүргэж байна.
С.Даваасүрэн МУИС (бакалавр), Английн Манчестерийн их сургууль (магистр), АНУ-ын Нью Хемпшир дэх их сургуульд докторын зэрэг тус тус ажилласан. МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимд багш, Дэхийн банк, АХБ-нд зохицуулагч, зөвлөх, Олон улсын хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, 2014-2016 онд МАН-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Ядуурлыг бууруулах, орлогын дахин хуваарилалт, тэгш бус байдал, хөрөнгийн зах зээл дэх амьгүй хөрөнгийг хэрхэн амь оруулах, хөгжиж буй орнуудын эдийн засаг зэрэг сэдвээр 20-иод жил судалгаа хийжээ.
-Би 2016 оны долдугаар сард энэ ажлыг хүлээн авахад СЗХ 130 гаруй ажилтантай, 29 даргатай байсан. Гурван хүн тутмын нэг нь дарга байсныг өөрчилсөн. Дарга нарыг чиглэлийн ахлахууд болгосон юм. Үүнтэй эвлэрээгүй зарим хүн ажлаа өгсөн. Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар, Мэдээлэл технологийн газрыг шинээр байгуулж, ажлаа эхэлсэн.
Би 22 жил төрийн үйлчилгээний албанд багшаар ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагчаар сүүлийн хоёр жилд л ажиллаж байна. Харамсалтай нь зарим төрийн албан хаагчид чадвар эсвэл сэтгэл дутаж байна. Мөн олж авсан мэдээллээ өөрийн давуу тал гэж бодон, мэдээллийг хуваалцах сонирхолгүй албан хаагч байна.
2016 онд ББСБ-ын тоо 2015 оноос ихээхэн өсөж, 519 болсон байв. Мөн шинээр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүд овоорсон. Иймд бид хоёр ч удаа тусгай зөвшөөрөл олголтоо түр саатуулсан. ББСБ-ын дүрмийн сан 400 сая төгрөг байсныг 800 сая төгрөг болгож нэмсэн, үүнд нь ББСБ-ууд ихээхэн бухимдалтай байсан үе.
Анхдагч зах зээлийн арилжаанд хувьцааны захиалга хэд дахин биелдэг. Харин хоёрдогч зах зээлд хувьцааны ханш уначихдаг.
Мөнгөний бодлогыг Монголбанк, сангийн бодлогыг Сангийн яам тодорхойлон хэрэгжүүлдэг. Санхүүгийн салбарын бодлогыг СЗХ тодорхойлон хэрэгжүүлэх учиртай. Гэвч энэ байгууллага өнгөрсөн хугацаанд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг ААН-үүдээс хүлээн авч, бүртгэх ажил голдуу хийсээр ирсэн. Бодлоготой болъё гээд бодлоготой болчихдоггүй. Өнгөрсөн хугацаанд юу болов, цаашид юу хийх вэ гэдгийг шийдэхийн тулд судалгаанд үндэслэх ёстой. Гэтэл судалгааны архив хангалттай байгаагүй. Иймд Судалгаа, эрсдэлийн газрыг шинээр байгуулсан юм. Сүүлийн хоёр жилд манай судлаачид 50 орчим судалгаа хийгээд байна. Мөн бид хэрэглэгчийн итгэлийн индексээс зах зээлийн хүлээлтийн талаарх мэдээллийг тогтмол авч байна.
Хоёр жилийн өмнөхийг эргээд санавал тухай үед зээлийн олдоц багассан байв. ББСБ-ууд улам л ломбард шиг болж байсан. Нэг ББСБ-д дунджаар хоёр хүн ажилладаг, нэг хүн хэд хэлэн ББСБ-ын тусгай зөвшөөрөл эзэмшсэн. Иймд ББСБ-ын дүрмийн санг 4 жилийн хугацаанд үе шаттай өсгөх, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бол 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг гаргасан. Маргаашаас нь намайг, биднийг тэнэг мангуугаар нь олон удаа дуудсан. Бид гурван сарын турш энэ шийдвэрийн үндэслэлээ тайлбарласан юм. Гэсэн ч ББСБ-ын тоо дахин өсөх хандлага байна.
Дараа нь даатгалын компаниудын дүрмийн санг мөн өсгөх шийдвэр мөн гаргасан. Өмнө нь ийм шийдвэр гарсан ч оролцогчид биелүүлээгүй байсан юм. Хууль өөрчилнө гэлгүйгээр СЗХ өөрт байгаа эрхийн хүрээнд журмаа өөрчлөх замаар даатгалын компаниудын дүрмийн санг 5 тэрбум төгрөг болгосон.
2017 оноос эхлэн би хөрөнгийн зах зээлд анхаарч эхэлсэн. Хаалгыг нь нээгээд үзтэл өмч хувьчлалтай холбоотойгоор энэ салбарын бодлого, зарчим, үйл ажиллагаа нь тодорхой бус байв. Феодализмаас шууд социализм руу харайсан, капитализмыг алгасч байна гэсэн утгатай, морь унасан хүний зураг өмнөх нийгмийн үед хаа сайгүй өлгөөтэй байдаг байсан даа. Та нарын хэд нь тэр зургийг мэдэх бол. Яг л тийм дүр төрх харагдсан. Хүмүүс ойлгоогүй байхад ягаан, цэнхэр тасалбар олгон, өмч хувьчлалыг явуулсан шүү дээ. 457 улсын үйлдвэрийг хувьд шилжүүлсэн. 2008 онд СЗХ эдгээр ХК-ийн 168-ыг нь бүртгэлээс хассан юм билээ.
ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛД ХУВЬЦААНЫ ХАНШ УНАДАГ НЬ ХЭНИЙ СОНИРХОЛ ВЭ?
Өнгөрсөн хугацаанд СЗХ хамгийн чухал хэсэг болох үнэт цаас, хөрөнгийн зах зээлээ хойш тавиад, ХЗХ, ББСБ-тай илүү зууралдсан байсан. Хөрөнгийн захад ямар бүтээгдэхүүн байна вэ гээд хартал дийлэнхийг нь Засгийн газрын бонд эзэлж байв. 2011 онд манай эдийн засаг 17 хувьд хүчр цойлсон үед хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд төгрөгт хүрч өссөн. 4.6 тэрбум америк доллараар гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн нь үнэлгээг дээш татсан. Түүнээс хойш зах зээлийн үнэлгээ унасаар 2015 онд 1.2 их наяд төгрөг болжээ.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөндөөгүй хэрнээ Хөрөнгийн биржээр хамгийн их оролдсон.
2015 оноос хойш Сангийн яам Засгийн газрын бонд арилжаалаагүй. Гэсэн ч хөрөнгийн зах зээл сүүлийн 3 жилд 200 хувиар, дотоод нөөц бололцоогоороо өссөн. Учир нь гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ салбарт байгаагүй. Би ажлаа авснаас хойш бид нэг давхар бүртгэл хийн (“Эрдэнэ ресурс девелэпмэнт” ХК), компанийн хоёр бонд гарган, долоон IPO хийжээ. Гэсэн ч биднийг удаан ажиллалаа гэх шүүмжлэл гардаг.
Шинэ хувьцааг анх удаа арилжаалахад брокер дилерийн компаниуд, андеррайтераар ажилладаг компаниуд нийт үнийн дүнгийн 5-6 хувийг шимтгэл болгон хувьцаа гаргасан компаниас авдаг. Иймд тэд аль болох хурдан арилжаа эхлүүлэхийг хүсэх нь тодорхой. Гэхдээ та нар ажигласан бол анхдагч зах зээлийн арилжаанд хувьцааны захиалга хэд дахин биелдэг. Харин хоёрдогч зах зээлд хувьцааны ханш уначихдаг. Энэ хэний сонирхол вэ?
Компаниуд урт хугацаатай, зардал багатай санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах хүсэлтэй. Харин хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиг хүртэх сонирхолтой байна. Эдийн засагт тодорхой бус зүйл их тул хувьцаа эзэмшигчид урт хугацааны хөрөнгө оруулалт хийхгүй байна. Үүнд хувьцаат компаниуд ногдол ашиг олгохгүй, эсвэл бага олгодог зэрэг нөлөөлдөг. Эдийн засгийн онолоор хүн хамгийн рационал буюу ухаалаг шийдвэр гаргадаг тул хөрөнгө оруулагчдыг буруутгах аргагүй. Үнэлгээчид, аудитууд, брокер дилерийн компаниуд ч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг сайжруулах шаардлага бий. Тэд энэ салбарын дэд бүтцийг бүрдүүлдэг.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөндөөгүй хэрнээ Хөрөнгийн биржээр хамгийн их оролдсон юм билээ. Зүйрлэвэл хөгшин юм уу, залуу юм уу гэдэг нь тодорхойгүй хүн шиг болчихсон. Хөрөнгийн биржээс гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо гэж тусдаа байгууллагууд бий. Бүгд тус тусдаа захиралтай. Хөрөнгийн биржид төлбөр тооцооны системийг 2011 онд Их Британиас худалдан авч нутагшуулсан атлаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй энэ талаар зөвлөөгүй. Одоо ч нэг нь Ягуартай, нөгөө нь морин тэрэгтэйгээ л байна.
ИДЭВХГҮЙ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ НӨЛӨӨЛДӨГГҮЙ
Олзуурхууштай нь СЗХ шаардлагатай, маш хуулиудыг батлуулж чадсан. Өнөөдөр санхүүгийн салбарын үйл ажиллагааг 17 хууль, 170 орчим журмаар зохицуулж байна. Ер нь аль ч салбарт төрийн зохицуулдаг байгууллагадаа дуртай, зохицуулагддаг байгууллагууд байхгүй. Харин эдгээр байгууллагууд эвсэж нэгдвэл асуудал байна гэсэн үг. Ерөөсөө л зохицуулагч байгууллагуудын жишиг ийм юм.
СЗХ зөвхөн бүртгэх биш, энэ салбарт болохгүй байгаа зүйлсийг засах зорилгоор компаниудад өндөр шаардлага тавьж ажилласнаар эхний өөрчлөлтүүд гарч байна.
Андеррайтингийн компаниудын дүрмийн санг өсгөх шийдвэрийг хорооны өмнөх удирдлагууд бас л гарсан. Гэвч энэ салбарын холбооны хүсэлтээр хэд хэдэн удаа хойшлуулаад одоог хүртэл мөрдөж эхлээгүй байна. Уг нь төр маш сайн судалсны дараа шийдвэрээ гаргадаг, тэр шийдвэр гарсан л бол хэрэгжих ёстой.
Хөрөнгийн зах зээл, даатгал, ББСБ гэх мэт олон салбарын тоон үзүүлэлтүүд өнгөрсөн оноос хойш өсөж байна. Үүнийг эдийн засаг угаас сэргэж, идэвхжиж байгаагийн илрэл гэж зарим хүн тайлбарладаг. Иймд бид эдийн засгийн өсөлт үнэхээр нөлөөлсөн үү гээд судлахад шууд хамаарал байгаагүй. Идэвхгүй санхүүгийн зах зээлд эдийн засгийн өсөлт нөлөөлдөггүй юм байна. Харин идэвхтэй, хөрвөх чадвар сайтай бол хүчтэй хамаарал бий гэдгийг тогтоосон. Үүнийг би юу гэж дүгнэж байна гэхээр СЗХ зөвхөн бүртгэх биш, энэ салбарт болохгүй байгаа зүйлсийг засах зорилгоор компаниудад өндөр шаардлага тавьж ажилласнаар эхний өөрчлөлтүүд гарч байна.
Бид өгөгдсөн боломждоо тулгуурлан, хамгийн өндөр бүтээмж гаргахыг зорьсон. Хүмүүст илүү өргөн сонголт өгөх нь хөгжил мөн. Иймд санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүний тоо төрлийг өсгөхөд ихээхэн анхаарна.