БОДЛОГОО ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД КОМПАНИУД АНХААРЧ ЭХЭЛСЭН НЬ ЗӨВ ХАНДЛАГА
Хүн төрөлхтний хөгжил хиймэл оюун ухааны тусламжтайгаар улам хурдасч байна. Харин Монголд энэ боломжийг ашиглах эрэлт хэрэгцээ, одоогийн чадавх ямар байгаа талаар МИУС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор Ү.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр хиймэл оюун, статистик тооцооллыг бодлогын судалгаанд ашиглах нь чухлыг онцоллоо.
-Олон ажлын байранд хиймэл оюун ухаан хүнийг орлож байна. Хиймэл оюун ухааны хүнээс илүү гүйцэтгэдэг чадвар нь юу вэ?
-Хиймэл оюун бол өргөн ойлголт. Гэхдээ хүний тархийг орлох хэмжээнд хүрэх болоогүй. Хүрч чадах эсэх нь ч эргэлзээтэй. Одоогоор хиймэл оюун маш тодорхой зүйлүүдийг л хамгийн сайн гүйцэтгэж байна.
Тухайлбал, хүмүүс өөрийн таньдаг, дотно хүнээ хаанаас нь ч хараад таньдаг атлаа бусад хүнийг иргэний үнэмлэхийн зургаар нь шууд таньж чаддаггүй. Харин хиймэл оюун үүнийг маш сайн хийдэг. Мөн эрүүл мэндийн салбарт ч хиймэл оюуны чадварыг маш нарийн үйлчилгээнд ашиглаж байна.
Тухайлбал, чихрийн шижингийн хавсарга өвчин болох хараагүй болох эрсдэлийг эрт оношилж байна.
Ингэснээр уг өвчнийг бүрэн гүйцэд эдгээхгүй ч явцыг нь удаашруулж болдог. Хиймэл оюун тухайн өвчтөний нүдний зургийг хараад мэргэжлийн эмчээс дутахааргүй, зарим тохиолдолд өндөр түвшинд оношилж байна.
Хуулийн салбарт ч ялгаагүй, гэрээний аль заалтуудыг нягталж, өөрчлөх шаардлагатайг шалгахад хуульч бүтэн хоёр цаг суух шаардлагагүй. Хиймэл оюун 10 секундэд л илрүүлдэг.
Харин хиймэл оюуны илрүүлсэн мэдээллийн тусламжтай хуульч гэрээгээ сайжруулахад л хангалттай. Тиймээс хүнийг орлохоос илүүтэй хөдөлмөрийг нь хөнгөвчилж, цаг хугацааг нь хэмнэхэд хиймэл оюун тусалж байна.
Харин автоматжуулалт яалт ч үгүй хүнийг орлож байна. Автомашины дугаар танихын тулд заавал нэг хүн өдөржин сууж, ажил олгогч түүнийг цалинжуулах шаардлагагүй.
-Та тархи судлалын олон улсын хуралд оролцохдоо яг энэ чиглэлээр илтгэл тавьж байсан. Монголд хиймэл оюуны хөгжил ямар түвшинд байгаа вэ?
-Энэ чиглэлээр гадаадад ажиллаж байгаа хэд хэдэн мэргэжилтэн бий. Миний мэдэхээр Герман, Японоос гадна АНУ-ын Нью-Йоркийн их сургууль, Массачуссетсийн технологийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан залуучууд байна.
Миний мэдэхгүй өөр хүмүүс байгаа байх. Хиймэл оюуны салбарт хамгийн урд нь алхаж, судалгаа хийе гэвэл АНУ, Японд л суралцаж, ажилласан нь үр дүнтэй л дээ. Харин хэрэглээг нь хаана ч хөгжүүлж болно.
-Хамгийн их хөрөнгө татаж, моданд орж байгаа энэ чиглэлээр манай улс мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үү?
-“Шинэ Монгол” коллежид хиймэл оюуны хичээл орж байна. “Сант” сургууль зуны сургалтдаа энэ чиглэлээр элсэлт авч эхэлсэн. 2-3 жилийн дараа анхны мэргэжилтнүүд төгсөнө. Харин манай хүрээлэн 2016 оноос багш, статистикийн ажилчдад зориулан статистик тоо баримтыг хэрхэн ашиглах талаар сургалт явуулсан.
Статистик мэдээллийн хэрэглээ бага зэрэг ахихад л хиймэл оюуны нэг салбар болдог.
Ийм төрлийн сургалтын хэрэгцээ их, хүмүүсийн хандлага ч төлөвшиж байгаа нь анзаарагдсан.
Мөн өнгөрсөн зун дэлхийд статистикийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд бэлтгэдэг английн Батын их сургуулийн эрдэмтнийг урьж, зуны сургалт явуулахад хүүхэд залуучууд маш их хамрагдсан.
Сургалтад хамрагдсан хүүхдүүд эхнээсээ хиймэл оюуныг хэрэглээд эхэлсэн.
-Тухайлбал?
-Өнгөрсөн сард болсон “Шинжлэх ухаан, технологи, инновац”-ын үзэсгэлэнд манай төгсөгчид хиймэл оюуны тусламжтай шагайг таних дэмо буюу үзүүлэн хийсэн. Нэг л сарын сургалтад хамрагдангуутаа ингэж хэрэглээд эхэлнэ гэдэг ахиц. Мөн төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг хэв маягаар өгүүлбэр зохиодог дэмо хийсэн байсан. Үүнтэй яг адилаар Монгол улсын хуулиудыг уншуулаад мөн өгүүлбэр зохиож байна.
-Цаашдаа үүнийг юунд ашиглаж болох вэ?
-Хамгийн энгийнээр бодоход л Японы мэдээлэл зүйн хүрээлэнд хөгжүүлж байгаа тода робот болох боломжтой. Тода бол түүхийн асуултад эсээгээр хариулж, дундаж хүүхдээс өндөр оноо авах чадвартай робот. Тода бол хэдэн онд, юу болсон бэ гэсэн цээжлэх асуултад хариулдаггүй.
Харин түүхэн үйл явдлын ач холбогдол, нөлөө юу вэ гэсэн асуултад богино хэмжээний эсээ бичиж хариулдаг. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа боловсролын системийн юуг илүү анхаарах вэ гэдгийг хэлээд өгч байна. Өнөө цагт тоо баримт цээжлэх ямар ч шаардлагагүй болсон нь харагдаж байна. Интернэтээс хайгаад л мэдэх боломжтой мэдээллийг цээжлээд яах юм бэ. Оронд нь гүнзгий ойлгох, ойлгосноо илэрхийлэх чадвар чухал болж байна гэсэн үг.
-Тэгэхээр хиймэл оюуны хийж чаддаггүй зүйл нь ойлгох болж таарч байна уу?
-Тийм. Ойлгоно гэдэг нь юу вэ гэдгийг илэрхийлэх бүтэц онолын хувьд байдаггүй. Математикт бичсэн зүйл, түүний утга нь тодорхой байдаг. Алдаатай л биш бол математикийн нэг өгүүлбэр, бодлогыг үнэн, эсвэл худал гэдгийг нь хэлэх боломжтой.
Хиймэл оюун одоогоор ойлгож байгаа мэт хариу бичээд байгаа ч түүний цаана өгүүлбэрийн бүтцийг нь ойлгодог, маш сайн хайлтын систем ажиллаж байгаа хэрэг. Түүнээс биш робот юу бичиж буйгаа ойлгож байгаа гэсэн үг биш. Робот үүнийг одоохондоо хийж чадахгүй.
-Монголд эмнэлэг, санхүүгийн салбарт хиймэл оюуны чиглэлээр ажиллах орон зай эрчимтэй тэлж байна. Математикийн сургууль төгссөн оюутнуудын хувьд яг энэ чиглэлээр ажиллах орон зай хаана байгаа вэ?
-Хэрэглээний математикаар төгсөгчдийн нэлээд хэсэг нь математикийн багш болж байгаа. Банк санхүүгийн салбарт нэлээд байна. Актуар тооцоолол сурсан бол даатгалд, мөн компаниудад оптимизаци буюу оновчлолыг хариуцсан мэргэжилтнүүд эрэлт хэрэгцээтэй байна.
Өөрөөр хэлбэл, бодлого, төлөвлөгөөгөө хамгийн өндөр бүтээмжтэй хэрэгжүүлэхэд компаниуд анхаарч эхэлсэн нь маш зөв хандлага гэж би хардаг. Мөн компаниуд дата анализ төрлийн хэлтсүүдтэй болж байна. Тиймээс бидний хувьд илүү сайн боловсон хүчин бэлдэх шаардлага тулгарч байгаа. Бид энэ тал дээр английн Батын их сургуультай ойр хамтарч ажиллаж байна.
-Үүрэн холбооны оператор, банк, төрд иргэдийн маш их дата байгаа. Энэ бол хиймэл оюуныг ашиглах хамгийн том бааз. Үүнийг Монголд эргэлтэд оруулахад хэр зэрэг бэлэн байна вэ?
-Лояалти карттай худалдаа, үйлчилгээний төвүүд гэхэд маш их дата мэдээлэлтэй учир анализ хийгээд үйл ажиллагаагаа сайжруулах боломж өндөр байна. Мөн ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол бүтээмжээ сайжруулахад шаардлагатай бүхий л статистик мэдээлэл нь бэлэн бий.
Ер нь жагсаагаад байвал бүхий л салбарт болно.
Тухайн компани хэдэн төгрөг зарвал хамгийн ашигтай байхыг тооцох боломж бүрдсэн. Гэхдээ бодлогын судалгаатайгаа уялдуулж эхлээд удаагүй байгаа. Энэ чиглэлээр дагнан ажилладаг Үндэсний хөгжлийн газар цаашид бодлогын судалгаандаа илүү их математикчдыг оруулаад явах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа.
Хөгжингүй орнуудад бодлого, шийдвэр нь тоо баримт дээр үндэслэж гардаг жишиг аль хэдийн тогтсон. Манайд бол статистик, дата анализ, хиймэл оюун гээд бүхий л чиглэлээр хүмүүсээ хөгжүүлэх шаардлагатай байна. Хэрэгцээ нь ч маш их, хүүхдүүдэд суралцах хүсэл сонирхол ч их болсныг би сайнаар харж байгаа.
• Хиймэл оюуны салбарт хамгийн урд нь алхаж, судалгаа хийе гэвэл АНУ, Японд л суралцаж, ажилласан нь үр дүнтэй.
• Ойлгоно гэдэг нь юу вэ гэдгийг илэрхийлэх бүтэц онолын хувьд байхгүй учраас хиймэл оюун одоохондоо ойлгож чадахгүй.
• Хиймэл оюуныг хөгжүүлэх боломж их байна, заавал 100 сая ам.долларын лаборатори байгуулах шаардлагагүй.
-Ойрын 5-10 жилд хамгийн эрэлттэй байх мэргэжил, ажлын байруудын жагсаалтад дата аналист яалт ч үгүй дээгүүрт ордог. Боловсролын салбарт зөвхөн дата аналист гэлтгүй хиймэл оюуны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр бий юу?
-МУИС-д сургалтын хөтөлбөр байхгүй ч энэ талын судалгаа хийж байгаа эрдэмтэд бий. Хэл ярианы хиймэл оюун, автомат-жуулалтын тал дээр судалгаа хийж эхэлсэн. Хиймэл оюуны судалгаанд математик, статистик, программчлалын суурь шаардагддаг.
Энэ бүгдийг Монголд хөгжүүлэх боломж маш их байгаа, заавал 100 сая ам.долларын лаборатори байгуулах шаардлагагүй. Оронд нь гадаадад энэ чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа боловсон хүчнийг олноор нь татаж, өөрсдөө ч гэсэн мэргэжилтнүүдээ илгээх хэрэгтэй гээд хийх ажил маш их байна.
Монгол бол цөөн хүн амтай гэлтгүйгээр хиймэл оюуныг хөгжүүлэх маш их боломж бий. Дээрээс нь олон улсын датаг ч ашиглаж болно. Гол нь чадаж л байвал ажлаа хаанаас ч хийх боломж бүрдсэн. Япон, Европоос ийм ажлын захиалга аваад хийдэг мэргэжилтэн олон.
-Хэрэглэгчийн дата мэдээллийн эзэмшигч нь хэн байх вэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд зохицуулалт хийх гээд их үзэж байна л даа. Дататай идэвхтэй харьцдаг хүний хувьд та ямар бодолтой явдаг вэ?
-Хувь хүний мэдээллийг хэрхэн хадгалах, хэрэглэх нь маш чухал сэдэв. Нийтэд ил тавьсан датаг хэн ч ашиглаж болно. Яг хувь хүний датаг цуглуулах, түүнийг хэн, хэрхэн хандаж ашиглах тал дээр манай “хур”, “дан” системүүд зөв чиглэлд явж байгаа.
Төрийн үйлчилгээнд дата ашиглах дани улсын туршлага маш мундаг.
Тухайлбал, иргэн гэрийн хаягаа сольсон бол тэр даруй хотын захиргааны цахим хуудаст хандаж мэдээллээ шинэчилдэг. Ингэснээр банк, оператор болон бусад газар бүртгүүлсэн хаяг нь автоматаар шинэчлэгддэг.
Манайд бол хувь хүний мэдээллээ хангалттай сайн нэгтгэж чадаагүй. Нэг эмнэлэгт өгсөн шинжилгээгээ нөгөө эмнэлэгт яг давтаад өгдөг. Уг нь нэгдсэн системтэй бол нөгөө эмнэлгийн бүртгэл дээр ч ямар шинжилгээ өгсөн нь харагдана гэх мэтээр үйлчилгээг хялбарчлах боломж их л дээ.
-Нийгэмд хамаатай зүйл асууя. 100 айлын үйлдвэрүүд, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэвэл түгжрэл, бохирдол гээд олон асуудлыг шийдэх боломжтой гэж үзээд байгаа. Гэтэл эдгээр шийдвэр таны өмнө хэлсэнчлэн бодит тоон мэдээлэл, судалгаанд тулгуурлаж гарах ёстой. Танай хүрээлэн ийм чиглэлээр ер нь судалгаа хийдэг үү?
-Ганц нэг хувь судлаачид бий. Манай Математикийн хүрээлэн академик эрх чөлөө маш сайтай. Өөрөөр хэлбэл, ийм судалгаа хий гэхээс илүү өөрсдөө сэдвээ сонгоод хийдэг. Гэхдээ математикийг бодлогын судалгаатай хослуулах нь их чухал.
Батын их сургуулийн Бодлогын судалгааны хүрээлэнд гэхэд ямар нэг бодлого хэрэгжүүлэхэд ямар зардал, үр дүн гарахыг тооцоолдог. Амьдралд ойрхон жишээ авъя.
Англид хөхөөр хооллох нь чухал гэдгийг хүн бүр мэддэг. Үүнийг хүн бүрт хүргэхийн тулд эмнэлгийн хананд зурагт хуудас байрлуулсан байдаг.
Гэхдээ маш их судалгаа хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Зурагт хуудсанд, хүүхдээ нэг, гурав, зургаан сар, хоёр ой хүртэл нь таны хүүхдийн ийм төрлийн өвчин тусах магадлал тэдэн хувиар буурч, таны хөхний хавдраар өвчлөх эрсдэл мөн ингэж багасдаг гэдгийг тайлбарласан байгаа юм.
Энэ мэдээллийг авсан эмнэлгийн үйлчлүүлэгчид шийдвэр гаргаж, улмаар хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөр хооллох ёстойг мэддэг. Үүнээс гадна үнэхээр хананд зурагт хуудас байрлуулах шаардлагатай эсэхийг мөн зурагт хуудасны хэвлэлийн зардал, үр дүнг тооцож байж шийдсэн.
Мөн хүүхдээ хөхөөр хооллосноор өвчлөл багасаж, иргэд нь эрүүл байх нь улсад хэрэгтэй. Харин эдийн засгийн утгаар нь харвал тэр хэрээр эрүүл мэндийн зардал буурч, хэмнэлт үүснэ. Эцсийн дүндээ энэ хэмнэлтийг үүсгэх нэг арга нь эмнэлгийн ханан дээр зурагт хуудас наах шийдвэр байж.
-Хиймэл оюуныг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ манайд их байгаа юм байна. Харин их сургуульд элсэгчдийн математикийн суурь түвшинд та хэр зэрэг сэтгэл хангалуун байна вэ?
-Ер нь түвшин сул байна. Нөгөө талаар, сул байхаас аргагүй. Суурь боловсролоо гаргуунд нь гаргачихаад 20 жил болж байхад яаж сайн байх вэ. Олимпиадад идэвхтэй оролцдог сургуулиудын сурагчид арай гайгүй. Тиймээс үүнийг засахын тулд сууриас нь хөрөнгө оруулалт хийхээс аргагүй.
Хиймэл оюуныг хөгжүүлэхэд мэргэжилтэн идэвхтэй солилцвол үр дүнтэй
Энэ бол төрийн үндсэн гурван үүргийн нэг. Батлан хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжаас гадна хүмүүсээ бэлдэх нь төрийн гол ажил ч үүнд хангалттай мөнгө зарж чадахгүй л байна.
Хэрэв одооноос анхаарч эхэлбэл нэг жилийн дараа үр дүн нь харагдахгүй ч 10 жилийн дараа гэхэд маш том нөлөө үзүүлнэ.
Тэгж байж боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгтэй, чадалтай хүмүүс нь орж ирнэ, дэлхийн түвшинд ойртоно. Ядаж л багш цалингаараа санаа зовохгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлбэл ЕБС-д сайн нь багшилдаг болно. Улсын хөгжилд боловсролын зөв бодлого эерэг нөлөө үзүүлдэг нь Сингапур, Финландын жишээгээр батлагдсан.
-Саяхан БСШУС-ын сайд хувийн сургуулиудад математикийн олимпиад зохион байгуулахыг хориглолоо. Оролцогчдоос авдаг 5000 төгрөгийн хураамжийн орлого яаж зарцуулдаг нь тодорхойгүй, нэр хүнд хөөсөн хэдэн сургуулийн бизнес болсон гээд их шүүмжлэлд өртдөг. Энэ үнэхээр эрүүл биш үзэгдэл үү?
-Яг үнэндээ хүүхдэд математикийн суурь үнэхээр сайн тавигддаг байсан бол олимпиадад ингэж их хошуурахгүй байсан. Тухайлбал, Япон гэхэд математикийн олимпиадад огт анхаарал тавьдаггүй ч хангалттай сайн математикчидтай. Дани ч ялгаагүй.
Олимпиадын багийг нь оюутнууд л ахлаад явдаг.
Харин Монголд сургалт нь хангалтгүй учраас олимпиадаар явж байж л гайгүй суурьтай болдог. Олимпиадад ордог сурагчид, ордоггүй сурагчдын зааг ялгаа маш их болсон.
Маш өндөр түвшний боловсон хүчин бэлтгэе гэвэл олимпиад мэдээж хэрэгтэй. Гэхдээ нийт түвшинг нь сайжруулахгүйгээр улсын хөгжлийн тухай ярина гэдэг боломжгүй шүү дээ.
-Тэгэхээр боловсролын салбарын доголдлыг дагаад гарч ирсэн үзэгдэл байх нь?
-Тийм. Гэхдээ сайн тал олон. Математикийн чадвар нь сайжрахаас гадна хүүхэд ялж, ялагдаж сурна, зорилгынхоо төлөө тууштай сууж сурна. Олимпиадад бэлдэхэд маш их хөдөлмөрлөдөг. Өнөөдөр Монголд байгаа хэлбэр нь туйлын зөв үү гэдэг дээр би эргэлздэг.
Ялангуяа бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион явуулах нь утгагүй санагддаг. Бага ангид насны ялгаа маш их шүү дээ. Нөгөөтэйгүүр, таны хэлдгээр хураамжийн орлогоо юунд зарцуулж байгаа нь асуудал. Монголын олимпиадын хороо бол энэ олон сургуулийн олимпиадад огт оролцдоггүй.
Олимпиадын зорилго бол математикийн авьяастай хүүхдүүдийг тодруулж, дэмжих явдал. Тиймээс ч манай зохион байгуулж байгаа олимпиад нээлттэй, ил тод, өндөр зохион байгуулалттай болдог. Ер нь математикаар явахаар зорьсон хүүхэд залуучууд олон улсын олимпиадад амжилттай оролцох нь сайн сургуульд орох дөт зам болж чаддаг.