-Та Америкийн аль хэсэгт төрж өссөн бэ?
-Би Нью-Мексик мужийн Альбукерке хотод, цэргийн баазад төрсөн. Аав тэр үед ахмад цолтой, цэргийн хүн байлаа. Хэсэг хугацаанд армид алба хаасан юм. Намайг жаахан байхад манайх Иллинойс муж руу нүүсэн болохоор би төрсөн хотдоо дахин очоогүй. Миний өссөн газар хөдөө аж ахуйн хот байв. Тариаланчид үр тариа, эрдэнэ шиш, төрөл бүрийн шош тариалдаг. Гахай, үхэр олонтой. Дараа нь манайх Чикагод суурьшсан нь бас л фермерийн гол бүс нутаг байлаа. Чикагог “Дэлхийн гахайн мах бэлтгэлийн гол төв” гэж нэрлэдэг байв. Харин одоо Чикаго эрдэс баялгийн гол зах зээл болсон. Аав тэр үед хуульч байсан болоод ч тэр үү, би фермийн аж ахуйн талаар сайн мэддэггүй. Манайх хотын төвд амьдардаг байсан.
-Таныг Америк хөлбөмбөгт дуртай гэж дуулсан. Та аль багийг дэмждэг вэ?
-Би хүүхэд байхдаа олон төрлийн спортоор хичээллэдэг байлаа. Гэхдээ Америк хөл бөмбөгт илүү дуртай. Өрөөнд минь байгаа тэр дуулга дээр Дик Баткос гэж миний шүтээн болсон тамирчин гарын үсгээ зурсан. Би “Chicago bears” багийн хөгжөөн дэмжигч. Дик Баткос талбайн гол хэсгийн тоглогч. Би бас энэ байрлалд тоглодог байв. Өрсөлдөгч багийн тамирчдыг нэвтлэн довтлох шаардлагатай тул энэ байрлалын тамирчин бусадтай мөргөлдөнө, унана, биеийн хүч их шаарддаг. Би долоо бил үү, найман настайдаа америк хөл бөмбөгийн анхны тэмцээндээ оролцсон. Би тэр үед үеийнхэн дотроо том биетэй, илүү хурдан гүйдэг байв. Намайг бага байхад хүн бүр л ирээдүйд сайн тамирчин болно гэцгээдэг байсан. Гэвч би багадаа өсгөлүүн том биетэй байсан ч өсөлт эрт зогсчихсон. Наймдугаар ангид байхдаа биеэр одоогийнх шиг харагддаг байв. Манай өвөө, аав мөн энэ спортоор хичээллэсэн. Тэгэхээр би америк хөл бөмбөгт дуртай болохоос аргагүй орчинд өссөн.
-Хөл бөмбөг тоглодог байхдаа хэр их бэртэж байв?
-Америк хөл бөмбөг ширүүн өрсөлдөөнтэй спорт. Гарынхаа бараг бүх хуруу, хоёр хөлөө хугалсан. Бейсболл тоглож байхдаа ч бэртсэн тохиолдол бий. 11-тэйдээ зүүн хөлөө нэг жилд хоёр удаа хугалж байлаа. Эрэгтэй дүү маань тархиа хөдөлгөж байв. Ер нь америк хөл бөмбөгийг удаан тоглоход тохиромжгүй. Миний өсөлт зогссон болохоор би америк хөл бөмбөг тоглохоо больж, гольф, ширээний теннис гэх мэт биеийн хүч шаардахгүй спортоор хичээллэх болсон. Гэхдээ би одоо ч америк хөл бөмбөгт дуртай. Сүүлийн 25 жилийн турш Америкт амьдраагүй учраас тоглох боломж олдсонгүй. Заримдаа тогломоор санагдах үе бий.
-Та дунд сургуульд байхдаа математикт сайн хүүхэд байсан нь гарцаагүй. Өөр ямар хичээлдээ сонирхолтой байв?
-Бүх хичээлдээ жигд сайн байсан. Би их дотогшоо, үг дуу цөөнтэй, ном их уншдаг хүүхэд байлаа. Надад бараг л найз байгаагүй. Харин номын санчидтай их найзална. Ихэнх цагаа хичээлдээ зарцуулдаг, их сургуульд элсэн орохын тулд голч дүнгээ өндөр байлгахад их анхаардаг байв. Ахлах сургуулиа төгсдөг жил аав ээж хоёр минь салсан юм. Энэ явдал надад их хүнд туссан байх. Тэгээд эцэг эхийнхээ салалтад санаа зовохын оронд өөрийнхөө хянаж чадах зүйлд л анхааръя гэж шийдсэн. Тэр нь миний хичээл. Нийт 1000 хүүхэд ахлах сургууль төгсөхөд би 67 дугаарт жагсаж байв. Миний голч оноо 4.27 байсан нь миний өмнө жагссан зарим хүүхдийнхээс өндөр байв. Би нэмэлтээр зарим хичээлээ гүнзгийрүүлэн судалсан учир өндөр оноо авсан.
Гэхдээ хичээлийнхээ хажуугаар ажил хийнэ, спортоо ч бас орхиогүй. Гэр ахуйн тавилга хэрэгсэл худалддаг “Crate & Barrel” нэртэй дэлгүүрийн агуулахад ажилладаг байсан нь миний хамгийн анхны албан ёсны ажил байлаа. Долоо хоногт 16-20 цаг ажиллана. Цагийн 3.25 долларын цалинтай байсан нь тухайн үед муугүй орлого байсан шүү.