-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө бидэнд нэрнийхээ утгыг тайлбарлаж өгөөч. Тацуяа гэдэг нь ямар утга илэрхийлдэг вэ?
-Миний уг гарлын талаар асуусанд баярлалаа. Тацуяаг Япон ханзаар 達弥 ингэж бичдэг. Tatsu-ya хэмээн хоёр үетэй бичдэг юм. Энэ нь “өсөлт, зорилгодоо хүрэх, биелүүлэх, гүйцэлдүүлэх, өргөн хүрээнд, шууд дэмжлэг үзүүлэх гэсэн утгатай. Надад энэ нэрийг хайрласан аав ээждээ талархдаг.
-Хүүхэд насаа эргээд дурсвал?
-Би Осака хотод төрсөн. Энэ нь Токиогийн дараа, хоёрт орох том хот. Японы баруун эрэг дээр байдаг юм. Үнэнийг хэлэхэд би багадаа сахилгагүй, найз нарынхаа дунд атаман нь байсан. Хөвгүүд ширүүн тоглодог шүү дээ. Би гадаа тоглож байхдаа олон удаа хүнд бэртэн, ээжийнхээ санааг зовоосон. Аавын томилолтын улмаас намайг 12-той байхад манай гэр бүл Токио руу нүүсэн юм. Их сургуулиа төгсөх хүртэл би Токиод амьдарсан.
-Та Монголд ирэхээсээ өмнө Лондонд ажилласан юм билээ. Хэзээ Японоос явсан бэ?
-Их сургуулиа төгсөөд KDDI корпорацид ажилд орон, Японы хамгийн хойд хэсэгт байрлах Хоккайдо аралд ажиллаж эхэлсэн. Тэнд гурван жил ажилласны дараа төв оффисоос намайг Токио руу татан, дөрвөн жил ажилласан. 2004 онд компаниас Лондонд ажиллах санал хүлээн авсан юм. Их Британид дөрвөн жил ажиллаад Германы Дюссельдорф, Франкфурт хотууд болон Бельгийн нийслэл Брюссельд ажилласан. Европт нийт долоон жил ажиллаад Япон руу буцсан.
-Бид өргөн уудам газар нутаг, төрөлх хэл соёл, түүхээрээ бахархдаг. Япон хүн бүрийн хамгийн том бахархал юу вэ?
-Бидний бахархлын нэг нь нинжин сэтгэл гэж би боддог. Самурайн эринээс хойш шударга үнэнч зан, найрсаг байдал, хүмүүжил, ёс суртахуун дийлэнх Япончуудад шингэсэн. Өвөрмөц, дахин давтагдашгүй соёл, өөр өөр тогтоц бүхий, сайхан байгаль ч бидний бахархал мөн. Бид олон төрлийн үйлдвэрлэл хөгжүүлж, эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын тоонд багтаж, технологийн хөгжлийг түүчээлж байгаагаараа бахархдаг.
-Таны гол зөвлөгч, заан чиглүүлэгч хэн бэ?
-Миний аав, манай захирлууд. Мөн намайг бага байхад каратэ заасан багш маань.
-Тацуяа Хамада гэж хэн бэ?
-Би адал явдалт кинонд дуртай. Жеймс Алений “As A Man of Thinketh” бол миний ширээний ном. Сүүлийн хэдэн жилийн турш фитнесээр хичээллэж байна. Миний дуртай спорт бол регби, тулааны урлаг. Би залуудаа каратэ, кик боксоор хичээллэдэг байсан юм. Би голдуу япон хоол иддэг ч долоо хоногт нэг удаа монгол хоол иддэг. Хуушуур, буузанд илүү дуртай. Лондонд байхдаа Харли Дэвидсоны мотоцикл унах дуртай байсан. Харамсалтай нь энд мотоцикл унах боломжгүй болохоор одоо миний мотоцикл Японд байгаа. Токиод очихоороо л унадаг.