ХХ зууны Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн зүтгэлтэн Маршал Х.Чойбалсангийн захидлуудаас бүтсэн “Маршалын захидлууд 1921-1952 он” гэх сонирхолтой ном хэвлэгдсэн байна. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын судлаач Н.Батболд энэхүү бүтээлээрээ дамжуулан Маршалын Монгол төрийн зүтгэлтнүүд болох Д.Бодоо, А.Амар, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нар болон ЗХУ-ын удирдагч И.В.Сталин, В.М.Молотов нараас эхлээд урлаг соёлын зүтгэлтэн, жирийн иргэдтэй харилцаж байсан захидлуудыг анх удаа бүрэн эхээр нь дэлгэжээ. Шинэ ном хийгээд Маршал Чойбалсангийн улс төрийн үзэл бодлын талаар судлаач Н.Батболдтой ярилцлаа.
-Маршалын захидлууд хэмээх судалгааны сэдвийг Та яагаад сонгох болов?
-Би Чингисийн алтан ургийн сүүлчийн Засаг ноёдын асуудал сэдвээр судалгаа хийж байгаа юм. Энэ судалгааны ажлын хүрээнд хэлмэгдсэн засаг ноёдын материалыг судлах явцад Баатар ван Н.Наваан-Юндэн гуайн материалууд дунд түүний Маршалд бичсэн захидал гарч ирсэн. Н.Наваан-Юндэн гуай хоригдож байх хугацаандаа “Эрүүл салхинд явах, гэр орныхонтойгоо уулзах, больницод очих, халуун усанд орох, хаяа кино театрт очих” хүсэлт бүхий захидлыг Маршалд хэдэнтээ илгээсэн байдаг. Баатар ван Н.Наваан-Юндэн гуай язгууртан гаралтай сэхээтэн хүн учраас ариун цэвэр, урлаг соёлын үйлчилгээг хүссэн байж. Маршал захидалтай танилцаад “Шалга, боломжтойг нь зөвшөөр” гэх мэтээр цохолт хийсэн байдаг.
Ингээд Н.Наваан-Юндэн гуайн захидлаас эхлээд Монголын сүүлчийн засаг ноёд Маршалд хэр олон захидал бичсэн байдаг бол гэж сонирхоод захидлын эрэлд гарлаа. Алтан ургийн ноёдын маршалд бичсэн захидлыг хайх ажил маань улс төрийн томоохон зүтгэлтнүүд болох Д.Бодоо, А.Амар Д.Лувсаншарав гэх мэтээр тухайн үед Монголын төрийгудирдаж байсан томоохон зүтгэлтнүүдийн бичсэн захидлыг олж, нэлээд өргөн цар хүрээтэй захидалтай болсон.
-Маршал өөрөө хэр их захидал бичдэг байсан бол?
-Маршалын захидлууд бусад төрийн зүтгэлтнүүдийг бодоход харьцангуй бага. Харин Ю.Цэдэнбал гуай захидал, болоод захидлын хариу их бичдэг байсан юм билээ. Би судалж, цуглуулсаар 40 гаруй захидал оллоо. Судалгааны ажил маань алтан ургийн ноёдын асуудлаас халиад, улс төрийн зүтгэлтнүүд, ЗХУ-ын улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн захидлууд болтол хүрээгээ тэлсэн. Ингээд Маршалын талаар урьд өмнө гарч байсан материалууд, захидлуудын талаарх судалгааг хийж эхэлсэн. Маршалын талаар гарсан бүтээлүүд их байдаг ч захидлууд нь бүрэн эхээрээ ил гараагүй юм билээ.
Хэлмэгдүүлэлтийг гүйцэтгэхэд
Дотоод явдлын яамны үндсэн бүрэлдэхүүний 80 гаруй хувийг бүрэн шинэчлээд, үзэл суртлаар цэнэглэгдсэн шинэ залуучуудаар гүйцэтгүүлсэн байдаг.
-Захидлууд ямар хэл дээр ихэвчлэн байх юм?
-Гурван янз. Монгол бичиг, кирилл үсэг, оросоор бичсэн байна. Маршалын монголоор бичсэн захидлууд орос хэлд хөрвүүлсэн хөрвүүлгийн хамт архивт хадгалагдаж байна. Маршалд ирсэн улс төрийн агуулга бүхий захидлуудыг оросоор орчуулж, ЗХУ-аас ирсэн зөвлөхүүд хийгээд ЗХУ-ын Элчин сайдад танилцуулж байсан байж болзошгүй юм.
-Алтан ургийн ноёдын асуудлаас халиад Маршалын захидлууд цуглуулаад байдаг. Ном болгоё гэж бодож байв уу?
-Би захидлуудаа цуглуулаад ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун багшаас “Маршалын захидлууд байна, бүтээл болгож гаргавал яах вэ” гэж асуусан. Зөвлөгөөг нь сонсох гээд. /инээв/. С.Чулуун багш “Маш сонин материал байна, захидлуудыг нэгтгэж ном гаргах хэрэгтэй, яаж гаргахаа сайн бодоорой” гэж зөвлөсөн. Тэгээд би баримт бичгүүдийн эмхэтгэлүүдийг нэлээд шүүж үзэхэд баримт бичгийн эмхэтгэлүүд ихэвчлэн хөрвүүлгүүдээс бүрдсэн эх нь байхгүй, нэг бол эх нь тэр чигтээ хөрвүүлэггүй.
Зарим тохиолдолд хөрвүүлэг, эхээс хэсэгчлэн оруулсан хэлбэртэй байсан. Уншигчдад илүү ойлгомжтой байхыг нь бодож номондоо захидлуудын эхийг хөрвүүлгийн хамт бүрэн эхээр нь оруулж, захидал бичсэн хүний товч намтар, тухайн цаг үед ямар албан тушаал хашиж байсныг зургийн хамт багтаахаар шийдэж хийсэн.
-Номонд Маршалын гэрэл зургуудыг багтаажээ?
-Манай архивт Маршалын үйл ажиллагаатай холбоотой гэрэл зургийн хоёр альбом байна. Мөн хувийн нэг альбом байна. Хувийн альбомд тухайн үед улс төрд алба хашиж байсан хүмүүсийн гэрэл зургууд байгаа нь одоо үнэт өв болж үлджээ. Гадуур нэг нэгээрээ гарсан Маршалын зургуудын эх нь манай архивт хадгалагдаж байна. Номонд оруулах гэрэл зургуудыг сонгохдоо Маршалын амьдралын тодорхой үеүдийг харуулахыг зорьсон. Эрхүүд сурч байсан, Мал, тариалангийн яамны сайд байхдаа, Дотоод явдлын яамны сайд байхдаа, сүүлд Маршал болохдоо ямар байсан юм гэх мэтээр бодож гэрэл зургийг сонгосон.
МАРШАЛ НЭГДСЭН МОНГОЛ УЛСЫГ БАЙГУУЛАХ ҮЗЭЛ БОДОЛТОЙ ХҮН БАЙСАН НЬ ХАРАГДДАГ.
-Маршалын улс төрийн үзэл бодол чиг шугам нь ямар байв. Хатуу ширүүн хүн байсан уу?
-Судалгааны баримтуудаас харахад улс төрийн хувьд Нэгдсэн Монгол Улсыг байгуулах үзэл бодолтой хүн байсан нь харагддаг. Тухайлбал, 1945 оны чөлөөлөх дайны үед гаргасан Маршалын урианаас тодорхой харж болно. Ер нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай зүтгэж байсан улс төрч гэж дүгнэж болох юм.
-Маршал Чойбалсаныг их хэлмэгдүүлэлтийг хийсэн эсвэл эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэх хоёр туйлтай дүгнэлтийг хийж, нэг хэсэг нь жигшин зэвүүцэж, нөгөө хэсэг нь магтан дуулж байдаг юм билээ. Та судалгааныхаа үр дүнд ямар дүгнэлтэд хүрэв?
-Олон янзын үнэлэлт дүгнэлт бий. Захидал бол тухайн цаг үеийн нөхцөл байдал, тухайн хүний дотоод сэтгэлийг илэрхийлдэг учраас Маршалын захидлуудыг гаргавал энэ хүн ямар үзэл бодолтой байсан юм бэ гэдэгт бодит дүгнэлт хийх боломжтой юм байна гэж үзсэн хэрэг. Тэгээд маршалын захидлуудынхаа эрлийг Архивын ерөнхий газрын Нам, олон нийтийн байгууллагын баримтын төвөөр үргэлжлүүлсэн. Төвийн эрхлэгч Ш.Эрдэнэбат маршал Ю.Цэдэнбалын захидлуудыг судалж байсан нь их азтай хэрэг болсон. Хоёулаа Маршалуудын захидлуудыг судалж байгаа юм байна гээд их уриалгахан бүх талын дэмжлэг үзүүлсэн дээ.
-Их хэлмэгдүүлэлтийг удирдан зохион байгуулсан талаар Та юу хэлэх вэ?
-Тавилангаар оноогдсон он цагийн хэрчмээс хэн ч зугтааж чадахгүй гэж академич Ж.Болдбаатар багш хэлсэн байдаг. Тиймээс хэлмэгдүүлэлтийг Маршал хийдэггүй юм гэхэд өөр хэн нэгэн хийх л байсан. Маршал хэлмэгдүүлэлтийн үед Дотоод явдлын яамны сайдаар ажиллаж байж. Маршалын нэрийг ДЯЯ-ны сайдаар дэвшүүлэхэд Маршал татгалзсан.
ДЯЯ-ны ажил байдлын тухай ч ярьсан байдаг. ДЯЯ-ны Сайдаар ажиллаж байхад нь дан орос зөвлөхүүдтэй байсан. Энэ тухай маш тодорхой бичсэн Маршалын захидлыг номонд оруулсан. Ер нь Орос зөвлөхтэй харилцаа муутай хүний хувь заяа буруугаар эргэдэг байсан үе шүү дээ. Хэлмэгдүүлэлтийг гүйцэтгэхэд Дотоод явдлын яамны үндсэн бүрэлдэхүүний 80 гаруй хувийг бүрэн шинэчлээд, үзэл суртлаар цэнэглэгдсэн шинэ залуучуудаар хэлмэгдүүлэлтийг хийлгэсэн байдаг.
-Яамны аппаратыг бүхэлд нь өөрчилсөн хэрэг үү?
-Тэгж байж үүнийг хийсэн. Тэгэхээр хэлмэгдүүлэлтийг ДЯЯ хийсэн үү, үгүй юу гэдгийг ялгах хэрэгтэй байгаа юм. Маршал Х.Чойбалсангийн Оросын Дотоод явдлын яамны сайд Н.И.Ежовт бичсэн захидал байдаг. Тэр захидлыг уншихад бүх зүйл тодорхой харагдана. Захидалдаа “Бид ажил хэрэг дээрээ нөхөр Сталинаас дээд ангийн толгой лам нарын улсаас урваж тагнуул хийсэн ба зэвсэгт бослого гаргах хэмээсэн хэрэг тавыг бэлтгэж өргөн илтэд хурлаар үзүүлэн таслуулах хэмээсэн зөвлөгөөг биелүүлэн гүйцэтгэсэн….” гэх захидлыг 1937 оны тавдугаар сард бичсэн байдаг. Маршалын бичиж үлдээсэн энэ захидал их хэлмэгдүүлэлтийг хэний удирдлагаар хийснийг хэлээд өгөх тодорхой баримт юм. Энэ захидал номоор дамжиж анх удаа олны хүртээл болж байна.
-Тухайн үедээ нууцын зэрэглэлд байсан захидлуудаас номондоо оруулсан болов уу?
-Энэ номонд нууцад үл хамаарах захидлууд орсон. Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар нууцад хамаарах захидлууд бий, тэр нь нууц хэвээрээ үлдсэн. Цаг хугацаа, хуулийн хүрээнд тэр захидлууд ил болно. Тэр үед “Маршалын нууц захидлууд” гэсэн нэг сэдэв байна. Мөн Маршалын гэрэл зургийн цомгийг бүрэн эхээр нь гаргах бодол бий.
-Та энэ судалгааг хийх явцдаа Маршалын гэр бүл, үр хүүхдүүдтэй холбоо тогтоосон уу?
-Маршалын охин Сувд гуайн охинтой уулзсан.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар нууцад хамаарах захидлууд бий, тэр нь нууц хэвээрээ үлдсэн. Цаг хугацаа, хуулийн хүрээнд тэр захидлууд ил болно.
-Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын хооронд захидлын ямар харилцаа байна вэ?
-Маршалаас 1947 оны 8 дугаар сард Ю.Цэдэнбалд Сочид амарсан хийгээд В.И.Сталинтай оройн зоог барьсан тухай бичсэн захидал бий. Зарим захидлууд нууцын зэрэглэлтэй захидлууд байсан учир хөндөөгүй орхисон.
-Энэ номыг ТЕГ-аас дэмжиж, эрхлэн гаргасан байх аа?
-Энэ ном ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Архивын ерөнхий газар, ТЕГ-ын Тусгай архивын хамтын бүтээл юм. Ном гаргахыг манай байгууллагаас дэмжиж, хэвлэх зардлыг гаргасан. ТЕГ түүх судалгааны талаарх мэдээллээ олон нийтэд танилцуулахад нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ оны 7 дугаар сарын 3-нд шинэ үеийн Тагнуулын байгууллага үүсч хөгжсөний 96 жил, Тагнуулын ажилтны өдрийг тохиолдуулан “Тагнуулын байгууллага-96” гэсэн гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гаргалаа. Мөн баруун хил дээрх зэвсэгт тулгаралтын 70 жилийн ойгоор бичил үзэсгэлэн гаргасан. Энэ мэтээр түүх, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж байна.
-Маршалын ажил хэргээ явуулж байсан авах, үлгэр болох зүйл юу байна вэ?
-Маршалын захидлуудаас суралцах зүйл маш их. Хүн хоорондын харилцааны асуудлууд, монгол хэлзүй талаасаа тухайн үеийн хүмүүсийн үгийн баялаг, утга найруулга талаас нь авах зүйл их бий. Ерөнхий сайд байхдаа улсын сайн малчдад бичсэн захидалд “Малчдын тухай ийм ном явуулав. Миний өчүүхэн захидлыг аваад хариу бичвэл ихэд баярлана” гэсэн байх жишээтэй. Ерөнхий сайд хүн малчдад бичсэн захидал шүү дээ. Тэгэхээр энэ хүн их энгийн, жирийн ард түмэнтэйгээ маш ойр байж, ажил хэргээ явуулдаг хүн байсан нь харагддаг юм.
-Орчин үеийн дарга нар амьдрал, ард түмнээс хэтэрхий “тасарчихаад” шүүмжлэлд өртөж байна шүү дээ?
-Маршалын захидлуудаас харахад иргэдтэйгээ маш ойр байсан нь энгийн иргэдэд хариу захидал олныг бичсэнээс харагдана. Асуудлыг албан тушаалын өндөрлөгөөс харах биш, энгийн хүн хоорондын харилцаан дундаас олж хардаг байжээ. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, Маршал гадаад руу явсан хүмүүстээ хандаж “Надад тасралтгүй захидал бич. Хариу бичихгүй, тоохгүй байна гэж бүү бодоорой. Албан ажил их тул захидал болгонд хариу бичиж би амжихгүй ээ.
Тийм болвоос надад гомдолгүйгээр захидал бичээрэй. Би байнга уншиж байгаа шүү” гэж захидалдаа бичсэн байдаг. Тэгэхээр Маршал мэдээллийг маш олон сувгаар авахыг хүсдэг байсан юм болов уу. ЗХУ-д, бусад улс оронд сурч байгаа оюутнуудад ч ялгаагүй тэгж бичдэг. Тэр улсын цаг үеийн мэдээллээс гадна тэр дундаа Монгол орон, монголчуудын талаар ямар ойлголт, хандлагатай байгаа тухай мэдээллийг захидлаар дамжуулан авдаг. Мөн монголч эрдэмтэдтэй харилцаа холбоотой, зарим эрдэмтдийг Монголд ирж судалгаа хийхийг урьж захидал бичсэн байна.
-“Маршалын захидлууд” номонд багтсан сонирхолтой захидлуудын талаар яриагаа үргэлжлүүлье.
-Номонд хүмүүсийн Маршалд бичсэн болон Маршалын бичсэн 120 гаруй захидлыг оруулсан. Америкийн нэрт түүхч Оуэн Латтиморын Маршалд бичсэн захидал бий. Захидалд “БНМАУ нь Зүүн Азид чухал улс боловч Америкийн ард түмэн тус улсын талаар тун бага мэдэх учир миний бие БНМАУ-д хэдэн сар сууж тус улсын түүх, улс төр, эдийн засгийн бүтэц, боловсролын тогтолцоо ба соёлын амьдралыг судлахыг хүсэж байна” гэсэн байдаг.
Мөн Маршалтай хамгийн ойр байсан Л.Бат-Очирын захидал бий. Маршал ЗХУ руу явахдаа Л.Бат-Очир гуайг хоёр сар амрааж. Л.Бат-Очир Төв аймгийн Баян сумын нутагт, Маршалын Баян сумын нутагт амардаг байсан газарт, гэрийн бууриных нь хажууд гэр бариад, гүү барьж айраг исгэж, морь уяж Төв аймаг, Баян сум, Бүх цэргийн наадамд морьдоо уралдуулаад, хэд хэдэн морьд нь айрагдсан тухай, тэр наадамд хэний ямар морьд түрүүлж, айрагдсан тухай маш сонирхолтой, дэлгэрэнгүй захидал бичсэн байдаг. Ер нь бол салбар бүрийг хамарсан өргөн хүрээний захидлууд бий учир бүгд л сонирхолтой доо.
-Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн нэгэн сонирхолтой захидал номонд орсон байна билээ?
-Тийм ээ. Маршалыг магтан дуулсан “Партизан Чойбалсан” гээд хэд хэдэн дуу тухайн үедээ одоогийнхоор хит болж байжээ. Тэгтэл яруу найрагчийг нь шагнаад, Л.Мөрдорж гуайд шагнал байдаггүй. Л.Мөрдорж гуайн Маршалд гомдол мэдүүлсэн захидал байгаа юм. Захидалд: “Сүхбаатар, Партизан Чойбалсан, Ахмад Партизан, Залуу жанжны аттак хэмээх дуу ард түмний дунд онц сонирхолтойгоор нэвтрээд буй болох тул миний бие туйлын баярладаг болой. Жишээлбээс эдгээр дуунуудын зөвхөн үгийг зохиосон хүн нь хайрт маршалын хүндэт саналыг хүлээн авсан байна. Харин хамгийн ихийг бодож хийсэн миний аянд хайрт маршалаас ногдсон хайр шагнал нэг ч зүйлгүй болой. Иймд миний бие ихээр горьдож суудаг болой” гэсэн дэлгэрэнгүй захидал бий.
1940 оны 7-р сарын 7-нд бичсэн уг захидалд Маршалаас “Самбуунямд: хэмээгээд Энэхүү Мөрдоржийн хэлж буй зүйл нь үнэн худал алин болох тухайг Тусгай хэлтэс өгч сайтар шалгуулан надад илтгэсүгэй” гэсэн цохолт бичсэн нь Тусгай архивт хадгалагдан үлдсэн байна. Хожим хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж гуай БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг 1946 онд “Эх орон” дуугаар хүртсэн байдаг.
-Маршалын амьдралын сүүлийн жилүүд ямар байв?
-Маршал 1945 оны дайны дараа Монгол Улсын бүтээн байгуулалт, хүн амын эрүүл мэнд, боловсролд маш их анхаарч ажилласан байдаг. Тухайлбал профессор Ходост бичсэн захидалдаа “Маш их ажиллаж байна. Манайд дайны дараа маш том бүтээн байгуулалтын ажил өрнөж, ялангуяа Улаанбаатар хотод томоохон барилгажилт явагдаж байна. Бид хотоо сайхан харагдаасай гэж хүсэж байна” гэж бичсэн байна. Мөн П.Н.Шастинд хүн амын эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогынхоо талаар бичиж байсан. Охин Ч.Сувд нь “Аав бие нь муу байхад юун бие бодох, одоо малчдын зөвлөгөөн болох гэж байна. Үүний дараа л больё” гэж ярьсан байдаг.
Судлаач Н.Батболдын “Маршалын захидлууд”-аар дамжуулан тухайн үеийн улс төрийн харилцаа, ард олны байдал, нийгмийн үзэл, үйл ажиллагааны талаар нарийн мэдээлэл авч болох бөгөөд харилцсан хүмүүсийн намтар, үйл ажиллагааг ч тодруулах боломж улам бүр нээгдэж байна. Нөгөө талаар түүхэн бие хүний дүр төрхийг гаргахад төдийгүй захидал харилцааны түүх, нийгмийн өөрчлөлтийг харьцуулан авч үзэх жинтэй материал болно хэмээн номыг нээх, Ерөөлийн үг болгож ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухаан доктор, профессор С.Чулуун дүгнэжээ.
GoGo.mn сайт Уншигч Та бүхэндээ судлаач Н.Батболдын "Маршалын захидлууд" номонд багтсан захидал болон ховор гэрэл зургуудаас түүвэрлэн, цувралаар хүргэх болно.
Гэрэл зургийг Э.Батзавъяа